Ратерфорд Хейс
Ратерфорд Хейс | |
|---|---|
Хөрөг, ойр. 1870–1880 | |
| 19 дэх АНУ-ын Ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1877 оны 3 сарын 4 – 1881 оны 3 сарын 4 | |
| Дэд ерөнхийлөгч | Уильям А. Вийлер |
| Өмнөх | Улисс Грант |
| Дараах | Жеймс Абрам Гарфильд |
| 29 дэх болон 32 дэх Охайо мужийн захирагч | |
| Албан тушаал хашсан 1876 оны 1 сарын 10 – 1877 оны 3 сарын 2 | |
| Lieutenant | Томас Л. Янг |
| Өмнөх | Уильям Аллен |
| Дараах | Томас Л. Янг |
| Албан тушаал хашсан 1868 оны 1 сарын 12 – 1872 оны 1 сарын 8 | |
| Lieutenant | Жон Калвин Ли |
| Өмнөх | Жакоб Долсон Кокс |
| Дараах | Эдвард Фоллансби Ноес |
| [[Охайо мужийн 2 дахь конгрессын тойрог|2-р]] тойргоос АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн | |
| Албан тушаал хашсан 1865 оны 3 сарын 4 – 1867 оны 7 сарын 20 | |
| Өмнөх | Александр Лонг |
| Дараах | Самюэл Фентон Кэри |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Ратерфорд Бирчард Хейс 10 сарын 4, 1822 АНУ, Охайо, Делавар |
| Нас барсан | 1 сарын 17, 1893 (70 насалсан) АНУ, Охайо, Фремонт, |
| Оршуулсан газар | Шпигел Грөүв |
| Улс төрийн нам |
|
| Эхнэр, Нөхөр | Люси Вэйр Вэбб (г. 1852; died 1889) |
| Хүүхэд | Вэбб and Ратерфорд зэрэг 8 |
| Эцэг, эх |
|
| Хамаатан | Карл Эдвардс (дөч) |
| Боловсрол | |
| Мэргэжил |
|
| Гарын үсэг | |
| Цэргийн алба | |
| Салбар | Нэгдсэн арми (USV) |
| Алба хаасан жил | 1861–1865 |
| Цол | |
| Нэгтгэл | Охайогийн явган цэргийн 23-р анги |
| Тушаалууд | Канава дивиз |
| Тулаан/дайн | Жагсаалт үзэх |
Ратерфорд Бирчард Хейс (англи. Rutherford Birchard Hayes; 1822 оны 10-р сарын 4-нд төрсөн – 1893 оны 1-р сарын 17-нд нас барсан) 1877-1881 онд АНУ-ын 19 дэх ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Америкийн цэргийн генерал бөгөөд улс төрийн зүтгэлтэн юм. АНУ-ын түүхэн дэх хамгийн бохир сонгуулийн нэг гэж тооцдог сонгуулийн үр дүнд ерөнхийлөгч болсон хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ратерфорд Бирчард Хейс 1822 оны 10-р сарын 4-нд Охайо мужийн Делавэр хотод Ратерфорд Хейс, Софиа Бирчард нарын хүү болж төржээ. Түүний эцэг Вермонт хотод дэлгүүр эзэмшиж байгаад 1817 онд Охайо руу нүүсэн ч хүүгээ төрөхөөс 17 хоногийн өмнө нас баржээ. Эх нь хүү Хейс болон түүний эгч Фанни нарыг өөрөө өсгөсөн. Эх Софиагийн дүү Сардис Бирчард хэсэг хугацаанд тэдэнтэй хамт амьдарч, Ратерфордын эцгийг хэсэгчлэн орлож байжээ.
1876 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
[засварлах | кодоор засварлах]1876 онд АНУ-ын Иргэний дайны үеийн Умардын алдарт жанжин Ерөнхийлөгч Улисс Грантын Бүгд найрамдах намын засаг захиргаа авлигын хэргүүдэд дарагджээ. Бүгд найрамдах намын хэд хэдэн дээд албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөв. Иргэний дайнд ялж, өмнөд нутгийн ардчилсан намынхныг засгийн эрхээс үүрд зайлуулсан мэт санагдсаны дараа Бүгд найрамдах нам анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах эрсдэлтэй тулгарсан байна.
Тухайн үед Охайо мужийн захирагч байсан Р.Хейс нь томоохон улс төрч, Таммани Холлын удирдагч биш байсан бөгөөд сонгуулийн өмнө төдийлөн олонд танигдаагүй байв. 1876 оны 6-р сарын 15-нд Цинциннати хотод болсон Бүгд Найрамдах Намын их хуралд намын хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчид болох Жеймс Блейн, Бенжамин Бристов, Роско Конклинг нар авлигын хэрэгт холбогдож, хоорондоо өрсөлдөж байсан юм.
1876 оны ерөнхийлөгчийн сонгуульд анхны тооцоогоор Нью-Йорк мужийн ардчилагч Самуэль Тилден ялалт байгуулж, "Твид бүлэглэл"-ийн авлигыг илчилж, Нью-Йоркоос гадна АНУ-ын өмнөд хэсэг бүхэлдээ саналаа өгсөн байна. Улмаар Хейс өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэвч сонгуулийн хороодод хяналт тавьж байсан Улисс Грантын Бүгд найрамдах намын засаг захиргаа холбооны цэргийг Тилденийн төлөө санал өгсөн Өмнөд Каролина, Флорида, Луизиана гэсэн гурван муж руу илгээж, тэдгээр мужууд болон Орегон мужуудад саналаа дахин тоолж эхэлжээ. "Дахин тоолсны" үр дүнд Хейс сонгуульд ялсан түүхтэй.
Ерөнхийлөгч (1877-1881)
[засварлах | кодоор засварлах]1877 оны 3-р сард ерөнхийлөгч болоод Р.Хейс өөрийн улс төрийн хөтөлбөртөө болгон Умард болон Өмнөд мужуудын хоорондын эвлэрэл, төмөр зоосыг сэргээж, засаг захиргаа дахь хээл хахуулийг арилгахыг тодорхойлсон юм. Тэрээр авлигаас салж чадаагүй ч АНУ-ын Конгресст “ногоон” буюу цаасан мөнгийг дэмжигч нарын хүчтэй эсэргүүцлийн дунд төмөр зоосон мөнгөн тэмдэгтийн тухай хуулийг батлуулсан байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа
[засварлах | кодоор засварлах]Ратерфорд Хейс 1880 онд дахин сонгогдохоос татгалзаж, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн амлалтаа биелүүлэв. 1880 оны Бүгд найрамдахчуудын үндэсний их хурлын үеэр тэрээр Конклинг, Артур нарыг дэд ерөнхийлөгчид дэвшүүлэх, мөн Улисс Грантыг гурав дахь удаагаа сонгогдох саналыг эсэргүүцэж байв. Хейс Грантыг ерөнхийлөгчийн хувьд амжилтгүй ажилласан гэж үзээд ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатай эрх мэдлээ хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Тэрээр Охайо мужаас Бүгд найрамдах намын гишүүн Жеймс Абрам Гарфильдыг Ерөнхийлөгчөөр сонгосонд сэтгэл хангалуун байсан бөгөөд түүний засаг захиргаанд томилох хүмүүсийн талаар зөвлөгөө өгч байсан юм. Ж.Гарфильд тангараг өргөсний дараа Хейс болон түүний гэр бүлийнхэн Охайо муж дахь Шпигел Гроув (англи. Spiegel Grove) харшдаа буцаж ирэв.
Тэрээр 1888 оноос 1893 онд нас барах хүртлээ "Үнэнч легион"-ын ерөнхий командлагч (үндэсний ерөнхийлөгч) -аар ажилласан байна.
Ратерфорд Хейс боловсролын буяны байгууллагууд болон бүх хүүхдэд боловсрол олгох Холбооны улсын татаасыг дэмжигч болсон. Тэрээр Америкийн нийгэм дэх хуваагдал хагарлыг намжааж, хүмүүсийг илүү засарч сайжрах боломжийг олгох хамгийн сайн арга бол боловсрол гэж үзэж байв. 1887 онд Хейс Охайо мужийн захирагч байх үедээ Охайо мужийн их сургуулийг байгуулахад тусалсан тул тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр мэргэжлийн боловсролыг академик боловсролын нэгэн адил хэрэгтэйг онцолдог байжээ.
Тэрээр тэтгэвэрт суугаад баян ядуугийн тэгш бус байдлын талаар санаа зовж байсан. Тэрээр 1886 онд хэлсэн үгэндээ: "Хэрэв ихэнх өмч нь цөөн хүний гарт төвлөрч байгаа бол чөлөөт засгийн газар удаан тэсч чадахгүй, ард түмний олонх нь гэр орон, боловсрол, өндөр настны дэмжлэгтэй байж чадахгүй" гэж хэлж байсан юм.
Ратерфорд Хейс 1893 оны 1-р сарын 17-нд 70 насандаа зүрхний шигдээсийн хүндрэлээс болж гэртээ нас барсан.