Рудольф Поварницын

Рудольф Поварницын
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Рудольф Павлович Поварницын
Төрсөн огноо 1962 оны 6 сарын 13 (1962-06-13) (61 настай)
Төрсөн газар Удмурт, Воткинск
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Сөүл 1988 Өндрийн харайлт

Рудольф Павлович Поварницын (1962 оны 6 сарын 13-нд Удмуртын Воткинскт төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улс, Украйны хөнгөн атлетикч юм. Өндрийн харайлтын төрлөөр дагнасан түүний хамгийн өндөр амжилт нь 1988 оны зуны олимпийн хүрэл медаль билээ. Хувийн дээд үзүүлэлт 2.40 метрийн амжилтаа 1985 оны 8 сарын 11-нд Донецк хотноо ЗХУ-ын цомын тэмцээний үеэр үзүүлсэн бөгөөд энэ нь 1985 оны 9 сарын 4-нд Игорь Паклин 1 сантимертээр ахиулах хүртэл дэлхийн дээд амжилт болж байв. Гэхдээ уг амжилтаа тогтоохоос өмнө түүний хувийн дээд амжилт нь дөнгөж 2.26 м байсан юм[1].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Athletics - World Record progression". International Olympic Committee. Retrieved December 29, 2006.



Үзүүлэлт
Өмнөх
Хятад Жү Жяньхуа
Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын
дэлхийн дээд амжилтын эзэн

1985 оны 8 сарын 11 – 1985 оны 9 сарын 4
Дараах
Зөвлөлт Холбоот Улс Игорь Паклин