Жү Жяньхуа
| ||||||||||||||||||||||||||||||||||
|
Жү Жяньхуа (хялбаршуулсан Хятад: 朱建华; уламжлалт Хятад: 朱建華; пиньинь: Zhū Jiànhuá; 1963 оны 5 сарын 29-нд төрсөн) нь Хятадын өндрийн харайгч юм.
Тэрээр 1983 оны анхны дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс гадна 1984 оны зуны олимпоос мөн хүрэл медаль зүүж, олимпын наадмаас медаль хүртсэн Хятадын анхны эрэгтэй тамирчин болон түүхэнд үлджээ.
1960 оны зуны олимпод Бүгд Найрамдах Хятад Улсыг төлөөлөн оролцсон Ян Чуань-кваныг эс тооцвол Жү нь олимпоос медаль хүртсэн Хятадын хоёрхон эрэгтэй тамирчны нэг (нөгөө нь Афин 2004 олимпын 110 метрийн халхалттай гүйлтийн аварга Лю Шян) юм.
Азидаа өндрийн харайлтаар тасархай амжилт үзүүлж байсан тэрээр 1981 онд Азийн аварга болохдоо ААШТ-ий дээд амжилтыг 15 сантиметрээр ахиулсан бол 1982 оны Азийн наадамд аваргалахдаа 2.33 м дээгүүр харайж, Азийн наадмын өмнөх дээд амжилтыг 12 см-ээр ахиулжээ. Энэ дээд амжилт нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байгаа төдийгүй Азийн наадамд 2.27 м-ээс өндрийг давсан тамирчин өөр байхгүй байгаа юм. Жү 1986 оны Азийн наадамд аварга цолоо хамгаалсан.
1983 оны 6 сарын 11-нд Жү 2.37 метрийг давж, дэлхийн дээд амжилт тогтоов. 1984 оны 6 сарын 10-нд түүнийгээ 2.38, 2.39 метр болгон ахиулсан бөгөөд уг амжилтыг нь 1985 оны 8 сарын 11-нд Рудольф Поварницын 1 см-ээр ахиулах хүртэл хадгалагджээ. Түүний тогтооосон 2.39 м-ийн амжилт нь хөнгөн атлетикийн олимпын төрлүүд дотроос хамгийн удаан хадгалагдаж буй Азийн дээд амжилт аж.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- sports-reference.com
- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Жү Жяньхуа
Үзүүлэлт | ||
---|---|---|
Өмнөх Герд Вессиг |
Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн 1983 оны 6 сарын 11 – 1985 оны 8 сарын 11 |
Дараах Рудольф Поварницын |
Спортын амжилт | ||
Өмнөх Алексей Демянюк |
Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын оны шилдэг үзүүлэлтийн эзэн 1982 – 1984 |
Дараах Игорь Паклин |