Синхө чөлгөө
Синхө чөлгөө (хятадаар:興和路, пиньинь галиг:Xìnghé lù) бол Юань улсын засаг захиргааны гол байгууллага болох Төв бичгийн мужийн шууд захиргааны чөлгөө байсан юм. 1312 онд Буянт хааны зарлигаар Лунсин чөлгөөний нэрийг Синхө чөлгөө гэж өөрчилжээ. Энэ нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Жанбэй шянь, Хуай-ань шянийн нутаг мөн юм. 1369 онд Мин улсын их жанжин Ли Вэньжуний цэрэгт эзлэгдэж, Синхөг захирч байсан пинжан түшмэл Жужэнь олзлогдсон. Тус жилдээ Синхө фу болгон өөрчлөв. Мөн дараа нь Синхөгийн харуулыг байгуулж, Кайпин хотод харьяалуулсан байдаг. 1420-иод оноос Монголын Аругтай тайшийн удирдсан цэргийн довтолгоонд байнга өртөж байсан тул тэндхийн хятад цэргийг Сюаньфу хотод нүүлгэжээ.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Синхө чөлгөө нь Гаоюань шянь, Хуай-ань шянь, Тяньчөн шянь, Вэйнин шянь гэсэн 4 шянь, Баочан жөү гэсэн 1 жөүгээс бүрдэж байв.