Сталин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search


Товч намтар[засварлах | edit source]

Иосиф Виссарионович Сталин жинхэнэ нэр нь Жугашвили, гүржээр оросын хувьсгалч, зөвлөлтийн улстөр, төр, цэрэг, намын зүтгэлтэн бөгөөд 1879 оны арванхоёрдугаар сарын 9 (21)-нд Оросын эээнт гүрний Тифлис мужийн Горид төрсөн, (1953) оны гуравдугаар сарын 5-нд ЗСБНХУ-ын Москва мужийн Кунцевск дуургийн Волынскоед нас барсан юм.Тэрбээр олон улсын коммунист болон ажилчны хөдөлгөөний зүтгэлтэн, марксизм-ленинизмийн онолч, суртал нэвтрүүлэгч, 1920-оод оны сүүлчээс эхлэн 1953 онд нас барах хүртлээ Зөвлөлт Социалист Бүгд найрамдах Холбооны Улсын удирдагч байлаа. Сталины үед ЗСБНХУ-ын түүхэнд олон чухал үйл явдал болсон. Үүнд: ЗСБНХУ-ын аж үйлдвэржилт, хамтралжуулалт, нударганчуудын хөрөнгө хураалт, их аллага хядлага, олон нийтийн хэлмэгдүүлэлт, улс түмнүүдийг нутаг заан цөлөх ажиллагаа, ГУЛаг буюу шоронгийн тогтолцоо, 1932-1933 оны өлсөглөн, ЗСБНХУ Финланд руу хийсэн довтолгоо, ЗСБНХУ Үндэстний Холбооноос хасагдсан үйл явдал, Улаан арми дахь хэлмэгдүүлэлт, Дэлхийн хоёрдугаар дайн, Зүүн Европ болон Зүүн Азид тогтсон социалист систем, 1946-1947 оны өлсгөлөн, нэг хүнийг тахин шүтэх явдал, дарангуйллын тоталитар систем, зөвлөлтийн атомын бөмбөг, хүйтэн дайн орно.

Хувийн намтар[засварлах | edit source]

Иосиф Жугашвили Тифлис мужийн Гори хотод гүрж гэр бүлд төрсөн (зарим эх сурвалж түүнийг осөтин гаралтай гэж үздэг) юм. Түүний эцэг Виссарион Иванович Жугашвили усан үзэм тарьж худалдаалдаг Вано Жугашвилийн гэр бүлд төрсөн. Ваногийн эцэг Заза хэмээх малчин байжээ. Иосифын эцэг гуталчин байсан бөгөөд дараа нь Тифлист ирж, үйлдвэрийн эээн Г.Г.Адельхановын гутлын үйлдвэрт ажилласан байна. Хожим нь Гори хотод ирж хуаиараа ажил эрхлэх болжээ.Иосифын эх Екатерина Георгиевна Гамбареул тосгоны хамжлагийн тариачин Геладзегийн гэр бүлд төрсөн. өдрийн хөлсний ажил хийдэг байжээ. Иосиф айлын гурав дахь хүү байлаа Хоёр ах нь бага байхдаа нас барсан юм. Иосифыг төрсний дараа аавых нь ажил бүтэлгүйтэж, архинд орсон байна Бүр сүүлдээ Виссарион эхнэрээсээ салжээ. Тэр хүүгээ авч явах гэхэд нь Екатерина өгөөгүй байна.Иосиф 1884 онд таван настай байхдаа салхин цэцэг өвчнөөр өвчилсөн бөгөөд түүний ул мөр нүүрэн дээр нь үлдсэн юм. Иосиф 1885 онд сүйх тэргэнд дайруулж гар хөл нь ихэд бэртсэн байна. Түүний зүүн гар нь тохойгоороо муу нугардаг болсон билээ. 1886 онд Екатерина Георгиевна, Иосиф-ийг Горийн үнэн алдартны шашны сургуульд оруулах гэсэн боловч тэрбээр орос хэл огт мэддэггүй байсан тул сургуульд орж чадсангүй. 1886-1888 онд эхийх нь гуйлтаар санваартан Христофор Чарквианийн хүүхдүүд Иосифт орос хэл заажээ.

Хувьсгалд элссэн нь[засварлах | edit source]

1889-1894 онд Иосиф Жугашвили сургуульд орж сурсан байна. 1894 онд Иосиф шалгалтаа сайн өгч Тифлисийн төвд байрлах Тифлисийн үнэн алдартны шашны семинарт элсэн оржээ. Тэнд тэр анх удаа марксизмтай танилцсан байна. 1895 оны эхээр Иосиф Жугашвили Кавказын чанадад цөллөгдсөн марксист хувьсгалчдын (тэдний дунд И.И.Лузин, О.А.Коган, Г.Я.Франчөски В.К.Родзевич-Белевич нар байжээ) нууц булгэмд явах болжээ. 1896-1898 онд Иосиф Жугашвили сөминарынхаа нууц марксист дугуйланг удирдаж байв. 1898 онд Иосиф «Месаме-даси» («Гуравдах бүлэг») хэмээх гүржийн социал-демократ байгууллагад элсэн оржээ Тэрбээр В.З.К.Кецховели хамт тус байгууллагын хувьсгат цөөнхийн цөм болсон юм. 1899 оны тавдугаар сарын 29~нд Иосиф Жугашвили ардын анхан шатны сургуульд хичээл заах зрхтэйгээр семинараас хөөгдсөн байна Гол шалтгаан нь түүний хийж байсан марксист сурталчилгаатай холбоотой байсан байх магадалтай. Иосиф Жугашвили семинараас хасагдаад нэг хэсэгтээ хичээл даатуулагч багшаар ажилласан байна 1900 оны эхээр Сталин банк дээрэмдэгч, ухуулагч. алан хядагч гэдгээрээ Өмнөд Орост алдаршсан байна 1917 он хүртэл Иосиф Жугашвили олон нууц нэртэй байжээ Тухайлбал. түүнийг Вөсошвили Нижерадэв Чижихов. Иванович, Сталин. Коба гэж нэрпэдэг байв. 1990 оноо Иосиф Жуташвили ажилчны хөлгөөнд оролцож, ажил хаялт, хурал цуглаан зохион байгуулах болов. Гүржийн социал-демократуудыг баривчлах үед ажлаа орхиж, нууц байдалд орж, хувьсгалын нууц ажилтан болжээ. Хоёрдугаар сарын хувьсалын дараа Сталин Петроградад иржээ. Лениныг гададаас ирэхээс өмнө тэр Оросын Социал-демократ хувьсгалт нам, большевик намын Петербургийн хорооны удирдагдын нэг байв.

Улс төрийн амжилт[засварлах | edit source]

1917 онд Сталин <<Правда>> сонины редакц большевик намын ТХ-ын Улсын төрийн товчоо Цэргийн хувьсгалт Төвийн гишүүн байжээ. Эхлээд Сталин Түр засгийн газрыг дэмжиж байв. Дараа нь хоёрдугаар сарын "хөрөнгөтний демократ" хувьсгалт пролетарийн социолист хувьсгал болгон өрнүүлэх зорилт тавьсан Ленины талд оржээ. Тэрбээр хувьсгалт бослогод идэвхтэй орлцсон Тэрбээр аравдугаар сарын 25 (арваннэгдүгээр сарын 7)-ын ОСДХН(б)-ын Төв Хорооны хуралд оролцсон бөгөөд энд хурлаар шинэ зөлөлт засгийн газрын бүтэц, нэрийг баталсан байна. Сталин Бүх оросын үүсгэн байгуулах хуралд Петрогарадын депутатаас болж аравдугаар сарын 6-нд Сталин Москвад ирэв. Аравдугаас сарын 8 коммиссаруудын зөвлөлийн тогтоолоор Цэргийн зөвлөлийн гишүүн болов. Аравдугаар сарын 11 нд Сталин Царицынд эргэн иржээ. Удалгүй улаан арми ялалт байгуулж Москвад буцан ирэв. 1919 оны зун Сталин Смоленскт очиж, Баруун фронд дахь польшуудын довтолгоог зогсоосон юм. 1919 оны зургаадугаар сарын 12-18-нд Сталин Петроград дахь “Красная горка” цайзын бослогыг дарах ажиллагааг удирдсан байна. 1919 оны арваннэгдүгээр сарын 27-нд Бүх Оросын гүйцэтгэх төв хорооны тогтоолоор Сталин анхны Улаан тугийн одонгоор шагнагдасан байна. Сталины санаачлагаар байгуулагдсан Нэгдүгээр морьт арми Өмнөд Оросыг цагаантнаас чөлөөлөв. Тус армийг С.М.Будённый, К.Е.Ворошилов, Е.А.Щаденко нар удирдаж байжээ.


Хөдөлгөөн[засварлах | edit source]

1920 оны хавар гуравдугаар сард Сталин Украины хөдөлмөрийн Сталим, Ленин, Калиним нар 1919 онд армийн зөвлөлийг тэргүүлж, нүүрс олборлолтод хүн амыг дайчлах ажлыг гардан удирдаж байжээ. 1920 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сталин Бүх Оросын Зөвлөлүүдийн VIII их хуралд оролцжээ. Судлаач А.П.Шикманы тэмдэглэснээр “Сталин эрс ширүүн шийдвэр гаргадаг, ажилч хичээнгүй чанартай, цэргийн болон улс төрийн ажлыг хослуулж чаддаг байсан нь олон хүмүүс түүний талд татагдан орох нөхцөл болжээ.1922 онд Сталин ЗСБНХУ байгуулах ажилд оролцсон юм. Тэрбээр холбооны улс биш, харин үндэстнүүдийн автомит нэгдэл бүхий нэгдсэн улс байгуулах хэрэгтэй гэж үздэг байв. Гэвч энэ төлөвлөгөөг ленин болон түүний талынан няцаасан байна. 1922 он арван хоёрдугаар сарын 30-нд бүх холбооотын зөвлөлтийн анхдугаар хурлаар зөвлөлт бүгд найрамдах улсуудыг нэгтгэж, Зөвлөлт Социолист Бүгд Найрамдах Холбооны Улсыг байгуулсан юм. Эх орны дайн хэлснээс долоон хоногийн дараа (1941 зургаадугаар сарын 30-нд Сталин шинээр байгуулсан Улсын батлан хамгаалах хорооны дарга болсон юм. Долоодугаар сарын 3-нд сталин зөвлөлтийн ард түмэнд хандаж алдарт үгээ хэлсэн юм. "Нөхдүүд ээ, иргэд ээ, ах дүү нар аа, манай арми, флотын дайчид аа! Би та нарт хандаж байна, найз нар аа! гэж тэр үгээ эхэлсэн байдаг. 1941 оны долоодугаар сарын 19-нд Сталин Тимошенколийн оронд батлан хамгаалахын ардын комисосар болсон юм. 1941 оны наймдугаар сарын 8-наас ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарилгаар Сталин ЗСХУ-ын Зэвсэгт хүчний дээд Ерөний комондлагч болсон юм. 1941 оны долоодугаар сарын 30-нд Сталин = АНУ-ын өрөнхийлөгч Франклин Рузвельтийн бие төлөөлөгч, дотны зөвлөгч Гарри Гопкинсыг хүлээж авсан юм.

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Арванхоёрдугаар сарын 16-20-нд Сталин . Москва хотноо Их Британий гадаад хэргийн сайд Э.Идентэй Германы эсрэг дайнд холбоотон болох болон дайны дараа хамтран ажиллах тухай ЗСБНХУ, Их Британийн хооронд гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байна. 1943 оны хоёрдугаар сарын 11-нд Сталин атомын бөмбөг хийх ажлыг эхлүүлэх тухай Улсын батлах хамгаалах хорооны тогтоолд гарын үсэг зуржээ. Арваннэгдүгээр сарын 25-нд Сталин ЗСБНХУ-ын гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, УБХХ-ны гишүүн, ЗСБНХУ-ын Ардын комиссарын зөвлөлийндаргынорлогчК.Е.Ворошилов нартай хамт Сталинград, Баку орж, тэндээс онгоцоор Тегеран (Иран) оржээ. Тэнд 1943 оны арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 1-нд Сталин ЗСБНХУ, АНУ, Их Британ-ий тэргүүнүүд оролцсон “Их гуравын” Тегераны бага хуралд оролцсон юм. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд Сталин холбоотон гурнүүдийн Ялтын бага хуралд оролцсон байна. 1943 оны гуравдугаар сарын 6-нд Сталин ЗХУ-ын Маршал цол хүртэв.1945 оны зургаадугаар сарын 26-нд Сталинд ЗХУ-ын Баатар цол олгов. 1945 оны долоодугаар сарын 27-ид шинээр бий болгосон ЗХУ-ын Генералиссимус цол олгожээ. Дайны дараа Сталингаар удирдуулсаи ЗСБНХУ-ын Сайд нарыи Зөвлөл, БОКН(б) дайнд сүйдсэн улс орны эдийн засгийг яаравчлан сэргээн босгох ажилд орсон юм.1945оны аравдугаар сарын 10-15-ны хооронд Сталинд анх удаа жижиг хэмжээний цус харвалт болжээ, 1951 оны наймдугаар сарын 9 инд Сталин Эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацааны амралт авчээ. Тэр 1952 оны хоёрдугаар сарын 12-нд л ажилдаа орсон байна. 1952 оны аравдугаар сард ЗХУКН-ын XIX их хурал дээр Сталин ‘хөгширч, ядарсан" тул "түүний хусэлтийг хүндэтгэж” БОКН(б)~ын ТХ -ны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн байна 3ХУКН-ын IX ны Бүгд хурал тууний хусэлтийг хулээж аваагүй бөгөөд намын шинэ дүрмийн дагуу туүнийг ЗХУКН-ын ТX-ны Нарийн бичгийн даргаар сонгожээ.


Таалал төгссөн нь[засварлах | edit source]

Хоёрдугаар сарын 26 -нд Сталин "Ближняя дача" зуслан дээр 3ХУКНын Төю Хорооны Товчоог хуралдуулжээ хуралд Сталин, Мяленков, Бария, Булганин, Хрущёв оролцсон байна, 1953 оны гуравдугаар сарын 1-нд "Ближняя Дача" Зуслангийн гал тогооны өрөөнд хэвтэж байгаа хамгаалалтын албаны ажилтан П.В.Лозгачёв олж харсан байна. Гуравдугаар сарын 2-ны өглөө эмч нар ирж, биеийн баруун тал мэдээгүй болсоныг тогтоосон байна. Сталин гуравдугаар сарын 5-ны орой 21 цаг 50 минутад нас баржээ. Тархинд нь цус харвасан тул нас барсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Зандалшуулсан цогцосыг нь Лениний бунханд тавьсан байна. 1953-оос 1961 он хүртэл бунханыг В.И.Ленин, И.В.Сталины мавзолей гэж нэрлэж байв. 1961 оны аравдугаар сарын 30 -н д ЗХУКН-ын XXII их хурал "Сталин Лениний гэрээслийг ноцтой зөрчиж байсайн тул түүний цогцосыг бунханд байлгах боломжгүй гэж тогтоожээ. 1961 оны аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Сталины цогцосыг Бунханаас гарагаж Кремлийн хананы ханаа нэгтээ оршуулжээ.

Ном зүй[засварлах | edit source]

Умард хөрш  9-р сарын дугаар 09[70] 2012