Сэвхт намнаахай
Харагдац
| Сэвхт намнаахай | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
| Латин нэр | ||||||||||||||
| Muscicapa griseisticta (Swinhoe, 1861) |
Сэвхт намнаахай (Muscicapa griseisticta) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.
Тэд нарийвтар биетэй, урт далавчтай ба 13-15 см юм. Бор саарал зүстэй, хэвлий нь цагаан. Хошуу, хөл нь хар өнгөтэй, том нүдтэй ба нүдийг тойрсон цагаан байна.
Сэвхт намнаахай Хятадын хойд хэсэг, Монгол, Хойд Солонгос, Сибирь , Сахалин муж , Камчаткын хойг зэрэг газраар шилмүүст модон ойд нутаглана. Хавар болон намар нүүдлийн үедээ зүүн ба өмнөд Хятад , Өмнөд Солонгос, Япон , Тайваньд таарна. Өвөл болоход Филиппин, Индонез, Шинэ Гвинейд өвөлжинө. Заримдаа Сингапур, Вьетнам, Аляскад хэрмэл байдлаар таардаг.

Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Викизүйлд Muscicapa griseisticta-тай холбоотой мэдээлэл байна. |