Сэлбэ
Сэлбэ гол нь Хэнтийн нурууны урд хэсгийн салбар уулсад багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1510-1620 метр өндөрт оршдог. Нийт 342.2 км кв нутаг хамардаг. Энэ голын сав газарт ургамлын аймгийн 7 зүйл мод сөөг, 40 овогийн 183 зүйл ургамалтай. Амьтны аймгийн төрөл зүйл болох зараа, туулай, хэрэм, үнэг хярс, саарал чоно цөөн тоотой амьдарч, зэрлэг гахай, бор гөрөөс, хандгай, халиун буга, шилүүс гүйдлээр үзэгдэж, түр хугацаагаар байршин амьдардаг байна. Тэднийг цаашид нутагших бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.
Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хороолол бүхий нутагт оршдог. Хойноос урагшаа намссан байдалтай уулархаг, гадарга ихтэй учраас хөрсний бохирдол нь газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэсэн байдаг байна.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Сэлбэ гол нь Хэнтийн нуруунаас эх аваад хойноос урагш чиглэлтэй урсах бөгөөд Улаанбаатар хот уруу орж ирээд Нарны зам өнгөрсний дараагаар огцом баруун тийшээ эргэж, Туул голтой параллелиар хэсэг газарт урсаад Туулд цутгадаг. Тэрхүү Туул голтой параллель хэсгийг нь Дунд гол гэж нэрлэдэг.
Экологийн аюулгүй байдал
[засварлах | кодоор засварлах]Сэлбэ гол нь Улаанбаатар хотын 1,6 сая иргэдийн экологийн тэнцвэрт эрүүл орчны чухал бүрдэл хэсэг юм. Энэ гол нь экологийн талаасаа маш бохирдсн аюулд орсон гол бөгөөд Улаанбаатрын бүх иргэд голоо хайрлаж хамгаалах чухал асуудал тулгараад байна. Сэлбэ голын эх газрыг нэг байгаль хамгаалагч хариуцан хамгаалж ирсэн бөгөөд цаашид энд газар ашиглах, эзэмшихийг хориглож, зөвхөн Ой, Усны тухай хууль тогтоомжинд зөвшөөрөгдсөн арга хэмжээг хяналт дор гүйцэтгэж байхаар хамгаалалтын дэглэмийг тогтоон мөрдүүлэх юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1950-аад онд Улаанбаатарт зарим иргэд Арслантай гүүрэн дээрээс Сэлбэ голоос том тул загас барьдаг байсан иргэдийн мэдээ байдаг.