С.Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт жүжгийн театр
С.Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт жүжгийн театр нь Монгол улсын Баянхонгор аймгийн хөгжимт жүжгийн театр юм.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Баянхонгор аймаг байгуулагдсан буюу Монгол Улсын засаг захиргааны тэр үеийн өөрчлөлтөөс үүдэн Архангай, Өвөрхангай аймгаас тасарсан. Тийнхүү хоёр улаан гэрийн үндсэн хөрөнгө дээр тулгуурлан 1942 оны 5 дугаар сарын 1-нд Баянхонгор аймгийн клуб байгуулагджээ. Аймгийн клубийн анхны дарга. Д.Бүдрагчаа найруулагч Норов хөгжмийн багш Д.Алтанхуяг кино механикч Чимэддорж Соёл олон нийтийн эрхлэгч Далхаа, Гал Шарав сайн дурын уран сайханчаар Янжин багш, Биндэрьяа улс төр гэгээрлийн байцаагч, Цоодол, Лувсандорж, Цэрэндулам, Дашцэрэг нарын авьяастнууд ажиллаж байжээ.
Баянхонгор аймгийн клубийн нээлтийн концертод монгол ардын дуу "Дөрвөн цаг", "Цонхон дээр суусан ялаа", "Магнаг үсэгтэй туг" зэрэг дуунууд, "Миний нутаг" шүлэг, "Учиртай гурван толгой" дуулалт жүжиг зэрэг бүтээлүүдийг өргөн олон нийтэд үзүүлж, тоглолт тавьж байжээ. Мөн нийтэд зориулсан танц буюу бүжиг явуулахын зэрэгцээ кино гаргах зэрэг олон нийтэд соёлын ажлыг явуулжээ. Аймгийн клуб "Учиртай гурван толгой" дуулалт жүжгээс гадна "Харанхуй засаг", "Цэнд комиссар", "Ардын зориг" зэрэг нэртэй жүжиг тоглодог байсан. 1942-оос 1953 оны хооронд Баянхонгор аймгийн клубийн даргаар Бүдрагчаа, Мангалжав, Норов. Цэрэндорж, Батсуурь, Дэлгэр нар ажилласан байна[1].
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]2024 оны 3 дугаар сарын 27-нд С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон театрын нэрт төлөөлөгч, МУСТА Ж.Дорлигжавын 80 жилийн ойд зориулан "Монгол жүжигчин” театрын урлагийн боловсрол олгох өдөрлөг зохион байгуулжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]БАЯНХОНГОР: Театр урлагийн гурван уран бүтээл үзэгчдэд өнөөдөр хүрнэ
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]
- ↑ Ж, Долгорсүрэн (2020). Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага (1 ed.). Улаанбаатар: Линограф. p. 88. ISBN 978-9919-501-28-0.