Алтай Таван Богд
Алтай Таван Богд | ||
---|---|---|
Ноён оргил | Хүйтэн оргил (4374 м) | |
Газар орон | Монгол Баян-Өлгий аймаг — ]] Улаанхус сум | |
Салбар | Алтайн нуруу—Монгол Алтайн нуруу | |
| ||
Солбицол | 49° 9′ У, 87° 49′ З | |
Чулуулаг | Хувирмал чулуулаг, боржин | |
Онцлог | Монгол орны дээвэр Монгол Алтайн ноён оргил | |
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна[1].
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон[2].
Оргилууд
[засварлах | кодоор засварлах]Алтай Таван Богд уулын үндсэн таван оргил:
Нэр | Өндөр (метр) |
---|---|
Хүйтэн оргил | 4,374 |
Найрамдал оргил | 4,192 |
Бүргэд оргил | 4,068 |
Малчин оргил | 4,051 |
Наран оргил | 4,050 |
Хүйтэн оргил нь Алтай Таван Богд уулын ноён оргил юм. Найрамдал оргил нь Монгол, ОХУ, БНХАУ-н хилүүдийн уулзвар, гурвалсан цэг юм.
Авиралт
[засварлах | кодоор засварлах]Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчидын авирах дуртай уул болоод байна. Таван Богд уулын Хүйтэн Оргил нь 2013 онд үндэсний газар зүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг арван уулын жагсаалтын нэгт бичигджээ[3]. Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7 сараас 9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлын аягийг үзүүлэх нь цөөнгүй[4].
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "АЛТАЙ ТАВАН БОГД". http://www.youthtourism.mn. Эх хувилбараас архивласан: 2013-11-09. Татаж авсан: 2013-12-04.
{{cite web}}
: External link in
(help)|publisher=
- ↑ "ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ". www.touristinfocenter.mn. Эх хувилбараас архивласан: 2013-11-13. Татаж авсан: 2013-12-04.
- ↑ "TOP 10 CLIMB". National geographic.
- ↑ "Алтай Таван Богд". Дагиймаа. Эх хувилбараас архивласан: 2013-12-03. Татаж авсан: 2013-12-04.
- Gebirge Монголд
- Gebirge Хятад
- Gebirge in Оросын Холбооны Улс
- Алтай Таван Богд
- Азийн нуруу
- Алтайн нурууны нурууд
- Монголын нуруу
- Оросын нуруу
- Шинжааны нуруу
- Алтайн газар зүй
- Баян-Өлгий аймгийн газар зүй
- Дөрвөн мянгат
- Монгол-Оросын хоорондын хил
- Монгол-Хятадын хоорондын хил
- Төрийн тахилгат уулс
- Монголын тусгай хамгаалалттай газар нутаг