Татах хүч (кино)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Татах хүч
Театрын зурагт хуудас
Найруулагч: Альфонсо Куарон
Продюсер: Дэвид Хейман
Зохиол: Альфонсо Куарон
Хонас Куарон
Родриго Гарсиа
Дүрүүдэд: Сандра Буллок
Жорж Клуни
Хөгжмийн
зохиолч:
Стивен Прайс
Зураглаач: Эммануэль Любецки
Эвлүүлэгч: Альфонсо Куарон
Марк Сангер
Студи: [[::en:Di Bonaventura Pictures|Ди Бонавентура Пикчерз]]
Компани Уорнер Бразерз, [[::en:Heyday Films|Хейдей Филмз]], [[::en:Heyday Films|Эсперанто Филмо]]
Нээлт: 2013 оны 8 сарын 28 (Венец)
2013 оны 10 сарын 4 (АНУ)
2013 оны 11 сарын 8 (Нэгдсэн Вант Улс)
Улс: Их БританиИх Британи Их Британи
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Хэл: Англи
Төсөв: $100 сая[1]
Орлого: $707,719,443[1]

Татах хүч (англ. Gravity) — 2013 оны Америк /Warner Bros./-Британы /[[::en:Framestore|Framestore]]/ хамтарсан гурван хэмжээст технотриллер[1][2] кино юм. Альфонсо Куарон[3] зохиолыг бичиж (хүүгийн хамт), найруулсан юм. "Хоёр" дүртэй тус кинонд жүжигчин Сандра Буллок, Жорж Клуни нар сансрын тойрог замд [[::en:Space shuttle|"шаттл"]] хөлгийн хамт осолдож эх дэлхий рүү буцахын тулд тэмцэж буй сансрын нисгэгчид тоглосон юм.

2013 оны наймдугаар сард Венецийн [[::en:70th Venice International Film Festival|кино наадамд]] нээлтээ хийсэн[4] Татах хүч Америкийн Кино академийн дээд шагналыг Шилдэг найруулагч, Шилдэг киноны ая зэрэг долоон төрлөөр (10 төрлөөс) хүртжээ.[5] Түүнчлэн БАФТА болон Алтан бөмбөрцөг шагналыг зургаа зургаан төрөлд хүртсэн.[6]

Дүрүүдэд[засварлах | edit source]

Бүтэх үйл явц[засварлах | edit source]

Татах хүч гурван жил үргэлжилсэн тусгай эффектийн маш том төсөл юм. Зураг авалтыг Английн Суррей дэх жингүйдэл орчинтой [[::en:Shepperton Studios|Шеппертон студи]] болон Аризона дахь Пауэллын нуурын ойролцоо 2011 онд таваас долоодугаар сарын хооронд багтаан авчээ.[7] Үлдсэн ажил нь уг бүтээлийн 60 хувь зонхилсон тусгай эффект. Аватар кинон дээр ажиллаж байсан Английн [[::en:Framestore|Framestore]] компани энэ ажлыг гарджээ.[8] Эхлэл хэсэгт 17 минутын турш дэлхийн бөмбөрцөгийг харуулдаг хэсгийг туслах продюсер нь сэджээ.[9] Программистууд [[::en:Arnold (software)|Арнольд]] программыг түлхүү ашигласан. Сонирхуулахад шейдер болгоныг хийхийн тулд ашигласан мөрийн тоо 71,000.

Гол дүрд тоглосон жүжигчидийн тухайд, Холливудын нэртэй олон эмэгтэй жүжигчидтэй ярилцаж байсан ч Анжелина Жоли, Сандра Буллок нар найруулагч Куаронтай хамгийн ойр байв. Жоли татгалзаж Буллок тунасан. Мэттийн дүрд Роберт Дауни, Жорж Клүүни нар тоглохыг зөвшөөрсөн ч найруулагч Клүүниг сонгосон.[10]

Шүүмж[засварлах | edit source]

IMDb буюу кино мэдээллийн нэгдсэн сангаас 9.1/10 гэсэн үнэлгээ авсан.[11] "Яг л бодит хөлөг. Сансрын хогны эвдлэн сүйтгэл. Бүгд үнэнд онцгой ойртсон. Сэтгэл татам дүрслэл байлаа хэмээн" дүгнэжээ.[12]

"Сансрын холбогдолтой кинонуудаас бүх цаг үеийн хамгийн шилдэг нь".

Жэймс Камерон[13].

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 Staff (January 16, 2014). Gravity. Box Office Mojo. February 24, 2014-д хандсан.
  2. Berardinelli, James (October 3, 2013). Gravity – A Movie Review. ReelViews. October 7, 2013-д хандсан.
  3. Chris Lackner (September 27, 2013). Pop Forecast: Gravity is gripping space drama and it’s gimmick free. The Vancouver Sun. October 3, 2013-д хандсан.
  4. George Clooney and Sandra Bullock to open Venice film festival. BBC News.
  5. Gravity dominates, but 12 Years a Slave wins best film. Guardian (3 March 2014). 4 March 2014-д хандсан.
  6. Gravity wins outstanding British film. Guardian (16 February 2014). 4 March 2014-д хандсан.
  7. Simon Dang. (2011-04-17). Producer David Heyman says Alfonso Cuarón’s 3D sci-fi epic 'Gravity' will shoot this May. Загвар:Не переведено 4. the original on 2013-07-10-с архивлагдсан. 2013-07-04-д хандсан.
  8. Голливуд остановит вращение Земли. Lenta.ru (2010-06-17). the original on 2013-07-10-с архивлагдсан. 2013-07-07-д хандсан.
  9. Иван Филиппов. (2013-05-13). Джордж Клуни и Сандра Буллок выходят в открытый космос в тизере «Гравитации». GQ Россия. the original on 2013-07-10-с архивлагдсан. 2013-07-04-д хандсан.
  10. Куарон отправит в космос Джорджа Клуни вместо Дауни-младшего. Lenta.ru (2010-12-17). the original on 2013-07-10-с архивлагдсан. 2013-07-07-д хандсан.
  11. Gravity. Rotten Tomatoes. September 19, 2013-д хандсан.
  12. Lisa Respers France. "5 things that couldn't happen in 'Gravity'", CNN, October 8, 2013. 2013-12-16-нд авсан. 
  13. Константин Мееров. (2013-09-04). Джеймс Кэмерон считает «Гравитацию» лучшим фильмом о космосе. filmpro.ru. 2013-09-09-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]