Тим Рот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тим Рот
Тим Рот 2008 онд.
Төрсөн Тимоти Саймон Смит[1][2]
1961 оны 5 сарын 14 (1961-05-14) (58 настай)
Англи, Лондон
Ажил Жүжигчин, найруулагч
Он жил 1982–одоо

Тимоти Саймон "Тим" Рот (англ. Timothy Simon "Tim" Roth, 1961 оны тавдугаар сарын 14-нд төрсөн) нь Английн кино жүжигчин, найруулагч юм.

Намтар[засварлах | edit source]

Тим Рот нь Лондон хотноо сэтгүүлч, жүжигчин хоёрын гэр бүлд төржээ. Барималч болохоор шийдэн Лондоны нэгэн урлагийн сургуульд сурч байхдаа жүжигчин болох эрмэлзэлтэй болсон байдаг. 21 настайдаа телевизийн Британид үйлдвэрлэв кинонд арьс өнгөний үзэлт халзан этгээдийн дүрд тоглож байсан ба 1990 онд Винсент ба Тео кинонд Винсент ван Гогийн дүрийг бүтээн олон улсад танигджээ. Түүнчлэн найруулагч Квентин Тарантиногийн Галзуу ноход (1992) кинонд амжилттай тоглосон нь Холливүүдийн урлагийн төлөөлөгч болгосон ажээ. Тим Рот Тарантиногийн бас нэгэн кинонд тоглосон байдаг ба тэр нь Хямд зохиол (1994) юм. 1995 онд Роб Рой кинонд Английн язгууртан Арчибальд Каннингемийн дүрийг чадварлаг бүтээн Шилдэг эрэгтэй туслах дүрээр Оскар, Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж БАФТА-гийн эзэн болов. 1998 онд Домогт 1900 кинонд гол дүр бүтээсэн нь шүүмжлэгдээс өндөр үнэлгээ авсан ажил байв.

Дүр бүтээлтийн хувьд Тим Рот эерэг болон сөрөг дүрд тэнцүүхэн тоглосон байдаг ажээ.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916–2005.
  2. Tim Roth – Biography. TalkTalk. 22 October 2010-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]

 Commons: Тим Рот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан