Токио Хотел

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Токио Хотел
Tokio Hotel
Ерөнхий мэдээлэл
Хөгжмийн урсгал Поп рок, рок, электроник-рок
Хугацаа 2001–одоо
Студи Юниверсал Мюзик
Черритри, Интерскоп (АНУ)
Цахим хуудас www.tokiohotel.com
Билл Каулитц
Том Каулитц
Георг Листинг
Густав Шефер
Токио Хотел 2010. Зүүнээс баруун: Георг Листинг, Билл Каулитц, Том Каулитц, Густав Шефер

Токио Хотел бол 2001 онд байгуулагдсан, поп рок жанраар тоглодог германы Магдебург хотоос гаралтай хамтлаг юм. Герман болон Австри улсын шилдэг сингл буюу дан дууны төрөлд дөрвөн удаа тэргүүн байранд, мөн түүнчлэн долоон сая борлуулагдсан дууны цомгоороо (2014 оны мэдээ) герман хэлтэй орнуудад сүүлийн жилүүдэд хамгийн өндөр амжилттай яваа хамтлаг юм. Дууны цомог үйлдвэрлэгч Универсал Музик нь 2007 оноос хойш тус хамтлагийн цомгийг европын олон орны зах зээлд борлуулсан ба 2009 оноос эхлэн хойд болон өмнөд Америкт ч борлуулж байна. 2009 оны аравдугаар сард гурав дахь студийн цомог болох Хуманойдоо дэлхий даяар анх удаа нэг ижил цагт худалдаанд гаргажээ.

Хамтлагийн түүx[засварлах | edit source]

Гишүүдийг дурдвал, дуучин Билл Каулитц, гитарчин Том Каулитц, бөмбөрчин Густав Шефер, аргил гитарчин Георг Листинг нар билээ. Тус хамтлаг анх ‘Devilish’ нэрэн дор Sony BMG Germany хэмээх дуу бичлэгийн компанитай хамтран демо CD-гээ бичүүлэн гэрээгээ дуусгасныхаа дараа хамтлагийнхаа нэрээ өөрчилж Tokio Hotel нэртэйгээр 2005 онд Schrei гэдэг анхны Герман цомгоо Universal Music Germany дуу бичлэгийн компанитай хамтран гаргасан юм. Schrei цомог дэлхий дахинд хагас сая хувь борлогдсон ба тус цомгоос Герман болон Австрид топ тавд жагсах дөрвөн сингл төрөн гаржээ. 2007 онд тус хамтлаг Zimmer 483 гэдэг хоёр дахь Герман цомгоо, Scream гэдэг анхны англи хэл дээрх цомгоо гаргасан ба нийтдээ дэлхий дахинд нэг сая хувь борлогдож, MTV Europe Music Awards-ийн Best InterAct номинацид ялахад нь тусалжээ. Zimmer 483 цомог нь Германд топ тавд жагсах гурван сингл төрөн гаргасан бол Scream цомгоос Франц, Португал, Испани, Итали зэрэг улсуудад эхний хорьт жагсах хоёр сингл төрөн гарчээ. 2008 оны есдүгээр сард Tokio Hotel АНУ-ын MTV Video Music Awards дээр Best New Artist номинацид анх удаагаа ялалт байгуулсан юм. 2008 оны аравдугаар сард тэд Мексикт зохион байгуулагдсан MTV Latin America Awards наадмаас Best International Artist, Song of the year зэрэг номинациудад ялалт мөн байгуулжээ. Tokio Hotel нь MTV VMA болон MTV Latin America Awards-аас шагнал авсан анхны Герман хамтлаг болсон юм. 2008 оны арван нэгдүээр сарын 6-нд Ливерпүүлд зохион байгуулагдсан MTV Europe Music Awards 2008-аас Headliner шагналыг, 2009 оны арван нэгдүгээр сарын 5-нд Берлин хотод болсон MTV Europe Music Awards 2009-өөс Best Group шагналыг мөн авсан. Харин хамгийн сүүлд 2010 оны арван нэгдүгээр сарын 7-нд Мадрид хотод болсон MTV Europe Music Awards-аас Best World Stage Performance шагналыг гардан авсан юм.

Хамтлагийн гишүүд[засварлах | edit source]

Нэр: Билл Каулитц

Төрсөн он сар өдөр: 1989.09.01

Өндөр: 188 см

Жин: 52 кг

Орд: Охин

Төрсөн газар: Лайпциг, Герман

Амьдардаг газар: Хамбург

Үсний өнгө: Бор шаргал үстэй /хараар будуулсан/

Нүдний өнгө: Бор

Ээжийнх нь тухайд: Симоне Каулитц, оёдолчин бас жүжигчин

Аавынх нь тухайд: Билл 7-той байхад эцэг эх нь салсан. Төрсөн аавынх нь нэр нь

Дуртай өнгө: Улаан улбар шар, гэхдээ хар өнгөнд бүр ч их дуртай

Дуртай хоол: Пицца, шпагейт, паста


Нэр: Том Каулитц

Төрсөн он сар өдөр: 1989.09.01

Өндөр: 182 см

Жин: 50 кг

Орд: Охин

Төрсөн газар: Лайпциг, Герман

Амьдардаг газар: Хамбург

Үсний өнгө: Бор шаргал үстэй /хараар будуулсан/

Нүдний өнгө: Бор хар

Ээжийнх нь тухайд: Simone Kaulitz, оёдолчин бас жүжигчин

Аавынх нь тухайд : Том 7-той байхад эцэг эх нь салсан.

Төрсөн аавынх нь нэр нь Jцrg. Хойд аавынх нь нэр Gordon Trьmper. Тэрээр рок хамтлагын гитарчин басйан бөгөөд. Билл, Том 2-н нэрд гарахад нилээн хувь нэмэр оруулсан хүн.

Дуртай хамтлаг дуучид: Samy Deluxe. /Германы Хип-хоп дуучин/

Охид, зугаа цэнгэл, үдэшлэг шоу, хип хоп, хөгжим, граффитинд дуртай

Дуртай хоол нь паста


Нэр : Густав Шэфер

Төрсөн он сар өдөр: 1988.09.08

Орд: Охин

Төрсөн газар: Магдебург (Герман).

Амьдарч буй газар: Магдебург, Герман// Хамбург

Өндөр: 170 см

Жинt: 68 кг

Үсний өнгө: Хар шаргал

Нүднйи өнгө: Бор

Нэг эгчтэй

Сургуульд байхад дуртай хичээл: Спорт бас Эдийн засаг

Сургуульд байхад дургүй хичээл: Тоо, Физик

Хобби: Дугуй унах, хөгжим сонсох

Шүтээн нь: Ларс Улрих /Металлика хамтлагын/

Дуртай хамтлаг: Металлика


Нэр : Георг Моритц Листинг

Төрсөн он сар өдөр: 1987.03.31

Орд:

Төрсөн газаг: Халле

Амьдарч буй газар: Хамбург

Өндөр: 178 см

Жинt: 72 кг

Үсний өнгө: Бор

Нүднйи өнгө: Ногоон

Аав нь шүдний эмч

Эцэг эх нь салсан

дуртай хоол: Паста

Хобби: Дугуй унах, хөгжим сонсох

Шүтээн нь: Flea /Red Hot Chilli Peppers хамтлагын/

Дуртай хамтлаг: Fall Out Boy , Oasis.

Дуртай дуу: “Glamarous" /Fergie/

Уриа: Юмс хувьсан өөрчлөгддөг юм