Бэгзийн Балжинням: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 89: | Мөр 89: | ||
[[Ангилал:Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн]] |
[[Ангилал:Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн]] |
||
[[Ангилал:1943 онд төрсөн]] |
[[Ангилал:1943 онд төрсөн]] |
||
[[Ангилал:2015 онд өнгөрсөн]] |
08:09, 13 Аравдугаар сар 2016-ий байдлаарх засвар
Бэгзийн Балжинням | |
---|---|
Төрсөн | 1943 он |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Alma mater | БХКУДС |
Мэргэжил | Найруулагч, зураглаач |
Идэвхтэй | 1969 |
Намтар
Бэгзийн Балжинням 1943 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн сургуулийг 1962 онд, Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг 1969 онд төгссөн. Түүнийг 1951 онд аймгийн төвийн сургуульд орж нэгдүгээр ангиа ”онц” дүнтэй дүүргэж, хоёрдугаар ангид суралцаж байхад нь эсэргүүн байна гэж зарлаад хүүхдүүдээр алга ташуулан хөөлгөсөн тухайгаа “Холын зэрэглээн дунд” номондоо бичсэн байдаг. Сургуулиас хөөгдсөн Дэрэмийн Балжиннямыг дараа жил нь ах Бэгз нь гэрээрээ нүүж Говь-Алтай аймагт очсон бөгөөд Балжиннямыг сургуульд оруулахын тулд өөрөөрөө овоглуулснаас хойш “Бэгзийн Балжинням” болжээ Б.Балжинням Говь-Алтай аймагт суралцаж байгаад Өвөрхангай аймагт 9 дүгээр анги төгсөөд Улаанбаатар хотод шилжин ирсэн. 1962 оноос Монгол кино үйлдвэрт оператор, 1976 оноос ерөнхий оператор, 1981 оноос ерөнхий найруулагч, 1990 оноос Соёлын Яамны сайд, 1993 оноос “Чингисфильм” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан.[1]
Гавъяа шагнал
"Мандухай цэцэн хатан" киног бүтээсний учир 1989 онд түүнд Төрийн шагнал хүртээсэн бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтон юм.[2]
Уран бүтээл
Нийт 80 гаруй баримтат кино, 15 уран сайхны киноны зургийг авч, есөн уран сайхны киног найруулан, долоо кино зохиолыг дангаараа болон бусадтай бичжээ.[3]
- 1971 он - Улаан дарцаг - Зураглаач
- 1972 он - Ичээнд нь - Зураглаач
- 1973 он - Моторын дуу - Зураглаач
- 1974 он - Хань - Зураглаач
- 1975 он - Эх бүрдийн домог - Зураглаач
- 1975 он - Сүхболдын яриа - Зохиолч
- 1977 он - Дэгдээхэй нас - Зохиолч, зураглаач
- 1979 он - Тойрох хуудас - Зураглаач
- 1980 он - Говийн зэрэглээ - Зохиолч, зураглаач
- 1981 он - Гэрлэж амжаагүй явна - Зураглаач
- 1982 он - Жаргал даахгүйн зовлон - Зураглаач
- 1983 он - Гарын таван хуруу - Ерөнхий найруулагч, зураглаач
- 1984 он - Саруул талын ерөөл - Зураглаач
- 1984 он - Тань руу нүүж явна - Ерөнхий найруулагч, зураглаач
- 1985 он - Би чамд хайртай - Ерөнхий найруулагч, зураглаач
- 1985 он - Ацаг шүдний зөрүү - Ерөнхий найруулагч
- 1986 он - Сүүдэр - Ерөнхий найруулагч, зураглаач
- 1992 он - Шүтээн - Зураглаач
- 1987 он - Илүү сартай зун
- 1988 он - Мандухай цэцэн хатан - Ерөнхий найруулагч
- 1989 он - Эргүүлэг - Зохиолч
- 1989 он - Хачин хүн - Ерөнхий найруулагч
- 1992 он - Мөнх тэнгэрийн хүчин дор - Ерөнхий найруулагч