Jump to content

Уго Чавес

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уго Чавес, 2011 он.

Уго Рафаэль Чавес Фриас (испани. Hugo Rafael Chávez Frías; 1954 оны 7-р сарын 28-нд Сабанета хотод төрсөн —2013 оны 3-р сарын 5-нд Каракас хотод нас барсан) — Венесуэлын хувьсгалч, төрийн болон улс төрийн зүтгэлтэн.

1999-2002 болон 2002-2013 онуудад Венесуэлийн Ерөнхийлөгч, 1997-2007 онд Тав дахь Бүгд найрамдах улсын төлөөх хөдөлгөөний дарга, дараа нь тус хөдөлгөөн улс төрийн Венесуэлийн Нэгдсэн Социалист намд нэгдэхэд 2007-2013 онд мөн намын дарга байсан.

1992 онд тэрээр "Ардчилсан үйл ажиллагаа" намаас сонгогдсон Ерөнхийлөгч Карлос Андрес Пересийн эсрэг цэргийн эргэлт хийх оролдлого хийж, улмаар үүнээсээ болж шоронд хоригдож байжээ. Чавес 1994 онд суллагдсаныхаа дараа "Тав дахь Бүгд найрамдах улсын төлөөх хөдөлгөөн" улс төрийн намыг үүсгэн байгуулж, 1998 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд 2000, 2006, 2012 онд дахин сонгогдсон байна.

Угр Чавес Аргентин, Бразилийн ерөнхийлөгч нарын хамт. 2006 он.

Уго Чавес төрийн эрхэнд байх хугацаандаа улс орноо Фидель Кастро тэргүүтэй Куба, дараа нь Рауль Кастро, социалист Эво Моралес (Боливи), Рафаэль Корреа (Эквадор), Даниэль Ортега (Никарагуа) нарын засгийн газартай улам дотно харилцаатай байсан. Венесуэлийн удирдагч нь империализмын эсрэг үзэл баримтлалыг баримталж, АНУ-ын гадаад бодлого, неолиберализм, эдийн засаг дахь дотоод хэрэгт оролцох зарчмыг шүүмжилдэг томоохон төлөөлөгч байсан юм. Тэрээр өөрийгөө марксист үзэлтэй гэж тодорхойлсон. Чавес Латин Америкийн интеграцчлалыг дэмжиж, Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбоог (испани. Unión de Naciones Suramericanas (UNASUR), порт. União de Nações Sul-Americanas (UNASUL), англи. Union of South American Nations) байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн байна.

2013 оны 1-р сарын 10-нд буюу ээлжит сонгуулийн дараа Чавес тангараг өргөх ёстой байсан ч Кубад эмчлүүлэх шаардлагатай болсон тул ёслолын ажиллагааг Үндэсний ассамблей хойшлуулсан юм. Уго Чавес 2011 оны 6-р сараас хойш өвчилж байсан хорт хавдраар 2013 оны 3-р сарын 5-нд 58 настайдаа нас баржээ.