Шар хуайс

(Удлиг харгана-с чиглүүлэгдэв)
Удлиг харгана
Шар хуайс

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
Анги: Хос талт үрт
(зэрэглэлгүй) Розид
Баг: Fabales
Овог: Буурцагтан
Төрөл: Харгана
Section: Харгана
Зүйл: Удлиг харгана
Латин нэр
Caragana arborescens
Lam.


Шар хуайс, удлиг харгана[1], өдлиг харгана[2] (Латин: Caragana arborescens. Lam) нь буурцагтны овгийн, харганы төрлийн ургамал. Түүний латин нэр болох Caragana нь Түрэг хэлнээс гаралтай бөгөөд Монгол хэлний харгана гэдэгтэй гарал нэг юм.[3] Бут хэлбэртэйгээр элбэг, мод хэлбэртэйгээр арай ховор таардаг. Уугуул нутаг нь Монгол, Сибирь, Казахстан, Хятад (Хар мөрөн, Шинжаан) зэрэг юм.[4] Манай орны Хангай, Хөвсгөлийн уулсын голын эрэг, чулуутай энгэр, хажуу, шинэсэн ойн захаар ургадаг.[1] Шар хуайсыг англиар Siberian peashrub,[5] Siberian pea-tree[6] эсвэл Caragana гэж нэрлэдэг ба АНУ-д хүний оролцоотойгоор тархсан. Түүний орос нэр нь Карага́на древови́дная ба Жёлтая ака́ция юм.

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

Шар хуайс нь олон наст, 4—7 м өндөртэй бут эсвэл жижиг мод.[4] Шар хуайс нь ургалтын хурдаараа дундаас хурдан ургалттай модны тоонд багтдаг.

Шар хуайс нь тод ногооноос хар ногооны хооронд өнгөтэй, олон жижиг навчтай. Тав, зургадугаар сард цэцэглэх ба цэцэг нь шар өнгөтэй, анхилуун үнэртэй байдаг. Үр нь буурцаг ба хонхорцогт олноороо байрлана. Үр жимс нь долдугаар сард боловсроно.[7]

Ач холбогдол[засварлах | кодоор засварлах]

Шар хуайс нь өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглагддаг. Мод нь хүрэн голчтой байдаг ба маш бөх бат, уян чанартай учир жижиг модон бүтээлүүдийг хийхэд ашиглагддаг. Залуу мөчрөөр нь сагс сүлждэг. Шар хуайсыг мөн элсний нүүдлийг зогсооход ба хажуу, налуу газрыг нуралт, урсалтаас сэргийлж бэхлэхэд ашигладаг.

Шар хуайс нь үнэт бал ба тоос цуглуулах ургамал юм. Байгалаасаа ургасан төглийн балны өгөлт 350 кг/га хүрдэг.[8][9]

Бордогч мод ба хөрс сайжруулагч[засварлах | кодоор засварлах]

Мод хоорондын тариалан (Англи: Alley cropping).

Олон эгнээт салхины хаалтны гаднах эгнээг шар хуайсаар бүрдүүлдэг. Мөн шар хуайсыг хөрсийг саармагжуулахад ашигладаг ба саармагжуулсан хөрсийг өөр ургамал тариалахад ашигладаг. Шар хуайс нь буурцагтны овгийн олон ургамлын нэгэн адил азотыг фиксацилдаг бактеритэй симбиозыг үүсгэдэг. Тариалсанаас хойш 120 хоногийн дараа хэмжихэд, найлзуурт хуримтлагтдсан азотын 20-59 хувийг агаарын гаралтай азот эзэлж байсан.[10] Шар хуайс нь мөн нэг га талбайн хөрсөнд 73-91 кг азотыг хуримтлуулдаг.[10] Иймд түүнийг бусад бордогч модны адилаар мод хоорондын тариалангийн (Англи: Alley cropping) үед нэг эгнээгээр тарьж ашигладаг. Энэ тохиолдолд шар хуайс нь хөрс сайжруулагчийн ба салхины хамгаалалтын үүргүүдийг давхар гүйцэтгэнэ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 "Харгана тарьж ургуулах гарын авлага" (pdf). ХХААХҮЯ ба БОАЖЯ. Retrieved 2017-02-03.
  2. "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Retrieved 2017-02-06.
  3. "Missouri Botanic Garden". Retrieved 2017-03-17.
  4. 4.0 4.1 Yingxin Liu, Chang Zhaoyang & Gennady P. Yakovlev. "Caragana arborescens". Flora of China. Missouri Botanical Garden, St. Louis, MO & Harvard University Herbaria, Cambridge, MA. Retrieved 4 July 2012.
  5. "Caragana arborescens". Natural Resources Conservation Service PLANTS Database. USDA. Retrieved 10 January 2016.
  6. "BSBI List 2007". Botanical Society of Britain and Ireland. Archived from the original (xls) on 2015-02-25. Retrieved 2014-10-17. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  7. "Kansas Forest Service: Caragana arborescens". Archived from the original on 2015-02-14. Retrieved 2017-02-02.
  8. Бурмистров, А. Н., Никитина, В. А. Медоносные растения и их пыльца: Справочник. — М.: Росагропромиздат, 1990. — С. 81. — 192 с. — ISBN 5-260-00145-1.
  9. "Пчеловодство.ру". Archived from the original on 2012-02-15. Retrieved 2017-02-04.
  10. 10.0 10.1 "Quantifying Nitrogen Fixation of Agroforestry Shrub Species" (PDF). Department of Soil Science, University of Saskatchewan. Archived from the original (pdf) on 2017-08-08. Retrieved 2017-02-04.
 Commons: Caragana arborescens – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]