Умард Чүнчон

(Умар Чүнчон-с чиглүүлэгдэв)
Өмнөд Солонгос улсын их эрхт арван долоон нутгийн нэг
Умард Чүнчон аймаг
충청북도 → Чүнчонпүгду
Чүнбүг / 충북 / Chungbuk
Улс Өмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Бүс, муж Хусо
Засаг захиргааны нэгж аймаг (도 ту)
Засаг захиргааны төв Чонжү
Нутгийн хуваарь 12 нутаг = 3 хот + 8 хошуу
Газар нутаг 7,431.5 км²
Хүн ам (2013) 1,566,183 хүн
Нягт сийрэг 206 хүн/км²
Умард Чүнчонынхон Солонгос үндэстэн (≤100%)
1896 он Чүнчон хуваагдаж үүссэн
1945 он БНСУ-д харъяалагдсан
Цагийн бүс Солонгосын цаг (НЗНЦ+9)
Цахим газар cb21.net

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чүнчон (Хойд Чүнчон; Чүнчонпүг-ду; сол. 충청북도, 忠清北道 Chungcheongbuk-do; англ. North Chungcheong Province; Орос: Чхунчхон-Пукто) юм. 1896 онд найман аймгийн нэг Чүнчоныг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. 7,433 км² газарт нь 2010 оны байдлаар 1,512,157 хүн аж төрөн сууж байгаа. Аймгийн засгийн газар нь Чонжү хотод байрладаг.

Умард Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Эргэн тойрондоо Кёнги, Канвон, Умард Кёнсан, Өмнөд Чүнчон, Умард Чолла, Тэжон, Сэжун гээд аймгийн зэргийн 7 нутгаар хүрээлэгддэг улсынхаа далайд гарцгүй ганц аймаг нь мөн. Хойд захаар Нурён, зүүнээр нь Субэк гэх улсдаа том гэгдэх уулын нурууд тогтсон байдаг.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Умард Чүнчон одоогоор 3 хот (시 - ши), 8 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; англ. county; Орос: уезд), бүгд 12 нутаг болон хуваагдаж байгаа.

# Нэр
(монгол)
солонгос англи орос Хүн ам (2010)
хот (시 - ши) —
1 Чонжү 청주시 Cheongju Чхонджу 839,626
2 Чүнжү 충주시 Chungju Чхунджу 203,212
3 Чэчонь 제천시 Jecheon Чечхон 134,698
хошуу (군 - күнь) —
5 Ымсон 음성군 Eumseong Ымсон 84,088
6 Чиньчонь 진천군 Jincheon Чинчхон 61,915
7 Угчонь 옥천군 Okcheon Окчхон 49,730
8 Ёндун 영동군 Yeongdong Йондон 46,231
9 Куэсань 괴산군 Goesan Квесан 31,392
10 Чынпён 증평군 Jeungpyeong Чынпхён 31,531
11 Пуөнь 보은군 Boeun Поын 30,509
12 Таньян 단양군 Danyang Танян 28,165