Jump to content

Франтишек Янда-Сук

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Франтишек Янда-Сук

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Бохеми
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрантишек Янда-Сук
Төрсөн огноо1878 оны 3 сарын 25
Төрсөн газарПострижин
Нас барсан огноо1955 оны 6 сарын 23
Нас барсан газарПрага
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрПарис 1900Зээрэнцэг шидэлт

Франтишек Янда-Сук (Чех: František Janda-Suk, 1878 оны 3 сарын 25 1955 оны 6 сарын 23) нь Чехийн хөнгөн атлетикч бөгөөд 1900, 1912 оны зуны олимпод Бохемийг төлөөлөн оролцож байв.

Францын Парис хотод зохиогдсон 1900 оны зуны олимпоос тэрээр зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медалийн эзэн болж, Чехчүүдээс олимпын медаль хүртсэн анхны хүн болон түүхэнд үлджээ.

Янда-Сук нь орчин үеийн тамирчдаас зээрэнцэг шидэхдээ бүх биеэрээ эргэлт хийн шиддэг байсан анхны хүн юм. Тэрээр энэхүү аргыг Зээрэнцэг шидэгч хэмээх алдартай хөшөөний байрлалыг сайтар судалсны үндсэн дээр нээж, түүнээс жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүсэн аж.

Тэрээр Шведийн Стокхольм хотод болсон 1912 оны зуны олимпод оролцож, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр 15, зээрэнцэг шидэлтийн төрлөөр 17-р байр эзэлжээ.