Хишиг өрлөг
Appearance
Хишиг өрлөг тайш хэмээх нь Чоросын Өштөмөр тайшийн ууган хүү. 1478 онд Өштөмөр нас барсны дараа Ойрадын тайши болж, Хамигийн зүгт дангаар болон Даян хаантай хамтран довтлох болжээ. 1483-1484 оны орчимд Даян хааны талд орж, Юншээбүүгийн Исмайл тайшийн эсрэг тэмцэхэд тус хүргэсэнд Даян хаан өрлөг гэх цолоор шагнасан. Гэвч 1486 онд Исмайл тайшийн үлдэгдлийг өөрийн нутагт оруулан нутаглуулсан нь Ойрад, Монгол хоёр дахин дайтахад хүргэж, тус жилдээ Хишиг тайш дайнд эрсэдсэн. Түүнийг хүү Архан, дүү Аши нар залгамжлан өвөр зуураа тэмцсэн нь Ойрадын хүч нөлөө сулрахад хүрсэн.
Өмнөх Өштөмөр |
Дөрвөн Ойрадын тайш 1478-1486 |
Дараах Архан чинсан Хамаг тайш Аригу |