Хэрэглэгч:Munkhzaya.E/Ноорог/Көниггрецийн дэргэдэх тулалдаан
Герман: Schlacht bei Königgrätz
Огноо | 1866 оны долоодугаар сарын 3 |
---|---|
Байрлал | Садова, Масловед, Хлум (Бохеми) |
Үр дүн | Пруссийн ялалт |
Зөрчилдөгч талууд | |
---|---|
Удирдагч | |
Прусс Хелмүт фон Молтке |
|
Цэргийн хүч | |
221.000 цэрэг[1] 702 их буу |
215.000 цэрэг[1] (22.000 Саксон) 650 их буу |
Хохирол | |
1.929 алагдсан |
5.658 алагдсан |
зэвсэгт мөргөлдөөний он цагийн хэлхээс (хоёулаа 1866 онд)
Кустоца – Хүүнэрвассер – Подол – Наход – Траутенау – Лангензалца – Скалиц – Мюнхенгрец – Гичин – Көнигинхоф – Швайншедел – Көниггрец – Дэрмбах – Киссингэн – Майны давшилт – Фроонхофен – Ашаффенбург – Лисса – Бецекка – Блуменау – Хундхайм – Таубербишофсхайм – Вербах – Хэлмштадт – Гэрсхайм – Үттинген/Россбрунн
Көниггрецийн дэргэдэх тулалдаан (Герман: Schlacht bei Königgrätz) нь 1866 оны долоодугаар сарын 3-нд Бохемийн хот Көниггрецийн ойролцоо болсон тулалдаан бөгөөд энэ тулалдаанаар Германы дайныг эцэслэн шийдвэрлэсэн юм. Пруссийн арми нь Австри ба Заксены армийг энэхүү тулалдаанд ялав. Багцаагаар арван километрийн өргөн, таван километрийн гүн талбайд 400.000 гаран цэрэг тулалдсан нь хохирол ихтэй тулалдаануудын нэг байлаа. Тулалдааны төв нь Шестарын дэргэдэх Масловед ба Хлумын ойролцоох стратегийн чухал Свиб толгой байв. Прусс ялснаар Германыг толгойлох хүчин болсон ба канцлер Отто фон Бисмарк Бага Германы шийдлийг хэрэгжүүлэв. Энэхүү тулалдааныг 1871 онд Германы Эзэнт Гүрнийг байгуулагдах замыг зассан тулалдаан хэмээн үздэг. Нэлээд олон хэлэнд энэ тулалдааныг тулаан болсон Садова тосгоны нэрээр нэрлэх ба ялангуяа францад ингэж нэрлэдийг учир нь тулалдааны дараа франц улс нь улс төрийн ялагдал хүлээсэн бөгөөд үүнээс шалтгаалан «Садовагийн төлөөх өшөө авалт»! (Франц: «Revanche pour Sadowa!») хэмээх уриа хүртэл гарчээ.
Дайны өмнөх түүх
[засварлах | кодоор засварлах]Напелеоны дайнуудын дараа европын гүрнүүд Венийн конгресс дээр улсуудын хоорондын хилийн асуудлыг ерөнхийд нь цэгцлэн шийдэв. Ариун Ромын Эзэнт Гүрний нутаг дэвсгэр дээр Пруссийн хэсэг ба Австриас бүрдсэн нэгдсэн төрийн системгүй Германы Холбоо гэх улсуудын холбоо бий болов. Прусс болон Австрийн хооронд Германы Холбоог удирдан жолоодох эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь Прусс-Австрийн дайны шалтгаан болсон бөгөөд 1850 оны намар хоёр хүчний хооронд бараг л дайн гарах шахсан ба оросын шахалтаар Прусс Эрфуртын Холбоо гэх нэртэй үндэстний улс байгуулах гэсэн оролдлогоо орхихоос өөр аргагүй болсон байдаг.
Герман-Данийн дайны дараа эрх мэдэлдээ авч, Австри ба Прусс хамтран захирч байсан Шлесвиг ба Хольштайн нь аль талынх нь эзэмшил нутаг болох нь тэдний зөрчилдөх шалтаг болжээ. Гэхдээ 1865 оны Гастайны гэрээгээр Австри зөвхөн Хольштайны захиргааны асуудлыг мэдэх болсноор бас нэг удаа дайнаас зайлсхийж чадав. Гэтэл Прусс энэхүү тогтоолыг зөрчин Хольштайныг эзлэн авмагц, Австри үүнийг эсэргүүцэн цэрэг хөдөлгөхөө мэдэгдэв. Мэдэгдэл хийсний дараа Прусс нь Германы Холбооноос гарсан ба 1866 оны зургаадугаар сарын 19-нд Австрид дайн зарлав.
Австрийн талд төв германы хант улсууд болох Байерн, Ханнофер, Заксен, Вюртемберг, Баден болон бусад нэлээд хэдэн жижиг улсууд оров.
Пруссийн талд ихэнх Тюрингийн жижиг улсууд, умард германы хэд хэдэн улсууд мөн түүнчлэн ялсан тохиолдолд Австриас Венетог авах нөхцөлтэйгөөр Итали бас орж нэгдэв.
Тулалдааны явц
[засварлах | кодоор засварлах]Долоодугаар сарын 3-ны өглөө 4 цагийн үеэр Фрийдрих Карлын удирдсан пруссийн 1-р арми Бистрице гол руу хөдлөв. Зүүн жигүүрээр 7-р дивиз Цереквиц рүү, гол хэсгээр Аугуст фон Хорнын 8-р дивиз манлай болон Клениц рүү, түүний баруун жигүүрээр 3 ба 4-р дивиз Дохалице ба Мокровоуси руу давшив. Үүний араас хоёрдугаар эгнээ болох 5 ба 6-р дивиз Садовагийн чиглэлд давшин орлоо. Пруссийн манлай Свиб толгой дээр австрийн 10-р корпустай их бууны тулаанд оржээ. Пруссийнхэн Бистрице голыг гатлахыг завдах үеэр австрийн корпусын хоёр командлагч нэр хүнд олохын тулд дайсны баруун жигүүрийг довтлох шийдвэр гаргажээ. Өмнөөс нь ирэх пруссийн 2-р армийг хүлээлгүй австрийн Тун, Фестетикс хоёр командлагч давшилтын эгнээг задлан цэргээ авч баруун зүг одов. Гэтэл яг энэ эгнээгээр шийдвэрлэх цохилтоо хийхээр тооцсон байсан пруссийн 2-р армид австри хамгаалалтын шугамаа орхин нээснээр прусст боломж олгожээ.
Пруссийн цэрэг бүрэн ирж амжаагүй байсан тул тооны хувьд цөөдөн, шахагдан байлаа. Свиб толгойн ойд Тун, Фестетикс хоёр пруссийн 7-р дивиз, түүний дотор ялангуяа Магдебургийн 27-р явган цэргийн нэгтгэлтэй ширүүн тулалдаан өрнүүлэв. Энэ үеэр австрийн гүн Фестетикс гранатад өртөн баруун хөлөө алдсан тул Антон Моллинари цэргээ удирдан цааш байлдав. Австрийн тал хэдийгээр ихээхэн хохирол амссан ч, 7-р дивизийг хүнд байдалд орууллаа.
Үдийн алдад австрийн генералуудад ялах мэт сэтгэгдэл төрөн бүгд баярлаж, харин пруссийн төв штаб дээр ялагдал хүлээх нь гарцаагүй боллоо хэмээн сандралдаж байв. Харин энэ үеэр пруссийн ханы нэгдүгээр бригад (пруссийн ханы бие хамгаалагч бригад) болон элбийн арми хүч нэмэн ирж, австрийн гол хүчийг цохисон байна.
Пруссийн талын энэ тулалдаанд гарсан нийт хохирол нь 359 офицер, 8794 цэрэг, 909 морь, үүнээс 1929 цэрэг алагдсан, 6948 цэрэг шархадсан, 279 цэрэг ор сураггүй алга болсон байна. Австрийн талаас 1313 офицер, 41499 явган ба 6010 морьт цэргийн хохиролтой ба үүний 5658 нь амь үрэгдсэн, 7574 шархадсан, 7410 нь ор сураггүй алга болж, 22170 цэрэг олзлогджээ. Саксоны корпус 55 офицер, 1446 цэргээ алдсанаас 135 нь амь үрэгдэж, 940 цэрэг шархдан, 426 цэрэг сураггүй алга болжээ.[2]
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Carl Bleibtreu: Schlacht von Königgrätz am 3. Juli 1866, 1903, Reprint 2006 Verlag Rockstuhl, Bad Langensalza, ISBN 978-3-938997-65-9.
- Roland Krug von Nidda: 1866 – Königgrätz. Zwei Auffassungen von Deutschland. Amalthea-Verlag Wien-München-Zürich 1966.
- Heinz Helmert, Hans-Jürgen Usczeck: Preußischdeutsche Kriege von 1864 bis 1871. Militärischer Verlauf. 6. überarbeitete Auflage. Militärverlag der deutschen demokratischen Republik, Berlin 1988, ISBN 3-327-00222-3.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Peter Aumüller: Feldzeugmeister Benedek und die Schlacht bei Königgrätz. Anatomie einer Niederlage.
- Zahlen und Karten.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Eric Dorn Brose: German history, 1789–1871. From the Holy Roman Empire to the Bismarckian Reich. Berghahn, Providence 1997, ISBN 1-57181-056-0, S. 342.
- ↑ Craig: Königgrätz, Zsolnay Verlag, Wien 1997, S. 262 und 263.