Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Үндсэн өгүүллэгээс/Уур амьсгал
Уур амьсгал гэдэг нь удаан хугацааны туршид дунджилсан, цаг агаарын нөхцөл (байдал) юм. Уур амьсгалын бүсүүдийг агаарын температур болон хур тунадсын хэмжээн дээр тулгуурлан ангилна. Эртны уур амьсгал судлал нь нуурын ёроолын шавар, мөнх цас болон мөс, модны жилийн цагираг, шүр зэргийг судлан, түүнийхээ үр дүнд өнгөрсөн цаг үеийн уур амьсгалын талаархи мэдээлэлийг гаргаж авдаг салбар шинжлэх ухаан юм. Уур амьсгалын загварчлалууд нь ирээдүйд гарч болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилсан таамаглахад хэрэглэгдэнэ.
Тодорхойлолт
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал (эртний Грекээр: κλίμα) гэдгийг нийтлэг тохиолдолд урт хугацаанд дунджилсан цаг агаар гэж тодорхойлдог байна. Цаг агаарыг дунджилах хугацаа нь жирийн нөхцөлд 30 жил боловч, тодорхой бусад зорилгын үүднээс энэ хугацааг өөрчилж болно.
Засгийн газар хоорондын уур амьсгалийн өөрчлөлт судлах хорооны (Intergovernmental Panel on Climate Change буюу IPCC) тодорхойлолтоор:
- Уур амьгал гэдэг нь явцуу утгаараа бол "дундаж цаг агаар" бөгөөд үүнийг илүү нарийвчилбал, сараас мянган жил, сая жилийн хугацаан дахь цаг агаарын дундаж хэлбэлзэлийн статистик үзүүлэлт юм. Дэлхийн цаг уурын байгууллага (World Meteorological Organization,WMO) нь уур амьсгалыг тодорхойлохдоо 30 жилийг, үндсэн хугацаа болгон авдаг байна. Уур амьсгалыг тодорхойлоход хэрэглэгддэг үзүүлэлт нь температур, хур тунадас, болон салхи байна. Уур амьсгал гэдэг нь өргөн хүрээгээр бол уур амьсгалийн системийн, статистик тодорхойлолтыг агуулсан төлөв байдал юм[1].
Уур амьсгал ба цаг агаарын үндсэн ялгааг энгийн үгээр доорхи байдлаар тайлбарлаж болно. "Уур амьсгал гэдэг нь чиний төсөөлж, хүлээж буй нөхцөл, харин цаг агаар гэдэг чиний харж, мэдэрч байгаа нөхцөл"[2]. Уур амьсгалд өргөрөг, өндөр, хуурай газар, усны харьцаа, далай, тэнгис, уул нурууд, далайн урсгал, далайн усны дулааны энергийн хувиарлалт (thermohaline circulation), ургамлын бүрхэвч, хүлэмжийн хийн эффект зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн уур амьсгалын бүсүүдийн ангилал нь температур ба хур тундсын хэмжээн дээр тулгуурлах тул уур амсьгалийн бүсүүдын зураг нь ургамлын бүрхэвчийн зурагтай ойролцоо харагдана. Коппены ангилалаар, Дэлхийн уур амьсгал 5 үндсэн ангид (заримдаа 6 ангид), хэд хэдэн дэд ангид хуваагдана[3].
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг доорхи сэдвүүдээс үзнэ үү.
- Тропикийн уур амьсгал
- Субтропикийн уур амьсгал
- Арид уур амьсгал
- Субарид уур амьсгал
- Далайн уур амьсгал
- Эх газрын уур амьсгал
- Алпийн уур амьсгал
- Субарктикийн уур амьсгал
- Туйлын уур амьсгал
- Антарктидын уур амьсгал
- Коппений уур амьсгалын ангилал
Уур амьсгалын бүртгэл мэдээ
[засварлах | кодоор засварлах]Орчин үе
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн уур амьсгалын мэдээ нь термометр, барометр зэрэг багажуудаар хэмжсэн хэмжилтүүд дээр тулгуурлана. [4].
Эртний уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Эртний уур амьсгал судлал нь Дэлхийн өнгөрсөн түүхийн хугацаанд тохиолдсон уур амьсгалын өөрчлөлт, түүний давтамжийг, мөнх цас, мөс, модны жилийн цагираг, тунадас, шүр, чулуу зэргийн судалгаанаас гарган авсан мэдээлэл дээр тулгуурлан судлана[5].
Уур амьсгалын өөрчлөлт
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн, эсвэл тодорхой бүс нутгийн уур амьсгал нь арваас мянган жилийн хугацаанд өөрчлөгдөж байдаг ба үүнд дэлхийн дотоод болон гадаад хүч, харин сүүлийн үед хүний үйл ажиллагаа нөлөөлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг сүүлийн үед зөвхөн орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал гэдэг утгаар хэрэглэж байгаа болно[6].
Дэлхий өнгөрсөн түүхийн хугацаанд 4 том мөстлөг болж өнгөрсөн байна. Эдгээр мөстлөгийн үеүүдийн хооронд "мөстлөг дундын үе" байна. Мөстлөгийн үеэр хуримтлагдсан цас ба мөс нь нарны энергийг ихээр ойлгох ба улмаар агаарын температур буурна. Галт уулын идэвхижилтээр үүссэн хүлэмжийн хий дэлхийн агаарын температурыг ихэсгэн, "мөстлөг дундын үеийг" бий болгоно. Мөстлөг явагдах гол шалтгааныг эх газрын байрлал (тивүүд нүүж шилждэг), дэлхийн орбитын өөрчлөлт, нарны энергийн өөрчлөлт, вулканизмтай холбон тайлбарладаг [7].
Уур амьсгалын загварчлал
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгалын загварчлал нь Дэлхийн агаар мандал, далай, эх газар, мөсний харилцан хамаарлыг судлахад хэрэглэгддэг аргачлал юм. Уг аргын эцсийн зорилго нь ирээдүйд тохиолдож болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийг таамаглахад чиглэнэ. Сүүлийн үед нилээд хүчтэй яригдаж буй загварчлал бол нүүрстөрөгчийн давхар ислийн агуулгын ихсэлтээс үүдсэн агаарын температур нэмэгдэх үзэгдлийг судлахад зориулсан загварчлалууд юм (Дэлхийн дулаарал сэдвийг үзнэ үү).
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Intergovernmental Panel on Climate Change. Appendix I: Glossary. Retrieved on 2007-06-01.
- ↑ National Weather Service Office Tucson, Arizona. Main page. Retrieved on 2007-06-01.
- ↑ Blue Planet Biomes. World Climates. Retrieved on 2007-06-01.
- ↑ Spencer Weart. The Modern Temperature Trend. Retrieved on 2007-06-01.
- ↑ National Oceanic and Atmospheric Administration. NOAA Paleoclimatology. Retrieved on 2007-06-01.
- ↑ http://www.grida.no/climate/ipcc_tar/wg1/518.htm
- ↑ Illinois State Museum (2002). Ice Ages. Retrieved on 2007-05-15.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- IFAS AgClimate
- Climate Prediction Project
- WorldClimate
- ESPERE Climate Encyclopaedia
- Extreme Temperatures Around the World-Historical Records
- Weatherbase
- Global Climate Data
- Climate index and mode information
- Why and how do scientists study climate change in the Arctic? What are the Arctic climate indices?
- A near-realtime Arctic Change Indicator Website
- A current view of the Bering Sea Ecosystem and Climate
- Climate: Data and charts for world and US locations
- World climates list and articles
- UNEP World Conservation Monitoring Centre - Climate Programme