Цагаачийн Баатарсайхан

Цагаачийн Баатарсайхан нь 1966 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн, Монгол Улсын Таван Богд группийг байгуулсан бизнес эрхлэгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа бэлгэдэн "Таван Богд" нэртэй компани үүсгэн байгуулж, Японы “FujiFilm” корпорацтай хамтран ажиллаж эхэлсэн. Таван Богд групп нь энэ үеэс хойш одоог хүртэл (2024 он) хүртэл нийт 20 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компани, 12000 гаруй ажилтантай болтлоо өргөжин тэлсэн.[1] Мөн Баатарсайхан, Таван Богд компанитай холбоотой нийт 75 компани[2] байдаг. 2021 оны 5 сарын 28 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнуулав.[3]

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 1974-1984 онд Булган сумын ЕБС
  • 1984-1988 онд БНМАУ-ын Политехникийн их сургууль, Холбооны инженер
  • 1988-1989 онд Япон улсын Токиогийн гадаад хэл судлалын сургууль, Япон хэлний бэлтгэл
  • 1989-1993 онд Япон улсын Токио хотын Цахилгаан Холбоо, Электроникийн Их Сургууль, Электроникийн инженер, бакалавр

Англи, япон, орос хэлтэй.

Ажлын туршлага[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Таван Богд Групп | Tavan Bogd Group". tavanbogd.com. Retrieved 2024-04-25.
  2. "ТАНИЛЦ: ХААН БАНКНААС ХООЛ ХҮРГЭЛТ ХҮРТЭЛХ БҮХ САЛБАРЫГ ЭЗЭГНЭСЭН Ц.БААТАРСАЙХАНЫ 75 КОМПАНИ". https://ergelt.mn. Retrieved 2024-04-25. {{cite web}}: External link in |website= (help)
  3. ikon.mn (2021-05-28). "Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан "Хөдөлмөрийн баатар" боллоо". ikon.mn (in англи). Retrieved 2024-04-25.