Монголын Иргэний Агаарын Тээвэр
| ||||
Байгуулагдсан | 1956 оны 7-р сарын 7 | |||
---|---|---|---|---|
Дамжин өнгөрөх цэг | Чингис хаан олон улсын нисэх буудал (UBN) | |||
Урамшуулалттай нислэгийн хөтөлбөр | Blue Sky Mongolia | |||
Онгоцны тоо | 9 | |||
Нисэх чиглэл | 43 | |||
Төв байр | Улаанбаатар, Монгол улс | |||
Дарга нар | Б.Мөнхтамир (Гүйцэтгэх захирал) | |||
Цахим хуудас | www.miat.com |
Монголын Иргэний Агаарын Тээвэр буюу МИАТ, Англиар:MIAT Mongolian Airlines нь Монголын үндэсний авиа компани ба төв оффис нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байдаг. Чингис хаан олон улсын нисэх буудлаас олон улсын 8 чиглэлд тогтмол нислэг үйлддэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Үүсэн байгуулагдсанаас хойш
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ю-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог билээ. Хожим нь 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд , Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй. 1958 оны байдлаар Монгол Улс 14 Ан-2 онгоц, 7 Ил-14, нийт 21 онгоцтой болсон байлаа. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлчихээд байсан юм.
Тэр үед МИАТ компани долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байсан ба 1966-1970 онд боловсон хүчний өндөр мэргэшсэн нөөцтэй, онгоцны парк хоёр дахин нэмэгдсэн юм.
1987 оноос МИАТ компани ЗХУ-аас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Эрхүү, Хятадын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээлээ.Иргэний агаарын тээврийн салбар улам бүр хөгжиж, Монгол улсын гадаад харилцааны хүрээ тэлж, олон улсын стандартад нийцсэн нислэг үйлдэх шаардлагаас үүдэн 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон юм.
МИАТ компани 1993 онд Ан-24 онгоц 12, Ан-26 онгоц 3, Ми-8 нисдэг тэрэг 3, Ю-12 онгоц 5, Ан-2 онгоц 45, Боинг 727-800 онгоц 3, Ан-30 онгоц 1, нийт 71 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байв.
1990 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]1992 онд МИАТ компани Хятадын Харбин Ю-12 онгоцноос 5 ширхгийг худалдан авч, хот хооронд болон орон нутагт нислэг үйлдсэн юм. Мөн тус онд, Кореан айр компаниас Боинг 727-200 онгоцноос нэгийг худалдан авч, Солонгосын Ханжин группээс бас нэгийг бэлгэнд авч, 1994 онд дахин нэгийг худалдан авснаар 3 ширхэг Боинг 727-200 онгоцтой болж эдгээр онгоцоор 2003 он хүртэл нислэг үйлдсэн юм.
1998 онд МИАТ компани Эйрбас 310-300 онгоцыг түрээслэн авч нислэгтээ ашиглан, мөн 2003 онд Боинг 737-800 онгоцыг Боинг 727 онгоцныхоо оронд нэгийг түрээслэн авч нислэгтээ ашигласан юм. 2003 оноос 2008 он хүртэл МИАТ-ын Ан-24 болон Ан-26 онгоцууд нь аажмаар цөөрсөөр байв. 2008 оны 8 сард МИАТ компани 2 дахь Боинг 737-800 онгоцоо CIT Aerospace-aac түрээсээр авсан юм. 2009 оны 6 сараас МИАТ компани орон нутгийн чиглэлд буюу Мөрөн, Ховд руу Боинг 737-800 онгоцыг ашиглан нислэг үйлдэж эхэлсэн юм.
2009 оны сүүлээс МИАТ Хонконг болон Хайнанийн алдарт хот Саняа руу захиалгат нислэг үйлдэж эхэлсэн юм. 2011 оны эхээр МИАТ компани China Eastern Airlines компанитай хоёр ширхэг Боинг 767-300 ЕR онгоцыг 2013 хүртэл түрээслэх гэрээнд гарын үсэг зурж, улмаар эхний онгоцоо 5 сард, дараагийн онгоцоо 11 сард хүлээн авч нислэг үйлдэж эхлэв. 2011 оны 6 дугаар сард МИАТ компани Хонконг руу захиалгат нислэг үйлддэг байснаа больж, хуваарьт нислэг болгож тогтмол нислэг үйлддэг болов.
2011 онд МИАТ компани Америкийн Боинг компанитай шинээр онгоц худалдан авах гэрээ байгуулж, 2013 оны 05 сарын 15-ны өдөр түүхэндээ анх удаа Боинг онгоцыг үйлдвэрээс нь шууд хүлээн авсан билээ. 2013 онд хүлээн авсан эхний онгоц нь 220 хүний суудалтай суудал бүр дэлгэцтэй Боинг 767-300ЕR[1] онгоц байсан бөгөөд улмаар 2019 онд дахин 2 онгоц хүлээн авахаар байсныгаа, 2017 онд гэрээндээ өөрчлөлт оруулж түрээсээр ашиглах гэрээ болгожээ.
Засвар үйлчилгээний төв
[засварлах | кодоор засварлах]Тус компанийн засвар үйлчилгээний төв нь 120 гаруй нарийн мэргэшсэн инженер техникийн ажиллагсадтай. Засварчдын 90% нь гадаадад суралцаж мэргэшсэн, сүүлийн жилүүдэд Азийн орнуудад Боинг онгоцны хэсэгчилсэн засварыг очиж гүйцэтгэж байсан. 2014 оны 7 сараас бүрэн бие даасан Боинг онгоцны бүтэн засвар үйлчилгээг хийж эхэлсэн.
Одоо
[засварлах | кодоор засварлах]Одоогийн байдлаар МИАТ компани Япон улсын Токио хот руу өвлийн улиралд долоо хоногт 2 удаа, зуны улиралд долоо хоногт 6 удаагийн давтамжтайгаар, Сөүл хот руу өвлийн улиралд долоон хоногт 6 удаа, зуны улиралд долоо хоногт 10 удаагийн давтамжтайгаар, Бээжин хот руу өвлийн улиралд долоон хоногт 9 удаа, зуны улиралд 14 удаагийн давтамжтайгаар, Хонконг хот руу өвлийн улиралд долоон хоногт 3 удаа, зуны улиралд долоо хоногт 7 удаагийн давтамжтайгаар, Москва хот руу жилийн аль ч улиралд долоон хоногт 2 удаагийн давтамжтайгаар, Мөн Сингапур хот руу 5-р эрхтэйгээр буюу Бээжин хотоор дамжин долоо хоногт 2 удаагийн давтамжтайгаар, Берлин хот руу өвлийн улиралд долоон хоногт 2 удаа, зуны улиралд долоон хоногт 4 удаагийн давтамжтайгаар, нийт олон улсын 7 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байна. Мөн Осака хот руу улирлын чанартайгаар буюу зөвхөн зуны улиралд долоо хоногт 2 удаагийн давтамжтайгаар, Ханой, Дубай, Бангкок, Чэжү зэрэг хотууд руу захиалгат нислэг үйлдэж байна.
Ирээдүйд
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Иргэний Агаарын тээврийн салбарт баримтлах Төрийн бодлогыг баталсан ба энэхүү бодлогын хүрээнд одоогийн нийт нислэгийн цагаа даруй 2 дахин ихэсгэх төлөвлөгөөтэй байна.
2019 оны 1-р сард, МИАТ компани Boeing 737 MAX-8 загварын 3 онгоцыг үе шаттайгаар оруулж ирэхээр болсноо мэдэгдсэн. Энэ нь одоо үйлчилгээнд ашиглаж буй 2 ширхэг түрээсийн Boeing 737-800 загварын онгоцыг шинэчлэх төлөвлөгөөтэй байна. Гэвч удалгүй Boeing 737 Max-8 онгоц 2 удаа ижил шалтгаанаар осолдож,Boeing компани дэлхий дээрх бүх 737 Мах-8-г татжээ. МИАТ компани Шанхай, Гуанжоу чиглэл рүү нислэг үйлдэхээр бэлтгэл ажиллаа хангаж ажиллаж байгаа аж.
Онгоц
[засварлах | кодоор засварлах]Одоо ашиглаж буй онгоцнууд
[засварлах | кодоор засварлах]Онгоц | Одоо ашиглаж байгаа | Захиалсан | Зорчигчийн тоо | Тэмдэглэл | |||
---|---|---|---|---|---|---|---|
C | W | Y | Нийт | ||||
Boeing 737-800 | 3 | — | 12 | — | 150 | 162 |
|
12 | — | 162 | 174 | ||||
12 | — | 156 | 168 | ||||
Boeing 737 MAX 8 | 1 | — | 12 | — | 150 | 162 | 2019 оноос ашиглаж эхэлсэн. Нэмэлт 2 онгоцны захиалгаа цуцалсан |
Boeing 757-200F | 1 | 0 | Cargo | Cargo | Cargo | ||
Boeing 767-300ER | 1 | 15 | — | 237 | 252 | ||
Boeing 787-9 | 2 | 0 | 36 | 226 | 292 | ||
Bombardier Crj-200 | 1 | N/D | N/D | N/D | N/D | ||
Bombardier Crj-700 | 1 | N/D | N/D | N/D | N/D | ||
Нийт | 10 | 1 |
- C- Бизнес класс
- W- Примиум класс
- Ү- Энгийн класс
Ашиглаж байсан онгоцнууд
[засварлах | кодоор засварлах]Ocoл ба Гэнэтийн осолууд
[засварлах | кодоор засварлах]- 1963.8.4: Avia 14 Super MT-105 Отгонтэнгэр уулын нэг талд осолдсон.
- 1973.9.17:Antonov An-24B BNMAU-4206 Ховд аймгийн нэг ууланд осолдсон.
- 1979.5.1 Antonov An-24V BNMAU-1202
Газардахдаа хөөрөх зурвасаас гарч гүйсэн.
- 1981.10.31 Antonov An-2 MT-613 Устгасан, хасагдсан Осолдсон.
- 1983.6.25 Antonov An-24RV BNMAU-8401
Онгоц буухдаа хөөрөх зурваст унасан байна. Баруун гар гол араа унаж, онгоц эргэлдсэн. Бүх оршин суугчид амьд үлджээ.
- 1985.4 Antonov An-24RV BNMAU-10207
Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудал руу бууж байхдаа осолдсон гэх мэдээлэл байна. Нисэх онгоцыг 1995 онд Улаанбаатар нисэх онгоцны буудал дээр ажигласан гэж мэдээлсэн.
*1985 онд Antonov An-24RV BNMAU-10210 Багийнхан эгц ойртох үед хоёр хөдөлгүүрийг санамсаргүйгээр унтраасны улмаас ослын буулт хийх шаардлагатай болсон. Онгоц засварлахын аргагүй эвдэрсэн байна.
- 1987.1.23 Antonov An-24RV BNMAU-7710 Буух осол
- 1990.1.26 Antonov An-24RV BNMAU-10208 Шөнийн цагаар очих онгоцны буудлаа олж чадаагүйн улмаас Антоновын онгоц хүчээр газардлаа. Ослын улмаас онгоцны далавч хугарсан гэх мэдээлэл байна.
- 1992.2.5 Harbin Y-12 D-0066 Онгоц хөөрөхдөө осолд орсон. Анх 1994 оны 8-р сард Улаанбаатар хотод онгоцны хэлтэрхий байгааг тэмдэглэжээ.
- 1993.4.23 Antonov An-26 BNMAU-14102 Амиа алдсан хүн: 32 Бууж байхдаа Марз уулын хажуу руу ниссэн
- 1995.9.21 Antonov An-24RV BNMAU-10103 Нисэх онгоц Улаанбаатараас ниссэний дараа Мөрөн рүү дэндүү хурдан бууж, уулыг мөргөжээ. 43-аас 1 хүн амьдран 42 хүн амиа алдсан юм. Монголын хамгийн олон хүний аминд хүрсэн онгоцны осол.
- 1997.6.10 Harbin Y-12 JU-1020 Хос хөдөлгүүртэй Y-12 онгоц 30 м-ийн өндөрт салхинд хийссэний улмаас осолджээ. Мандалговь нисэх онгоцны буудалд салхи хэмжигч төхөөрөмж байхгүй. Уг онгоцыг JU-1019, msn 0032 гэж анх мэдээлж байсан. Монголын ИНЕГ-аас 2007 онд JU-1020 онгоц осолд орсон гэж мэдээлсэн. 12 зорчиж явсан иргэний 5-н амьд үлдсэн
- 1998.5.26 Harbin Y-12 JU-1017 Y-12 онгоц 09:17 цагт Эрдэнэт хотоос хөөрөхөд 26 зорчигч /14 том хүн, 12 хүүхэд/ зорчиж байжээ. Мөрөн рүү нисэхээс 13 минутын дараа онгоц 6500 фут уулын оройд унасан байна. Y-12 нь ойролцоогоор 19 зорчигч тээвэрлэх зориулалттай