Цэрэнгийн Чинтөгс

{{Инфобокс Youtube -рүүд | name = CTS | logo = | logo_caption = Face Avatar (Logo) | image = | image_size = | birth_name = Цэрэнгийн Чинтөгс | birth_date = 1998 оны 11 сарын 16 (1998-11-16) (25 настай) | birth_place = Дорнод, Чойбалсан | residence = Улаанбаатар

| occupation =

  • YouTuber
  • Streamer
  • Gaming Video Creator

| channel_url = https://www.youtube.com/CTSstreams | channel_display_name = CTS | channel_website = | years_active = 2019 оноос хойш

| genre =

  • Gaming
  • Reaction video

| subscribers = 142,000+ | views = 11,317,932+ | silver_button = y | silver_year = 2021 онд | gold_button = n | gold_year = | stats_update = 2022/02/03

Цэрэнгийн Чинтөгс нь 1998 онд Чойбалсан хотод төрсөн. Түүнийг хүмүүс ихэвчлэн "CTS" нэрээр нь буюу YouTube дээрх хөгжилтэй видеонуудаар мэддэг бөгөөд онлайн тоглоомтой холбоотой контент бүтээгч юм.

CTS дагагчидаа 'боорцог' гэж нэрлэдэг ба түүний Social media хуудсуудыг давхардсан тоогоор 400,000 гаруй боорцогнууд дагадаг байна.

Өмнөх амьдрал

Тэрбээр 1998 оны 11 сарын 21-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод айлын ууган хүү болон төрсөн. 2004 онд сургуульд орохдоо Улаанбаатар хотод суурьшин ирж одоо хүртэл амьдарч байгаа. Багаасаа хичээлдээ сайн сурлагатай байсан ба ЕБС-ээ төгсөхдөө сургууль, дүүрэг, олон улсын математикийн олимпиадын медалиуд, олон улсын төслийн олимпиадын медаль болон Япон, Турк, Польш улсуудын засгийн газрын тэтгэлэг аван төгссөн. Түүнд 4 улсад суралцах сонголт байснаас Польшийг сонгон Ягеллоны их сургуульд мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж байгаад хувийн шалтгааны улмаас 2 жилийн дараа орхин ирсэн. Монголд ирээд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн мэдээллийн технологийн 2-р курсэд суралцаж байгаад одоогийн кареераа эхлүүлээд сургуулиа орхисон.

Кареер

Facebook

Анх 2018 оны 12 сарын 25-нд Mongolian National PUBG League-т тайлбарлагч хийхээр стрийм хийж үзсэн. Тэмцээний тайлбартай шууд дамжуулалтаас анх өөрийн стрийм хийх сэдлээ авч өөрийн үзэл бодол тоглолтоороо үзэгч татан, үзэгчидтэйгээ санал бодлоо хуваалцан түүндээ дурлаж 2019 оны 3 сараас хойш одоог хүртэл тогтмол стрийм хийж байгаа. Facebook дээр стрийм хийх гараагаа эхлүүлсэн ч YouTube-г стрийм хийхэд илүү тохиромжтой платформ гэж үзэн 2020 оны 10 сарын 1-нээс YouTube рүү нүүсэн.

Facebook page дээр нь дан ганц Live stream-нээс гадна тасдан авсан видео, үзэгчдийн илгээсэн meme, art work-ууд тогтмол ордог ба одоог хүртэл өдөр болгон нэг бичлэг, 3 meme орсоор байгаа.

Youtube

Тэрээр YouTube дээр 2020 оны 1 сараас эхлэн стриймнээс тасдаж авсан сонирхолтой богино бичлэгүүдээ бага багаар оруулж эхлэсэн. 2020 оны 3 сараас хойш илүү идэвхтэй тогтмол бичлэгүүд оруулж ирсэн ба 2020 оны 10 сараас эхлэн Live stream-ээ YouTube дээр хийж эхлэсэн.

Сайн дурын хандив сайн үйлсийн аян

Тэрээр стрийм хийхийнхээ зэрэгцээ тогтмол хандив сайн үйлсийн аянд үзэгчидээ уриалж хандив илгээдэг. Одоогийн байдлаар түүний боорцогнуудтайгаа сайн үйлсэд зарцуулсан мөнгөний хэмжээ 10,000,000₮ давсан байна. Түүний уриалсан сайн дурын ажлууд нь ихэвчлэн хүүхэд буюу ирээдүй рүү чиглэсэн байдаг ба тэдгээрийн дунд говьд 5 жилийн усалгаа арчилгаатай 142 мод тарьсан нь хамгийн том ажил байгаа юм.

Түүний үзэгчидтэйгээ хийсэн сайн үйлсийн аянууд:

Хамтран ажиллаж байсан байгууллагууд

Fanta brand - MCS Coca-Cola

Be brand - Mobicom

U хөтөлбөр - Unitel

IT Store - IT Zone LLC

Mongol Chat

Hippocards

Pizzahut Mongolia

Samyangfoods Mongolia

Бусад холбоос