Jump to content

Цөөвөр чоно

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цөөвөр чоно
Оршин байсан хугацаа: Плейстоценийн дараах үеэс [1] одоо хүртэл
Цөөвөр чоно
Цөөвөр чоно
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ) [2]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн (Carnivora)
Овог: Чонынхон (Canidae)
Дэд овог: Caninae (hyenidae)
Төрөл: Cuon
Латин нэр
C. alpinus
Питер Саймон Паллас, 1811
Цөөвөр чонын тархалтын зураг
Цөөвөр чонын тархалтын зураг

Цөөвөр чоно (Cuon alpinus) Махан идэштэн багийн хөхтөн амьтан бөгөөд Cuon төрлийн цорын ганц зүйл. Монгол Улсын Улаан номонд орсон, Монголд устаад байгаа, нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.

Хүлээн зөвшөөрөгдсөн гурван дэд зүйлтэйгээс гадна өөр зүс, хэмжээтэй гэсэн үндэслэлээр хэд хэдэн өөр дэд зүйлийг санал болгосон ажээ.[3]

Монголд байсан тархац

[засварлах | кодоор засварлах]

20-р зууны эхээр манай орны Хэнтий, Хөвсгөл орчмын уулс, Хангай, Монгол Алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. 1930 онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан, дөчөөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд үзсэн мэдээтэй. 1950 онд Монгол Алтайд устаж, Хөвсгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говь-Алтайн зарим уулсаар ховорхон үзэгдэх болов. Сэгс цагаан богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсныг тухайн үед нутгийнхан мэдээлж байв. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон тохиолдол Монголд байгаагийн хамгийн сүүлчийн бодит баримт нотолгоо болно.[4]

Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр, буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн, сүргээр явж, иддэг амьтнаа сүргээр хоморголон барьдаг. Гөрөөсний сэг зэмд ирнэ. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийнхан ярьдаг. Өмнөговийн Ноён ууланд агуйд үүрлэж, хоёр бэлтрэг гаргасныг нутгийн анчин олсон мэдээ бий.[4]

  1. "Dhole" (PDF). L.S Durbin, A. Venkataraman, S. Hedges and W. Duckworth. Canids.org. Эх хувилбараас (PDF) архивласан: 2009-03-04. Татаж авсан: 2008-02-10.
  2. Загвар:IUCN2007 Database entry includes justification for why this species is endangered
  3. Воценкрафт, В.К. (2005). "Order Carnivora". In Wilson, D.E.; Reeder, D.M (eds.). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd хэвлэл). Johns Hopkins University Press. х. 532–628. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  4. 1 2 Монгол Улсын Улаан ном (3-р хэвлэл хэвлэл). Улаанбаатар: Адмон принт. 2014. х. 12–13.
  • Dhole Cuon alpinus (Pallas, 1811) Endangered – EN: C2a(i) (2004) L.S. Durbin, A.Venkataraman, S. Hedges and W. Duckwort in
 Commons: Cuon alpinus – Викимедиа дуу дүрсний сан