Jump to content

Эллен Штрайдт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эллен Штрайдт
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Зүүн Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эллен Штрайдт
Төрсөн огноо 1952 оны 7 сарын 27 (1952-07-27) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Бранденбург, Витшток
 
Медалиуд
Зуны олимп
Алт Монреаль 1976 4x400 м
Хүрэл Монреаль 1976 400 м
Европын АШТ
Мөнгө Хельсинки 1971 4×100 м
Мөнгө Ром 1974 400 м
Алт Ром 1974 4×400 м

Эллен Штрайдт (Герман: Ellen Streidt, хуучин овог Штропаал (Stropahl), 1952 оны 7 сарын 27-нд Бранденбург мужийн Витштокт төрсөн) нь Зүүн Германы ойрын зайн гүйгч бөгөөд голчлон 400 метрийн зайд өрсөлддөг байв.

Монреальд зохиогдсон 1976 оны зуны олимпоос тэрээр 400 метрийн зайд хүрэл, 4 x 400 метрийн зайд Бригитт Родэ, Кристина Бремер, Дорис Малецки нарын хамтаар алтан медаль хүртжээ[1].

Он Тэмцээн Зохиогдсон газар Байр Төрөл
1971 Европын АШТ Финланд, Хельсинки 7 200 м
2 4x100 м буухиа
1972 Олимпын наадам Баруун Герман, Мюнхен 4 200 м
1974 Европын АШТ Итали, Ром 2 400 м
1 4x400 м буухиа
1976 Олимпын наадам Канад, Монреаль 3 400 м
1 4x400 м буухиа