Энэтхэг-Хятадын нэгдүгээр дайн
Энэтхэг-Хятадын нэгдүгээр дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Хүйтэн дайны үеийн Энэтхэг-Хятадын дайнууд | |||||||||
Францын Гадаадын Легионы салаа коммунистуудын хяналт дахь нутагт эргүүл хийж байгаа нь. | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Францын Холбоо
Дэмжсэн: |
Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс Патет Лао[2] Кхмер Иссарак[3] Дэмжсэн:[4] | ||||||||
Удирдагчид | |||||||||
Францын Аяны Корпус
|
Хо Ши Мин, Во Нгуен Гиап Соуфаноувонг | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
Францын Холбоо: 190,000 Орон нутгийн нэмэлт хүч: 55,000 Вьетнам Улс: 150,000[5] Нийт: ~400,000 |
125,000 байнгын цэрэг, 75,000 орон нутгийн цэрэг, 250,000 байнгын бус, сайн дурын цэрэг[6] Нийт: 450,000 | ||||||||
Хохирол | |||||||||
Францын Холбоо: 75,581 алагдсан, 64,127 шархадсан, 40,000 олзлогдсон Вьетнам Улс: 419,000 алагдаж, шархдаж, олзлогдсон[7] |
Нийт: 300,000+ алагдсан, 500,000+ шархадсан, 100,000+ олзлогдсон Бүгд: 900,000+ алагдаж, шархдаж, олзлогдсон | ||||||||
150,000+ энгийн иргэн алагдсан[8] |
Энэтхэг-Хятадын нэгдүгээр дайн (Францын Энэтхэг-Хятадын дайн, Францын эсрэг дайн, Франц-Вьетнамын дайн, Франц-Вьетминий дайн, Энэтхэг-Хятадын дайн, Францад Бохир дайн, орчин үеийн Вьетнамд Францын эсрэг эсэргүүцлийн дайн) нь Францын Энэтхэг-Хятадад 1946 оны 12 сарын 19-нөөс 1954 оны 8 сарын 1-нд Францаар удирдуулж, эзэн хаан Бао Дайгийн Вьетнамын Үндэсний Армиар дэмжүүлсэн Францын Холбооны Францын Алс Дорнодын Аяны Корпус, Хо Ши Мин, Во Нгуен Гиап нараар удирдуулсан Вьет Миний эсрэг тулалдсан дайн юм. Дайны ихэнх үйл ажиллагаа Хойд Вьетнамын Тонкины орчимд болсон, гэхдээ Вьетнам орон даяар төдийгүй Францын Энэтхэг-Хятадын ивээлийн хөрш улсууд болох Лаос, Камбожид хүртэл өрнөж байв.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япончуудад эзлэгдсэн Энэтхэг-Хятадын хойгт дайны дараа Францчууд дахин ноёрхлоо тогтоосон бөгөөд Вьет Минчүүд Францын Энэтхэг-Хятадын колонийн засаг захиргааны эсрэг хөдөлгөөн өрнүүлээд байлаа. Эхний хэдэн жил тэмцэл орон нутаг дахь жижиг хэмжээний үймээнээр үргэлжилж байсан ч Хятадад 1949 онд коммунистууд өөрийн дэглэмээ тогтоож, Вьетнамын хойд хилд тулж ирснээр хоёр тал АНУ болон ЗХУ, капиталист болон социалист дэглэмээр дэмжүүлсэн хоёр армийн тулгаралт болон өргөжсөн байна[9].
Францын Холбооны хүч нь хуучин эзэнт гүрний колониудын (Марокко, Алжир, Тунис, Лаос, Камбож болон Вьетнамын үндэстний цөөнх) хүч, мөн Францын мэргэжлийн арми болох Францын Гадаадын Легионоос бүрдэж байв. Метрополитан Францад дайнд оролцох нь сонгогчдын саналыг алдах явдал болоод байсан тул засгийн газраас эх газрын Францдаа цэрэг татлага явуулаагүй бөгөөд зүүний үзэлтэй сэхээтнүүд (Жан Пол Сартр зэрэг) 1950 оны Анри Мартины хэргийн үеэр "бохир дайн" (la sale guerre) гэж нэрлэж байлаа[10][11].
Францын тал Вьет Миний бэхлэлтүүдэд цохилт өгч, давших тактик барьж байсан боловч На Саны тулалдаанаар зам тээврийн чухал цэгээ хяналтаас алдаж, улмаар барилгын материал, танк зэргээр дутагдсанаас болж тэдний санаснаар болоогүй.
Дайны дараа 1954 оны 7 сарын 21-нд болсон Женевийн чуулганаар Вьетнамыг 17-р өргөргөөр хоёр хувааж, хойд хэсгийг Хо Ши Миний удирдсан Вьет Минчүүд буюу Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс, өмнөд хэсгийг эзэн хаан Бао Дайн удирдсан Вьетнам Улсын хяналтад оруулж, Хо Ши Минийг бүх орон даяар хяналтаа тогтоохоос сэргийлсэн арга хэмжээ авсан[12]. Жилийн дараа Бао Дайг ерөнхий сайд Нго Дин Дьем төрийн эрхээс зайлуулж, Бүгд Найрамдах Вьетнам Улсыг байгуулжээ. Дьем Женевийн чуулганаар шийдэгдсэн, 1956 онд орон даяар сонгууль явуулах талаарх заалтын дагуу Хойд Вьетнамын талтай хэлэлцээ хийхээс татгалзсан нь 1959 онд Энэтхэг-Хятадын хоёрдугаар дайнд хөтөлсөн билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ France honors CIA pilots
- ↑ Jacques Dalloz, La Guerre d'Indochine 1945–1954, Seuil, Paris, 1987,pp. 129–130, 206
- ↑ Jacques Dalloz, La Guerre d'Indochine 1945–1954, Seuil, Paris, 1987,pp. 129–130
- ↑ US Secretary of State John Foster Dulles on the fall of Dien Bien Phu
- ↑ Windrow, Martin (1998). The French Indochina War 1946–1954 (Men-At-Arms, 322). London: Osprey Publishing. p. 11. ISBN 1855327899.
- ↑ Windrow 1998, p. 23
- ↑ France's world newspaper, 15-7-1954
- ↑ Smedberg, M (2008), Vietnamkrigen: 1880–1980. Historiska Media, p. 88
- ↑ Fall, Bernard, Street Without Joy, p. 17.
- ↑ "Those named Martin, Their history is ours – The Great History, (1946–1954) The Indochina War". documentary (French хэлээр). Channel 5 (France). Архивласан огноо Есдүгээр сар 29, 2007. Татаж авсан: May 20, 2007.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Ruscio, Alain (August 2, 2003). "Guerre d'Indochine: Libérez Henri Martin" (French хэлээр). l'Humanité. Архивласан огноо 2007-09-29. Татаж авсан: May 20, 2007.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Nash, Gary B., Julie Roy Jeffrey, John R. Howe, Peter J. Frederick, Allen F. Davis, Allan M. Winkler, Charlene Mires, and Carla Gardina Pestana. The American People, Concise Edition Creating a Nation and a Society, Combined Volume (6th Edition). New York: Longman, 2007.