Энэтхэг наж могой
Appearance
Энэтхэг наж могой | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Шилээ дэлгэсэн Энэтхэг наж могой буюу Naja naja
| ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Naja naja (Линней, 1758)[1] | ||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||
Naja fasciata Лоренти |
Энэтхэг наж могой (Naja naja) нь хорт могойн нэгэн зүйл бөгөөд Пакистан, Энэтхэг, Бангладеш, Шри Ланка зэрэг Энэтхэгийн хойгт тархсан амьтан юм. Энэтхэгт могойд хатгуулсны улмаас нас бардаг хүмүүс гол төлөв 4 зүйл могойд хатгуулсан байдаг бөгөөд тэдний дундаас Энэтхэг наж могойн хор нь хамгийн хүчтэй байдаг, их аюултай амьтан болно. Бусад наж могойн адил, N. naja нь өрсөлдөгчөө айлган сүрдүүлэхийн тулд шилээ дэлгэдгээрээ алдартай. Энэтхэг наж могой нь Энэтхэгийн соёл, домогт элбэг тааралддаг. Энэтхэгийн засгийн газрын зэрлэг амьтдыг хамгаалах тогтоол ёсоор 1972 оноос тусгай хамгаалалтад орсон аж.