(G)I-DLE

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
180511 (여자)아이들 I-DLE.png

(G)I-DLE at 'Latata' Showcase Photo Time on May 2, 2018 (5).png

(G)I-DLE
(여자)아이들
Үндсэн нэрСолонгосоор (여자)아이들 -> Yeoja Aideul
Бусад нэрангли латинаар G Idle
Маягтай бичих(G)I-DLE
Бүрдсэн газарӨмнөд Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop, hip hop, R&B, EDM
Танил үе2018 оноос - одоог хүртэл
ХөтөчCube Entertainment
Гишүүн (6)Miyeon
Minnie
Soojin
Soyeon
Yuqi
Shuhua

(G)I-DLE нь 2018 онд Cube Entertainment-ын дор үүсгэн байгуулагдсан Өмнөд Солонгосын охидын хамтлаг юм. Зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй: Miyeon, Minnie, Soojin, Soyeon, Yuqi, Shuhua. Тэд 2018 оны 5сарын 2нд I Am нэртэй анхны мини цомгоо гаргаж, дэбютээ хийсэн.

Түүх[засварлах | edit source]

Дэбютээс өмнө[засварлах | edit source]

Хамтлагийн гишүүн Soyeon өмнө нь Mnet-н Produce 101 нэвтрүүлэгт оролцож байсан.[1] 5-р дугаар дээр 10-р байранд жагсаж амжилттай явж байсан, [2] гэсэн хэдий ч сүүлийн дугаар дээр 20-р байранд орж, ялагч хамтлагийн нэг хэсэг болох боломжгүй болсон юм.[3] Soyeon мөн Unpretty Rapstar өрсөлдөөнт реалити шоуны 3-р улиралд оролцож, 3-р байранд жагссан.[4] Дараа нь тэрээр соло дуучнаар дэбютээ хийж, хоёр дижитал дуу гаргасан: Jelly болон Idle Song.[5]

Miyeon 2010 оноос 2015 оны хооронд YG Entertainment-ын бэлтгэгч байсан.[6] Харин Soojin 2015 онд DN Entertainment-ын бэлтгэгчээр суралцаж байсан. Тэрээр VIVIDIVA нэртэй хамтлагт дэбютээ хийхээр бэлтгэж байсан ч хамтлагийн албан ёсны дэбютийн өмнөхөн хамтлагаас гарсан юм. Түүний тайзны нэр N.Na байсан.[7][8][9] Minnie, Yuqi болон Shuhua нар 2017 оны 6 сард Rising Star Cosmetic-ын зар сурталчилгааны бичлэгт тоглосон [10][11] ба дараа нь Shuhua 2017 оны 9сард 10cm-ын Pet дууны MVд тоглосон байна.[12] Харин Minnie 2017 оны 11сард гарсан Line Friends-ын Dance Party цомогт оролцсон.[13][14] 2018 оны 2сараас 2018 оны 3сарын хооронд Miyeon, Minnie хоёр Dingo Music Youtube Channel-д 4 ковер бичлэг хийсэн,[15][16][17][18] Yuqi мөн Dingo Music-т богино видео оруулж танилцуулагдсан.[19]

2018 оны 3 сарын 22нд Cube Entertainment-аас 2018 оны эхний хагаст шинэ охидын хамтлаг гаргана гэж зарлаж,[20] 4 сарын 5нд нь хамтлагийн лого болон (G)I-DLE гэсэн нэрийг танилцуулсан байна. Удалгүй 4 сарын 8нд эхний хоёр гишүүн болох Miyeon, Yuqi нарыг,[21] 4 сарын 10нд Soojin, Shuhua нарыг, 4 сарын 12нд Minnie, Soyeon нарыг тус тус танилцуулсан.[22][23]

2018: Дэбют болон "I Am"[засварлах | edit source]

5 сарын 2нд албан ёсоор I Am нэртэй дэбют мини цомгоо гол дуу LATATA-н хамт гаргаж дэбютээ хийсэн байна.[24] Дараа өдөр нь Mnet-ын M!Countdown хөгжмийн нэвтрүүлэгт өөрсдийн анхны дэбют үзүүлбэрээ үзүүлсэн.[25] Тэдний LATATA MV нь гарсанаас хоёр өдрийн дотор 2,2 сая хандалттай болсон байна.[26]

Бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Гишүүд[засварлах | edit source]

Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Яс үндэс Төрсөн он, сар, өдөр
Англи Монгол Анхдагч Монгол
Mi Yeon Миён 조미연 Чу Миён Гол хоолой Солонгос 1997 оны 1 сарын 31 (1997-01-31) (22 настай), Өмнөд Солонгос
Minnie Минни Minnie Nicha Yontararak (มินนี่ ณิชา ยนตรรักษ์) Минни Нича Ёнтарак Дэд хоолой Тайланд 1997 оны 10 сарын 23 (1997-10-23) (21 настай), Тайланд
Soo Jin Сүжин 서수진 Со Сүжин Гол бүжигчин, дэд реппэр, хоолой Солонгос 1998 оны 3 сарын 9 (1998-03-09) (21 настай), Өмнөд Солонгос
So Yeon Суён 전소연 Жон Суён Ахлагч, гол рэппэр, дэд бүжигчин, хамтлагийн нүүр царай Солонгос 1998 оны 8 сарын 26 (1998-08-26) (20 настай), Өмнөд Солонгос
Yu Qi Үки Song Yu Qi (宋雨琦) (송우기) Сун Үги Дэд хоолой, дэд бүжигчин, нүүр царай Хятад 1999 оны 9 сарын 23 (1999-09-23) (19 настай), Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Shu Hua Шюхуа Yeh Shuhua (葉舒華)

(예슈화)

Еэ Шюхуа Хоолой, хамтлагийн нүүр царай, макнэ Тайвань 2000 оны 1 сарын 6 (2000-01-06) (19 настай), Бүгд Найрамдах Хятад Улс

Дэлгэрэнгүй: wikipedia-гаас[засварлах | edit source]

(G)I-DLE arriving at KBS Music Bank in August 17, 2018 (2).jpg

Дуунууд[засварлах | edit source]

Он Нэр Найруулагч
2018 LATATA Hong Won-ki (Zanybros)
HANN (Alone)
What's In Your House (알고 싶어)
Don't text me
Listen to me (들어줘)
$$$ (달라)
Maze

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Lee, Ji-young (January 23, 2016). [프로듀스101 동영상 CUBE 연습생 '미쳐' vs DSP연습생 'Mr.'] (Korean). enews24. enews24.
  2. [프로듀스 101, 5회 1등 센터 김세정·2위 전소미 3위 최유정…61등까지 엎치락 뒤치락 ‘함께 울었다’] (Korean). News Inside. News Inside (February 20, 2016).
  3. Kim, Kwan-myeong (April 2, 2016). 역시 어일전, '프로듀스101' 최종 11인 성적표 (Korean). X Sports News. X Sports News.
  4. Choi, Na-young (July 4, 2016). [단독'언프리티3', 미료·육지담·하주연·유나킴 등 10인 출연.. MC 양동근] (Korean). OSEN. Naver.
  5. ‘프듀’·’언프리티’ 전소연, 11월 5일 솔로로 정식 데뷔 (ko). TenAsia (October 31, 2017).
  6. (여자)아이들((G)-I-DLE) - 나의 이름은。미연(MIYEON) (2018-04-26).
  7. 비비디바 VIVIDIVA 나인뮤지스 - 드라마 창작안무 / 9muses - DRAMA Original Choreography / Choreography - J처리 (2015年5月11日).
  8. 150523 비비디바(VIVIDIVA) @동대문 굿모닝시티 미니콘서트 FULL직캠 By스카이 (2015年5月28日).
  9. 150503 비비디바(VIVIDIVA) @인천 구월동버스킹 FULL 직캠 By 스카이 (2015年5月3日).
  10. 170601 Rising Star Cosmetics Promotional video 2017-06-01
  11. 170601 Rising Star Cosmetics BTS2017-06-01
  12. 10cm - Pet MV17-09-04
  13. LINE FRIENDS - 3rd mini album [Dance Party!(ENG Ver.)
  14. Minnie Twinkle twinkle little star
  15. 180215 댕댕이 자매가 부르는 ‘그리워하다’ (비투비)2018-02-15
  16. 댕댕이 자매가 부르는 ‘사랑을 했다’ (iKON)2018-02-26
  17. 일소라 댕댕이 자매의 노력 (박원) cover2018-03-05
  18. 일소라 댕댕이 자매의 #첫사랑 (볼빨간사춘기) cover2018-03-14
  19. 세상의 온도 아이돌 연습생이 노래를 들어 달라고 한다면?2018-2-27
  20. "공식입장 큐브 측 "전소연 걸그룹명은 아이들…상반기 데뷔"", X Sports News, Naver, March 22, 2018 (ko) 
  21. "큐브 ‘(여자)아이들’, 멤버 미연·우기 프로필 사진..‘예쁨 가득’", Sports MK, Naver, April 9, 2018 (ko) 
  22. "'몽환, 도도'....큐브 새 걸그룹 '(여자)아이들' 슈화·수진 프로필 사진 공개", E News 24, Naver, April 11, 2018 (ko) 
  23. "'프듀' 출신 전소연 소속 '(여자)아이들', 프로필 사진 공개", Hankyung, Naver, April 13, 2018 (ko) 
  24. "'데뷔' (여자)아이들, 타이틀곡 'LATATA' MV 티저 영상 공개", Herald Pop, May 5, 2018 (ko) 
  25. "‘엠카운트다운’ 여자친구·아이즈·헤일로·(여자)아이들 등 무대 준비", Asia Today, May 3, 2018 (ko) 
  26. "(여자)아이들, 데뷔곡 'LATATA' MV 공개 이틀만에 220만뷰 돌파", xsportsnews, May 4, 2018 (ko) 

Албан ёсны холбоосууд[засварлах | edit source]