Jump to content

Ауди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Audi-с чиглүүлэгдэв)
Audi AG
Ауди ХК[1]
Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат компани
ISIN DE0006757008
Үүсгэн байгуулагдсан 1909 оны 7 сарын 16 Цвикау (Ауди)
1932 оны 6 сарын 29 Хемнитц (Авто Унион)
1949 оны 9 сарын 3 Инголштадт (шинээр үүссэн)
1969 оны 3 сарын 10  Неккарзулм (нэгтгэл)
Төв байр Инголштадт, Герман

Удирдлага

Ажилчид 82.838 (2015 оны 12 сарын 31)[2]
Эргэлтийн хөрөнгө 58,42 тэрбум EUR (2015)[2]
Салбар Автомашин үйлдвэрлэл
Цахим хуудас www.audi.de

Ауди хувьцаат компани (компанийн өөрсдийн бичдэг хэлбэр: Герман: AUDI Aktiengesellschaft)[1] (ФХБNSU) нь Фолксваген концернд харьяалалтай Бавари мужийн Инголштадт хотод төвтэй германы автомашин үйлдвэрлэгч компани юм. Ауди хэмээх нэр нь Хорх хэмээх патентаар хамгаалсан урьдны моторт тэрэгний үйлдвэрлэгчийн нэрийг тойруулан хэрэглэсэн нэр юм. Компанийн нэр тус компанийн үүсгэн байгуулагч Аугуст Хорхын овгоос гаралтай. Хорхын Аугуст нь "А. Хорх & Цие Моторвагенверке Цвикау" компанийн санхүүгийн албаны даргын ажлаа хаян шинээр компани байгуулаад түүндээ нэр өгөхөөр хайж байж. "Хорх" хэмээх үг нь германаар "Сонсох" гэсэн утгатай бөгөөд audire гэж латинаар орчуулагддагийг Цвикаугийн нэгэн гимназийн сурагч түүнд санал болгосноор "Ауди" хэмээн нэрлэсэн байна.

1909-1931: Ауди Автомашины үйлдвэр ХХК үндэслэн байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]
Ауди Тип C Альпийн ялагч (1913 он)

Энэ компанийн түүх нь Xорхын Аугустын өөрийн үүсгэн байгуулсан "Аугуст Хорх & Цие моторт тэрэгний үйлдвэр Цвикау" компаниа хаяж гарсаны дараа 1909 оны долоодугаар сарын 16-нд Цвикаугийн хэдэн компанитай хамтран шинээр "Аугуст Хорx Автомобилийн үйлдвэр ХХК Цвикау" үүсгэн байгуулснаар эхэлдэг. Гэтэл түүний эхний компани нь шинэ үүсгэн бий болгосон компанидаа "Хорх" гэдэг нэрийг хэрэглэхийг нь хориглосон учир 1910 оны дөрөвдүгээр сарын 25-нд компанийнхаа нэрийг "Ауди Автомобилийн үйлдвэр ХХК Цвикау" хэмээн өөрчилсөн байна.[3] Их хямралын жилүүдэд буюу 1928 онд Ауди санхүүгийн хүнд байдалд орсон байна. Яг тэр жилд нь Цшопауер моторын үйлдвэр, Ж. С. Расмуссен ХК (ДКВ, монг. уурын хүчит тэрэг) мөн зээл өгсөн Саксоны Улсын банк нийлэн Ауди компанийн хувьцааны ихэнхийг худалдаж авсан байна.

1932-1945: Ауди болон Авто Унион ХК, Хемнитц

[засварлах | кодоор засварлах]

1932 оны зургаадугаар сард "Чопау моторын үйлдвэр" нь өөрийн охин компани болох Цвикаугийн "Ауди", мөн түүнчлэн "Хорхын үйлдвэр ХК" болон Хемнитцийн автомашины үйлдвэр "Зийгмар дахь автомашины үйлдвэр болох Вандерер үйлдвэр" дөрөв нь нэгдэн Авто Унион болсон байна. Шинэ үүссэн компанийн билэг тэмдэг нь хоорондоо ороогдсон дөрвөн цагираг ба энэ нь тухайн дөрвөн компани хэдийгээр нэгдсэн ч гэсэн бие даасан байдалтай гэдгийг илэрхийлсэн ажээ. Авто Унион үүсгэн байгуулагдсаны дараа Хемнитц хотод төвтэй болохоор тогтсон, учир нь зөвхөн энэ тохиолдолд л Хемнитц хот 750.000 РМ-ийн хувьцааны хөрөнгө оруулах болзол тависан байж.

1930-аад онд Хорxын үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн автомашин нь Германы эзэнт улсын нийт зах зээлийн 50 гаруй хувийг эзэлж байсан. Тансаг дээд ангиллаас гадна дунд ангиллын автомашин ч үйлдвэрлэж байсан ба түүний борлуулалт маш муу байсан. Жишээлбэл 1938 онд германд зарагдсан нийт автомашины борлуулалтын статистик мэдээнд Авто Унионы дөрвөн компанийн эзлэх хувь нь ДКВ 17,9%, Вандерер 4,4%, Хорx 1,0%, Ауди 0,1% байв.

1945-1968: Дайны дараа - Шинэ үүсгэн байгуулагдсан болон дайны дараах анхны - Ауди

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн 2-р дайны дараа оросын эзэлсэн талд байрлалтай Авто Унион ХК герман дахь оросын армийн захиргаанаас битүүмжилсэн байна.

Дэлхийн 2-р дайны дараа Цвикаугийн Аудигийн үйлдвэрийг сэргээн босгоход Ханс Мигочийн санаачлага ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэрээр зөвлөлтийн армийн захиргаанаас Аудиг төд удалгүй буюу 1945 есдүгээр сард чөлөөлүүлэн авч чадсан. Ингээд суурь машинуудаа зэврэлтээс нь салган засварын ажлыг хийж гүйцэтгэсний дараа үйлдвэрлэл явуулж эхэлсэн байна.

1948 оны наймдугаар сард Xемнитц хотын аж ахуйн нэгжийн бүртгэлээс хасуулан энэ компани бүрмөсөн үгүй болсон ба нэг их удалгүй 1949/50 онд шинээр Инголштадт хотод төвтэйгээр Холбооны Герман улсад Авто Унион ХХК гэсэн нэртэйгээр шинээр үндэслэн байгуулсан байна.

Шинэ үүсгэсэн компаниа хөл дээр нь босгохын тулд хуучин зүүн германд буюу Цвикау, Цшопау, болон Хемнитц хотуудад ажиллаж байсан ихэнх ажилчдаа ч мөн Инголштадт хотод татан авчээ.

Үндсэн хувьцаа эзэмшигч Фрийдрих Фликинийн шахалтаар 1958 онд Даймлер-Бенц ХК нь баруун германы Авто Унион ХХК-ийн хувьцааны 88%-ийг нь худалдан авчээ. Үүний дараа 1964 оноос 1966 оны хооронд Фолксвагенверк ХК нь Авто Унион ХХК-ийг Инголштадт хотод байрлах төвтэй нь хамт худалдан авчээ (Дюссельдорфын үйлдвэр болон Испанийн Виториа дахь салбарууд нь Даймлер-Бенцэд үлдсэн). Дөрвөн цагирагтай билэгдлийн эзэмших эрхийг ч бас Фолксваген авав. Хоёр тактын мотортой автомашины борлуулалт үндсэндээ зогссон учир агуулахад нь нийт 30.000 гаран шинэ автомашин зарагдахгүй хадгалагдаж байлаа. Ингээд Инголштадтад ажиллаж байгаа 12.000 ажилчдыг ажлаар хангах, хөгжүүлэлтийн зардлыг нөхөх зорилготойгоор Фолксваген 1965-1969 оны хооронд Инголштадт хотод нийт 347.869 VW Кэфер үйлдвэрлэсэн байна.

Үйлдвэр дотроо Ф103 нэртэй автомашиныг 1965 онд Авто Унионоос үйлдвэрлэн гаргасан нь дайнаас хойш зах зээлд гарсан анхны "Ауди" байлаа.

Ауди TT

1969 оноос хойш: НСУ-тэй нэгдсэн болон өнөөдрийн Ауди ХК үүсгэн байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]

1969 онд Авто Унион ХХК нь Неккарзулмын НСУ ХК-тай нэгдсэн. Ингээд шинэ үүссэн аж ахуйн нэгж нь " Ауди НСУ Авто Унион ХК" гэсэн нэртэй болсон бөгөөд үүнээс хойш хоёр дахь салбар төв үйлдвэрийн байраа (1985 он хүртэл) Неккарзулмд нээв. 1971 онд компанийн одооны хэрэглэж байгаа уриаг (германаар "Vorsprung durch Technik" орч.: "Дэвшилтийг техникээр" буюу техникээр тэргүүлэх) анх хэрэглэсэн байна.[4] 1985 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Ауди НСУ Авто Унион нь Ауди ХК гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба мөн Неккарзулмд байсан төв байраа Инголштадт руу шилжүүлэн нүүлгэв. Үүнээс хойш бүтээгдхүүн болон компани нь нэг нэртэй болсон аж.

1993 оноос эхлэн Унгар улсад салбараа нээсэн бөгөөд тэнд Ауди TT-н угсралт болон моторын үйлдвэрлэлт явуулж эхэлжээ.

Аж ахуйн нэгжийн бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Хувьцаа эзэмшигчийн бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Хувьцаа эзэмшиж байгаа байдал:

  • 99,55% Фолксваген ХК[5]
  • 0,45% чөлөөт эзэмшил
Үндсэн өгүүлэл: куаттро XXК

Куаттро ХХК нь Ауди хувьцаат компанийн зуун хувийн хөрөнгө оруулалт бүхий охин компани юм. 1983 онд үүсгэн байгуулагдсан ба 1996 оноос хойш бие даан үйл ажиллагаа явуулж байна. Куаттро ХХК нь Аудигийн үйлдвэрлэсэн бүх стандарт загварын автомашины загваруудыг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу нэмэлт тоноглолт хийн өөрчилдөг.

Техник, техникийн шинэчлэлт

[засварлах | кодоор засварлах]

Ауди маш олон техникийн шинэ шийдлийг бий болгон ашигласан байдаг. Үүнд 1972 онд мөр тогтворжуулагч сөрөг залалтын радиусыг Ауди 80-д, 1975 онд Фолксваген концерноос анх удаа бензин хөдөлгүүрт К-Жетроник хэмээх бензин тоосруулаx технологийг, 1977 онд Ауди 100-д таван цилиндрт отто хөдөлгүүр, 1980 онд куаттро-хөтлөгч нэртэйгээр байнгын бүх дугуйн хөтлөгч зэргийг шинээр гаргажээ. Урдаа тэнхлэгийн хөтлөгчөөс илүү гарахын тулд байнгын ажиллагаатай бүх дугуйн хөтлөгчийг гаргасан ба үйлдвэрлэж буй бүх автомашины загваруудаа хамгийн багадаа 200 морины хүчтэйгээр энэ техникийг тоноглон борлуулах төлөвлөгөөтэй байж.

1985 оноос эхлэн Ауди нь бүрэн цайржуулсан их бие бүхий тэрэг болох Ауди 100 C3-г их хэмжээний цувралаар үйлдвэрлэсэн нь Поршегийн дараа орох хоёр дахь том үйлдвэрлэгч болгов. Энэхүү загварын автомашинаа 1982 онд худалдаанд гаргасан бөгөөд тухайн үедээ тус загвар нь агаарын урсгалын эсэргүүцлийн коэффициент 0,30 байсан нь дэлхийд хамгийн тохиромжтой илтгэлцүүртэй тэрэг байлаа.

  1. 1.0 1.1 "Satzung und Statuten der AUDI AG" (PDF). audi.com (German хэлээр). Ingolstadt, Germany: AUDI Aktiengesellschaft. 20 May 2010. p. 1. Archived from the original (PDF) on 21 Аравдугаар сар 2013. Татаж авсан: 15 August 2012. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help); Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  2. 2.0 2.1 Kennzahlen der Audi AG (Memento 30. Гуравдугаар сар 2016 цахим архивт), Audi AG: 2016-03-03, PDF
  3. Audi Automobilwerke AG Zwickau (Memento 22. Хоёрдугаар сар 2014 цахим архивт) Staatsarchiv Chemnitz, 9.9. – Fahrzeug- und Motorenbau
  4. Audi AG: Das Rad der Zeit (2000), S. 222; auto motor und sport 1/1971, S. 6–7.
  5. "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2013-07-31. Татаж авсан: 2015-04-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)