Агаарын масс
Appearance
Агаарын масс — Температур чийг, тунгалагжилт зэрэг физик шинжээрээ харьцангуй нэгэн төрлийн их хэмжээний орон зайг эзэлсэн агаарын хэмжээ юм. Агаарын масс нь удаан хугацаанд нэг төрлийн гадарга дээр бүрэлдэж хэвтээ чиглэлд хэдэн мянган км, босоо чиглэлд хэдэн км хүртэл орон зайг эзлэн оршин буй нутаг дэвсгэрийнхээ цаг агаарын шинжийг тодорхойлно. Нэг төрлийн агаарын масс нь голдуу 1000-2500 км диаметртэй байдаг.[1]
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Агаарын массыг температурынх нь хувьд дулаан ба хүйтэн агаар гэж ялгахаас гадна газар зүйн үндсэн хэв шинж буюу үүсэн бүрэлдсэн газар орчноос нь хамаарч үндсэн 4 төрөл болгон ангилдаг.[2]
- Туйлын — Арктикийн эх газрын агаарын масс нь Арктикийн мөсөн гадарга, Колым, Чукоткын сав газар, Канадын хойд хэсэгт бүрэлдэх ба бага температуртай учир чийг агууламж бага, үргэлж цэлмэг, их тунгалаг, тогтвортой удаан. Сэрүүн өргөрөг рүү нэвтрэн орох үедээ их хүйтрүүлдэг.[3] Хавар, намар тохиолдох гэнэтийн хүйтрэл нь энэ агаарын масс нэвтрэн орж ирснээс болдог.[4][5]
- Сэрүүн — Эх газар дээр бүрэлдэнэ. Өвөл хүчтэй хөрдөг, их тогтвортой, хүйтэн цэлмэг цаг агаарыг дагуулна. Зун нь их халах ба өгсөх хөдөлгөөн зонхилж тунадас орох боломж бүрдэнэ.
- Тропикийн — Агаарын масс нь температур ба даралт өндөр, их хуурай, тоосжилт их, зуны улиралд сэрүүн өргөрөг хүртэл шилжинэ. Сахар, Араб, Тар, Калахари зэрэг газрууд дээрх агаарын их даралтын мужид бүрэлдэх ба зуны улиралд субтропик, сэрүүн өргөрөг хүртэл шилжинэ. Жишээ нь, Европын өмнө хэсэг, Дундад Ази, Казахстан, Монгол болон Хятадын хойд хэсэгт зун тропикийн эх газрын агаар ноёрхдог.[6]
- Экваторын — Экваторын бүслүүрт бүрэлдэх энэ агаарын масс нь өндөр температуртай, их чийг агуулна. Энэ шинж нь хуурай газар ч, далай дээр ч адилхан учир эх газрын ба тэнгисийн гэж ангилдаггүй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 133.
- ↑ H. C. Willett (June 1933). "American Air Mass Properties" (PDF). Papers in Physical Oceanography and Meteorology. Massachusetts Institute of Technology. 2 (2). Татаж авсан: 2009-10-28.
- ↑ Glossary of Meteorology (June 2000). "Arctic air". American Meteorological Society. Татаж авсан: 2009-10-28.
- ↑ Glossary of Meteorology (June 2000). "Polar air". American Meteorological Society. Татаж авсан: 2009-10-28.
- ↑ Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 133.
- ↑ Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 134.