Андын тас
Appearance
Антын тас Оршин байсан хугацаа: Плиоценээс одоог хүртэл | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Францын Ду-ла-Фонтэйн амьтны хүрээлэн дэх эмэгчин
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Vultur gryphus Линней, 1758 | ||||||||||||||
Шар - тархалтын ойролцоо бүс
| ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Андын тас (Vultur gryphus) нь Шинэ Ертөнцийн тасынхан овгийн Vultur төрлийн цорын ганц зүйл бөгөөд Өмнөд Америк тивд амьдардаг. Андын нуруу, Өмнөд Америкийн баруун эргээр тааралдах тус шувуу нь далавчаа дэлгэсэн байдлаараа a 3.2 м байдаг нь газрын хамгийн том шувуу гэх алдрыг түүнд хайрладаг[2].
5 буюу 6 хүрээд нас бие гүйцдэг Андын тас нь үүрээ далайн түвшнээс дээш 5000 метрийн өндөрт сүндэрлэх хадан хясаан дээр засдаг. Үүрэнд нь ихэвчлэн нэг, эсвэл хоёр өндөг байдаг. 50 хүртэл насалдаг, хамгийн урт настай шувуудын нэг юм.
Андын тас нь Перу, Аргентин, Боливи, Чили, Колумб, Эквадор улсуудын үндэсний бэлгэ тэмдэг гэгдэж, Андын бүс нутгийнхны аман яриа, үлгэр домгийн баатар болсон байдаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Загвар:IUCN2010
- ↑ Тэнүүлч альбатроссынх 3.6 м, Далмацийн хотонгийнх 3.5 м хүрдэг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Андын тас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан