Jump to content

Бага хавтагийн хилийн тулгаралт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бага Хавтагийн хилийн тулгаралт
Хамаарах дайн: Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
Огноо 1948 оны 1 сарын 29
Байрлал БНМАУ, Ховд аймаг
Үр дагавар Хятадын халдагыг няцаасан
Байлдагч талууд
Монголын Ардын арми Зүүн Туркестаны Хасагийн дээрэмчид
Удирдагчид
Х.Даржаа
С.Монхоон
Ж.Дашравдан
Оспан батыр
Цэргийн хүч
3 хилчин 70 хасагийн дээрэмчид
Хохирол
алуулсан 3 тодорхой бус

Бага Хавтагийн хилийн тулгаралт нь 1940-д онуудад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баруун хилийн дагуу болсон Бүгд Найрамдах Хятад Улсын Гоминданы цэргүүд болон Казахын дээрэмчдийн хийсэн хилийн зэвсэглэсэн цуврал халдлагуудын нэг юм.

Хилийн тулгаралт

[засварлах | кодоор засварлах]

1948 оны нэгдүгээр сарын 29-нд хилийн долоо, наймдугаар заставын уулзвар Бага хавтагийн 2908 тоот өндөрлөг орчмоор 70 морьт казахын дээрэмчин хил нэвтрэн оржээ. Тэдний хил нэвтрэн орсон бүс нутагт VIII заставын бага дарга С.Монхоон, байлдагч Х.Даржаа, Ж.Дашравдан нар заставын дарга Н.Дашзэвэгийн тушаалаар хүнсэнд хэрэглэх ан агнахаар нэг хоногийн хугацаатай явсан гэдэг. Гэтэл ан агнах багийнхантай хил зөрчигчид тааралдаж байлдагч С.Монхоон, Ж.Дашравдан нарыг буудаж хөнөөгөөд Х.Даржаатай буудалцжээ. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Х.Даржаа 70 морьт дээрэмчний эсрэг ганцаараа 24 сум буудаж, 2 гранат тэслээд аргагүй хүчин мөхөсдөж толгойдоо буудуулан амь үрэгдсэн байдаг. Дээрэмчид тэр нарын цогцосыг хүн харахын аргагүй зэрлэгээр тамласан байсан гэдэг.

Дээрэмчдийн гарт амь алдсан хилчин Х.Даржаа нь 1947 онд Байтаг богдод болсон удаа дараагийн тулгаралт, байлдаанд гарамгай үүрэг гүйцэтгэсэн учир байлдааны гавъяаны одонгоор шагнагдсан бөгөөд хожим нь улаан тугийн одонгоор нэхэн шагнагдаж, VI отрядын I заставыг байлдагч Х.Даржаагийн нэрэмжит болгосон түүхтэй.

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Хэдийгээр хилийн застав Х.Даржаа нарын энэ тулалдааны чимээг сонссон боловч “Манайхан ан хийж яваа биз” хэмээн бодсоноос арга хэмжээ аваагүй бөгөөд хожим заставын дарга Дашзэвэг, улс төрийн орлогч Дамба нар нь шүүхээр шийтгэгджээ.

Урлагийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж