Баян-Овоо сум (Хэнтий)
Баян-Овоо сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠣᠪᠤᠭᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хэнтий |
Байгуулагдсан | 1923 он |
Сумын төв | Жавхлант |
Газар нутаг | |
• Нийт | 3,381 км2 (1,305 бээр2) |
Өндөр | 921 м (3,024 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,005 |
Цагийн бүс | UTC+8 (UTC+8) |
Шуудангийн код | 23010 |
Баян-Овоо — Хэнтий аймгийн сум. 338.1 мян.га газар нутагтай, Дорнодын их талын баруун зах, Хэнтий аймгийн зүүн хилд Батноров, Норовлин, Баянхутаг, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдтай хил залган оршдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Халхын Сэцэн хан аймгийн Дархан хошой Чин дангийн хошуу, Эрдэнэдалай вангийн хошууны нутаг нь 1655-1707 онуудад байгуулагдсан бөгөөд Их эзэн Чингис хааны эх Өэлүн, дүү Отчигон хоёрын нутаглаж бүхий газар хэмээн түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн.
Ардын хувьсгал ялсны дараагаар 1923 онд Хан Хэнтий уулын аймагт багтан байгуулагдсан, түүхэндээ 3 удаа томоохон нүүдэл хийж, 1941 онд Хөндлөн Ухаагаас Жавхлантын өвөрт ирж суурьшжээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2010 оны тооллогоор Монгол улсын харьяат иргэн, Баян-Овоо сумын суурин хүн ам - 1,581[2]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 3-р цөөн хүн амтай сум гэж үзэгдэнэ. 2019 оны байдлаар 609 өрх, 1916 хүн ам, 208973 толгой малтай болж жилээс жилд хүн ам, малын тоо өссөн байна. Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг.
Багийн нэр | Хүн ам (2010) | |
---|---|---|
1 | Дэлгэрхаан | 302 |
2 | Наран | 313 |
3 | Сүмбэр | 304 |
4 | Жавхлант | 662 |
Энд төрсөн хүн
[засварлах | кодоор засварлах]- Дансранбилэгийн Догсом (1884–1941) — төр нийгмийн зүтгэлтэн
- Самаагийн Гомбожав (1901–1980) — Гандан хийдийн хамба лам
- Г. Чулуунбаатар (1950) — зууны манлай сумын заан
- Ч. Сэрээтэр (1924—2009)— төр нийгмийн зүтгэлтэн
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Bayan-Ovoo, Russia". Falling Rain Global Gazetteer. Татаж авсан: 27 January 2013.
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)