Боде Миллер
Миллер 2011 онд. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
тамирчны тухай | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1977 оны 10 сарын 12 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Төрсөн газар | Америкийн Нэгдсэн Улс, Истон | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Өндөр | 1.88 м | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хураасан медаль
|
Сэмюел Боде Миллер (Англи: Samuel Bode Miller, 1977 оны арванхоёрдугаар сарын 12-нд Нью-Хэмпшир мужийн Истон хотод төрсөн) — Америкийн уулын цаначин юм.
Миллер таван удаагийн Олимпын наадамд оролцохдоо нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль цуглуулсан Америкийн уулын цанын спортын хамгийн гарамгай тамирчин билээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга.
1998 оноос хойш Дэлхийн цомд оролцохдоо 78 удаа шагналын тавцанд гарсаны 33 нь түрүү байж 2005, 2008 онуудад нийлбэр дүнгээр үнэмлэхүй аварга болж байсан.[1] 2008 онд Австрийн Зёльден хотод зохиогдсон Дэлхийн цомд эрэгтэйчүүдээс Миллер эмэгтэйчүүдээс нутаг нэгт Линдси Вонн түрүүлсэн нь Америкийн түүхэнд 25 жилд дахин давтагдсан амжилт байлаа.
2014 оны хоёрдугаар сарын 16-нд Сочи хотноо зохиогдсон Өвлийн 22 дахь удаагийн олимпын наадамд уулын цанын спортын түүхэнд хамгийн ахмад настайдаа медаль хүртсэн гавьяатнаар тодорсон билээ.[2] Тухайн үед Канадын Ян Худектэй цагийн үзүүлэлтээр тэнцэж нэг төрлийн хос хүрэл медальтан болсон.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Futterman, Matthew (February 22, 2010). "Bode Miller Wins Gold in Super Combined". The Wall Street Journal. Татаж авсан: March 14, 2010.
- ↑ http://www.usatoday.com/story/sports/olympics/sochi/2014/02/16/andrew-weibrecht-bode-miller-mens-super-g-kjetil-jansrud/5528951/
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- АНУ-ын уулын цаначин
- АНУ-ын олимпын аварга
- АНУ-ын олимпын мөнгөн медальтан
- АНУ-ын олимпын хүрэл медальтан
- 1998 оны өвлийн олимпод оролцогч
- 2002 оны өвлийн олимпод оролцогч
- 2006 оны өвлийн олимпод оролцогч
- 2010 оны өвлийн олимпод оролцогч
- 2014 оны өвлийн олимпод оролцогч
- АНУ-ын олимпын оролцогч
- Уулын цанын олимпын аварга
- Уулын цанын дэлхийн аварга
- Америкчууд
- 1977 онд төрсөн