Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага
Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага, товчоор ОПЕК (Англи: OPEC - Organization of Petroleum Exporting Countries) нь газрын тос ихээр олборлон боловсруулагч 12 улсын Засгийн газар хоорондын олон улсын байгуулага (үнэндээ бол үгсэл) юм. Нефть экспортлогч орнуудын байгууллага нь Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл зэрэг хөгжиж буй таван орны санаачилгаар 1960 оны 9-р сарын 10-14-нд Ирак улсын нийслэл Багдад хотод болсон бага хурлаар байгуулагдсан ажээ.
Тус байгуулагад 2020 оны байдлаар Алжир, Ангол, Габон, Иран, Ирак, Конго, Кувейт, Ливи, Нигери, Саудын Араб, АНЭУ, Венесуэл зэрэг 13 орон нэгдэд байна. 1965 оноос байгууллагын төв байр Венад байрлаж, тогтсон хуваарь ёсоор гишүүн орнуудын газрын тосны салбарын сайд нар уулзаж хуралддаг. Энэ байгууллагын үйл ажиллагаанаас дэлхийн газрын тосны үнэ цаашлаад улс орнуудын эдийн засагт ихээр нөлөөлдөг юм.
Уг байгууллагын гол зорилго нь гишүүн орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны зах зээлийн үнийг тогтвортой байлгах, газрын тосны нийлүүлэлтийг тогтвортой явуулах, газрын тос экпортлогч орнуудыг газрын тосноос олох орлогыг боломжийн хэлбэлзэлгүй түвшинд байлгах зэрэг юм[1].
ОПЕК-ийн гишүүн орнуудад Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 2/3 нь ноогдох ба 2008 оны 3 сарын байдлаар Дэлхийн газрын тосны олборлолтын 35.6%-ийг үйлдвэрлэж байна. Дараагийн томоoхон олборлогчид бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд (23.8%), Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд (14.8%) юм[2].
Байгууллагын дээд байгууллага бол оролцогч орнуудын бага хурал бөгөөд дүрмээр жилд 2 удаа хуралддаг. Бага хурлаар байгууллагад шинэ гишүүн элсүүлэх асуудлыг шийдвэрлэж, Удирдах зөвлөлийн бүтэц, төсөв, санхүүгийн тайланг баталж, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний орлогч нар, аудиторыг томилдог байна.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Газрын тос олборлогч орнуудын жагсаалт
- Эрчим хүчний хямрал
- 1973 оны эрчим хүчний хямрал
- 1979 оны эрчим хүчний хямрал
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Chapter I, Article 2 of The Statute of the organization of the Petroleum Exporting Countries (as amended)
- ↑ BP plc. "British Petroleum table of world oil production". Retrieved June 18, 2007.