Jump to content

Зигмунд Фройд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зигмунд Фрейд-с чиглүүлэгдэв)

Зигмунд Фройд (Герман: Sigmund Freud, 1856 оны 5 сарын 6-нд Австрийн Эзэнт улсын Фрайберг, өнөгийн Чехийн Морави дахь Пршибор хотод төржээ – 1939 оны 9 сарын 23-нд Английн Лондон хотод нас барсан) - Австрийн сэтгэл мэдрэлийн эмч (мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм) мөн хамгийн алдартай сэтгэл судлаач байсан юм. Үүнээс гадна "Психоанализын эцэг" /Сэтгэл суудлалын дүн шинжилгээ/ гэдгээр нь дэлхий нийт түүнийг мэддэг бөгөөд энэ нь XX зууны сэтгэл зүй, анагаах ухаан, социологи, антропологи, утга зохиол, соёл урлаг болон бусад салбаруудад ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

Монголчууд Фрейд гэж дууддаг ч герман хэлээр Фройд гэж дуудагддаг тул Фройд гэж бичих нь зөв юм.

Түүнийг анх Зигмунд Шломо Фройд гэж дууддаг байсан ч боловч 21 настайдаа нэрээ Зигмунд Фройд болгон өөрчилсөн.

Зигмундын эцэг Жейкоб Фройд хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны гэрлэлтээсээ Филип, Эммануэл гэсэн хоёр хүүтэй байжээ. Хоёр дахь удаагаа тэрээр 40 настайдаа өөрөөсөө 2 дахин дүү Амалиа Натансон-той гэрлэжээ. Зигмундын эцэг, эх нь герман гаралтай иудейчүүд байв. Жейкоб Фройд өөрийн гэсэн даруухан нэхмэлийн бизнестэй байсан. Бяцхан хүү Зигмунд Фройд амьдралынхаа эхний гурван жилийг Фрайберг хотод өнгөрөөгөөд эцэг Якобын бизнес явуургүй болж тэд гэр бүлээрээ 1859 онд Лайпциг руу нүүж жил орчим болоод Вена хотыг зорьсон байна. Фройдийн гэр бүл санхүүгийн хүнд байдалтай байсан тул Вена хотын ядуусын дүүрэгт суурьшжээ.

Эхэндээ эх нь хүүдээ гэрээр хичээл зааж сургаж байгаад дараа нь хүүд сайн боловсрол эзэмшиж, хувийн биеийн гимназид орохыг үнэхээр хүсч байсан эцэг Жейкоб түүнд хичээл заажээ. Гэрийн сургалт, суралцах онцгой чадвартай болсон Зигмунд Фройд есөн настайдаа элсэлтийн шалгалтаа өгч, гимназид ордог наснаас нэг насны өмнө орох боломжтой болжээ. Энэ үед Фройдийн гэр бүлд аль хэдийн найман хүүхэдтэй болсон байсан бөгөөд Зигмунд шинэ бүхнийг сурах хичээл зүтгэл, хүсэл тэмүүллээрээ бусдын дунд ялгарч байжээ. Эцэг, эх хоёр нь түүнийг бүрэн дэмжиж, хүүгээ амжилттай сурахад хувь нэмрээ оруулах ийм уур амьсгалыг гэр бүлд бий болгохыг хичээдэг байжээ.

Идэр Залуу Зигмунд уран зохиол, гүн ухааныг нухацтай сонирхож байжээ. Шекспир, Кант, Гегель, Шопенгауэр, Ницшег уншиж, герман хэлийг төгс мэддэг, Грек, Латин хэлийг сурч, Франц, Англи, Испани, Итали хэлээр чөлөөтэй ярьдаг болсон байжээ. Гимназид сурч байхдаа Зигмунд ангийн тэргүүний сурагч болж маш сайн дүн үзүүлж, арван долоон настайдаа онц дүнтэй (summa cum laude) төгссөн байна.

Зигмунд сургуулиа төгсөөд ямар мэрэгжил сонгох вэ гэж их эргэлзэж байгаад Анагаах ухааны чиглэлийг сонгосон боловч түүнд ямарч сонирхолгүй байсан гэж сүүлд нэг бус удаа мэдэгдэж байжээ.

1873 оны намар 17 настай Зигмунд Фройд Вена хотын Их сургуулийн (герман. Universität Wien, латинаар. Alma Mater Rudolphina Vindobonensis) Анагаах ухааны тэнхимд элсэн сурчээ.

1879-1880 онд цэрэгт нэг жил өвчтөнд үзлэг хийхэд эмч нарт туслах гэх мэтээр дадлага хийж ажилласан байна. 1881 онд Фройд төгсөлтийн шалгалтаа онц дүнтэй өгч, докторын зэрэг хамгаалжээ.

1897-1899 оны хооронд Фройд хожим нь хамгийн чухал гэж үзсэн бүтээл болох "Зүүдний тайлбар" (1900, Герман: Die Traumdeutung) дээр шаргуу ажилласан байна.

1930 оны зун Фройд шинжлэх ухаан, уран зохиолд оруулсан томоохон хувь нэмрийг нь үнэлж "Гёте" шагналыг хүртээсэн нь эрдэмтэнд ихээхэн сэтгэл ханамж өгч Германд психоанализыг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан юм. Мөн тэр жил түүний эх 95 насандаа өнгөрч эрдэмтэнд хүнд цохилт болсон байна.

1938 онд Австри Германд нэгдсэний дараа еврейчүүдийг нацистууд хавчиж эхэлсэн тул Фройдын байр суурь илүү төвөгтэй болж тэрээр галт тэргээр эхнэр охины хамт Лондон руу цагаачилжээ.

1939 онд Зигмунд Фройдын өвчин хүндэрсэн тул тэрээр эмчлэгч эмч Макс Шур-ын өвдөлтийг тэсэхгүй байгаа тул өөрийгөө үхэхэд нь туслаач гэж гуйж морфий тариулж 9 дүгээр сарын 23-нд нас баржээ.

Хүмүүсийн ухамсаргүй хийдэг үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фройд сэтгэл судлалын салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухамсаргүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фройд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.

Фройдын шинжлэх ухааны гол ололтуудын нэг бол тухайн цаг үеийнхээ хувьд анх хүний ​​​​сэтгэцийн бүтцийн загварыг боловсруулсан явдал юм. Олон тооны эмнэлзүйн ажиглалтын явцад эрдэмтэн сэтгэлийн хөтчүүдийн хооронд сөргөлдөөн байдгийг санал болгосноор нийгэмд тодорхойлсон хоригууд нь биологийн хөшүүргийн илрэлийг ихэвчлэн хязгаарладгийг илрүүлжээ. Олж авсан өгөгдөл дээр үндэслэн Фройд сэтгэцийн зохион байгуулалтын үзэл баримтлалыг боловсруулж, хувийн шинж чанарын гурван бүтцийн элементийг онцлон тэмдэглэсэн байна. Үүнд: «энэ» (буюу «Ид», герман. Das es), «Би» ( буюу «Эго», герман. Ego) ба «Би -гийн дээрх-Би» (буюу «Супер-Эго», герман. Das Über-Ich).

Фройд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогийн үйлчлэлээс болдог гэж үздэг байсан.

Тэр Еврей үндэстэн байсан учир Хитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ.

Анхны номоо бичээд тэрээр Марта Белнэйс гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох Анна Фройд нь мөн алдартай сэтгэл судлаач болсон юм.

 Commons: Зигмунд Фройд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан