Ишлодой ринбүчи

Ишлодой ринбүчи (Төвөд хэл:ཡེ་ཤེས་བློ་གྲོས་རིན་པོ་ཆེ; Ye-shes bLo-gros Rin-po-che) буюу Ело хувилгаан (ཡེ་བློ་ེསྤྲུལ་སྐུ།; Ye bLo sPhrul-sku; 1943, Төвөд, Литан - ) нь Орост амьдардаг Төвөдийн Буддын шашны гэлүгба ёсны гэлэн, хувилгаан, гэвш юм. Буриадад Буддын шашныг шинээр сэргээснээрээ алдартай.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Боловсорсон нь[засварлах | кодоор засварлах]

Ишлодой 1943 онд Төвөдийн Литанд мэндэлсэн. Ишлодой ринбүчи хувилгааны дөрөвдүгээр дүрээр тодорч залагдсаны хойш 6 насандаа гэлүгба ёсны хийдэд сурч эхэлсэн юм. Хоёр гол багш нь Адон Пунцог ринбүчи, түүний шавь Лувсанхайдав байсан. 7 насандаа банди санваар хүртсэн. Ишлодой ринбүүчийг 13 настай байхад Хятадын арми Төвөдөд халдан орсны дараа багшийн зөвлөгөөгөөр шашны боловсролоо үргэлжлүүлэхээр Лхас руу явсан. Лхас хот дахь Брайбун хийдийн Гоман дацангийн буриад гаралтай Тувданчойжням багшаар Буддын гүн ухаан заалгажээ.

1959 оны 3 сарт хятадууд Төвөдийг эзлэсэн тул Ишлодой Энэтхэгт цагаачлан оджээ. 1959 оноос 1971 оны хүртэл сурсаар 1963 онд Далай ламаас гэлэн санваар хүртсэн. 1972 онд Сарнатх дахь бурханы шашны их сургуульд ороод, Бодь мөрийн зэргийн курсыг төгссөнөөр азар гэх цол авсан юм. Ишлодой 1975 онд Швейцараас ирсэн, Гоман хийдийн хамба ламаар томилогдсон буриад Агвааннямаар гурван жилийн турш ном заалгажэ. Язгуур үндэсний лам нь Тувданчойжням, бусад чухал багшид нь Далай багш, Тижан ринбүчи, Лин ринбүчи тооцогдоно.

Монгол, Дарамсалад ажилласан нь[засварлах | кодоор засварлах]

Yүний дараа Ишлодой Дарамсала дахь Төвөдийн архивын номын сангийн хэлтэсийн эрхлэгчээр ажилласан юм. 1979 онд Брайбун Гоманд төвөдийн бурханы шашны лам нарын дундах эрдмийн хамгийн өндөр цол болох гэвш лхаарамба цолыг хамгаалажээ. 1992 онд Монгол улсын сүсэгтнүүдийн гүйлт, Далай багшийн даалгавраар Монголд хүрч ирсэн юм.

Орост ном заасан нь[засварлах | кодоор засварлах]

1993 онд Далай лам буриадын Жамьян Шагдаров хамба лам, Доржижаб Мархаев дээд хамба ламын хүсэлтээр Ишлодой ринбүчийг Буриадад явуулжээ. Иволган дацаны "Даши Чойнхорлин" бурханы шашны их сургуульд цанид зааж эхлэлсэн юм. Харин 1999 онд Yлаан-Yдийн дэргэдэх өөрийн "Ринпоче Багша" гэсэн хийдийг байгуулсан. Их сургуулийн ажлаа дуусгаад, хийддээ 2004 онд байрлажээ. Ийнхүү Ишлодой ринбүчигийн хүчин чармайлтаар Буриад болон Орос даяар олон номын төв (Орос: дхарма-центр) байгуулагджээ. Жигжид, Аюуш, бусад ядам бурхдын авшиг Буриад, Халимаг болон Владивосток, Екатеринбург, Эрхүү, Новосибирск, Омск, Санкт-Петербург, Северобайкальск, Усть-Илимск, Чита зэрэг хотуудад өгсөн. Бас Оросын хэд хэдэн их сургуульд бурханы шашинт улсуудын соёлд зориулсан лекц уншдаг юм.[1]

Ишлодой ринбүчийн бичсэн номууд[засварлах | кодоор засварлах]

Ишлодой ринбүчийн бичсэн олон ном орос хэлээр орчуулагдан гарчээ.

  • Наставления по созерцанию Ямантаки в затворничестве. — Улан-Удэ: Нютаг. — 1997
  • Краткое объяснение сущности Ламрима. — СПб.: Нартанг; Улан-Удэ: Нютаг. — 2002
  • Комментарий к практике осуществления безмятежности. — Улан-Удэ: Ринпоче-багша, 2010 — ISBN 978-5-902493-09-9
  • Комментарии к тексту «Лама Чодпа» и практику «Бумши» — Улан-Удэ: Ринпоче-багша, 2009
  • Краткий комментарий к практике Одиночного Героя Шри Ваджрабхайравы. — Улан-Удэ: Ринпоче-Багша, 2010

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Новости дацана Ринпоче-Багша". Archived from the original on 2011-07-17. Retrieved 2011-07-12.