Jump to content

Любляна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Любляна хот

Сүлд туг

Сүлд тэмдэг
Улс  Словени
Дотоод хуваарь 17 дүүрэг болно
Газар нутаг 164 км²
Газрын байц д.т.д. 295 м
Хүн ам (2013) 274,826 хүн
– Бөөгнөрөлд нь 508,607 хүн
1112–1125 он бичиг номд дурдагдсан
Цагийн бүс ТЕЦ (ГЦ+1)
Утасны дуг. (+386) 1
Цахим хуудас ljubljana.si

Любляна (Словени: Ljubljana [ljuˈbljàːna] дуудлагыг сонсох) — Словени улсын хамгийн том хот бөгөөд 2019 оны байдлаар 284,4 хүн амтай нийслэл хот юм.

Любляна хот нь Словенийн улс төр, эдийн засаг, соёлын гол төв бөгөөд тус улсын ДНБ-ий 40 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Словенийн томоохон компаниудын төв байрны гуравны нэг байрладаг бөгөөд 50 мянган оюутантай Люблянагийн их сургууль байдаг ажээ.

Өдгөөгийн Люблянагийн оршин буй газарт 1-р зуунд бий болсон Ромын эзэнт улсын Эмона хот 5-р зуунд оршин суугчгүй болсон байна. 12-р зуунаас энгийн нэгэн суурин байсан. 1335-1918 онд Германы Лайбах нэрээр Хабсбург муж улсын нэг хэсэг байв, 14-р зуунаас Крайна мужийн (словен. Kranjska, vojvodstvo Krajnsko, герман. Krain, латин. Carnia, Carniolia) засаг захиргааны төв болжээ.

1918 онд Серб, Хорват, Словены вант улс байгуулагдаж, хожим Югославын Вант Улс байгуулагдсанаар Любляна хэмээх словен нэртэй хот нь шинэ улсын Словенийн хэсгийн засаг захиргааны төв болсон байна. Дараа нь 1919 онд их сургууль, 1938 онд Урлаг, шинжлэх ухааны академи байгуулагдсан.

Дэлхийн 2-р дайны үед Любляна хотыг эхлээд Италийн цэргүүд (1941-1943), дараа нь Германы цэргүүд (1943-1945) эзэлж авсан. Захиргааны төвийн хувьд энэ нь байгуулагдсан Любляна мужийн нэг хэсэг байв. Хотыг 30 км өргөст тороор хүрээлсэн байв. 1945 онд дайны дараа тус хот Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Словени Ард Улсын нийслэл болжээ. 20-р зууны хоёрдугаар хагаст Любляна хурдацтай хөгжиж, хүн ам нь өссөн.

1991 оны 6-р сарын 25-нд үндэсний тусгаар тогтнолоо зарласнаар Любляна нь бүрэн эрхт Бүгд Найрамдах Словени улсын нийслэл болсон түүхтэй.

Шулуун шугамаар Адриатын тэнгис (Триест хот) хүртэлх зай нь ойролцоогоор 65 км юм. Европын хамгийн ойрын нийслэлүүд хүртэлх зай: Загреб хүртэл 140 км, Вена хүртэл 380 км, Будапешт, Братислав хүртэл 440 км, Сараево хүртэл 500 км, Белград хүртэл 531 км.

2014 оны 1-р сарын 1-ний байдлаар Любляна хотын хүн ам 258,873 (энэ нь жилийн өмнөхөөс 15,953 хүнээр бага) байв. Үүний 47 хувь нь эрэгтэй, 53 хувь нь эмэгтэйчүүд байна.

2002 оны хүн амын тооллогоор оршин суугчдын 84.1% нь өөрсдийгөө словенчууд, 7.5% нь босничууд, 3.5% нь хорватууд, 3.2% нь сербүүд гэж нэрлэжээ. Оршин суугчдын 79%-ийн эх хэл нь словени хэл байсан бөгөөд бусад түгээмэл хэлүүд нь Серб, Хорват, Серб-Хорват, Босни хэл байв. Хүн амын 40% нь католик шашинтай байсан; 5% нь Үнэн алдартан, 5% нь Исламын шашинтнууд, 19% нь шашингүй үзэлтнүүд, 17% нь шашны харьяаллын талаарх асуултад хариулахаас татгалзсан байна. Любляна хотод Христийн шашны олон сүм (Гэгээн Николасын католик сүм, Гэгээн Кирилл ба Мефодиусын Үнэн алдартны сүм) болон нэг Исламын сүм байдаг.

 Commons: Любляна – Викимедиа дуу дүрсний сан