Милтон Фридман
|
Милтон Фридман (Англи: Milton Friedman, 1912 оны 7 сарын 31 - 2006 оны 11 сарын 16) нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын уугуул, Неолибералист үзэлтэй эдийн засагч юм. Шведийн Үндсэний банкны Альфред Нобелийн дурсгалын эдийн засгийн шинжлэх ухааны шагналтан. Эдийн засгийн "Монетаризм"-ын онолыг дэлгэрүүлэн хөгжүүлэгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Милтон Фридман 1912 онд Нью-Йоркийн Брүүклинд Зүүн Европоос ирсэн цагаач жүүд айлын дөрвөн хүүхдийн отгон нь болон төржээ. Түүний эх — Сара Этель (төрсөн овог нь Ландау), эцэг Енё Сол Фридман нар Карпатын нуруу дахь Берегас хотхоос (тухайн үед— Унгарын хаант улс, өнөө үед Украины Берегово хот) гаралтай еврейчүүд байсан. Милтон хүүг төрөөд удаагүй байхад тэдний гэр бүл АНУ-ын Нью-Жерси мужийн Ровей хот руу цагаачлан нүүжээ. 1928 онд Ровей хотын дунд сургуулийг амжилттай төгсөөд 16 настай Ратгерийн Их сургуульд (Rutgers, The State University of New Jersey) математик, эдийн засгийн чиглэлээр тэтгэлэгтэй сурч 1932 онд бакалавраар төгссөн байна. Төгссөн жилдээ Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн ангид орж 1933 онд магистр болж төгссөн ажээ.
1945 онд тэрээр Колумбын их сургуульд "Бие даасан мэргэжлийн үйл ажиллагааны орлого" сэдвээр докторын зэрэг хамгаалсан нь Саймон Кузнецтэй хамтран ажиллсаны үр дүн болжээ. Дараагийн хичээлийн жилд тус их сургууль түүнд философийн ухааны доктор (PhD) зэрэг олгосон байна. Фридман 1945-46 оны хичээлийн жилийг өөрийн найз Жорж Стиглерийн ажиллаж байсан Миннесотагийн их сургуульд өнгөрөөжээ. Тэрээр 1945 оны 2-р сарын 12-нд Дэвид Фридман хэмээх хүүтэй болжээ.
1946 оноос Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн ухааны профессороор ажилласан ба чингэх хугацаандаа монетаризм онолоо боловсруулсан байна. Түүний гол хэлээд байгаа санаа бол улс орны эдийн засаг, инфляцийг гагцхүү мөнгөний нийлүүлэлтээр хянаж болно, төрийн зардлыг өсгөхгүй байх нь эдийн засгийн хөгжлийн гол үндэс гэсэн сургааль юм. 1960-аад оны үеэс энэ үзэл бодол улс төрийн эдийн засагт их хүчтэй гарч ирсэн ба бодлогыг нь монэтаризм, онолчдыг нь Чикагогийн Их сургуульд голлож төвлөрч байснаар нь "Чикагогийн жаалууд" гэх болжээ. 1970-аад оны үед Чикагогийн жаалууд Сальвадор Альендегийн дараах Аугусто Пиночетийн Чили улсад урилгаар монетар бодлогоо хэрэгжүүлсэн юм. 17 мянган хувийн инфляцтай болсон байсан Чили улс хоёр, гуравхан жилийн дотор бүрэн хөл дээрээ босчээ. Фридманы монетар бодлогыг шүүмжлэгчид Чилийн амжилтын дараанаас түүнийг махчин Аугусто Пиночеттод тусаллаа хэмээн шал өөр улс төрийн өнцгөөс харааж эхэлсэн байна.
Түүний Капитализм ба эрх чөлөө (Capitalism and Freedom(1962)), Хувь заяагаа сонгох нь (Free to Choose(1979)), Дарангуйллын статус кво (Tyranny of the Status Quo(1983)) гэсэн гурван бүтээл нь хэл болгоноо орчуулагдсан.[1]
80-90-ээд оны туршид Фридман сонин сэтгүүлд нийтлэл бичиж, телевизээр гардаг байв. Тэрээр Зүүн Европ, Хятадад хэд хэдэн удаа айлчилж, тэдний Засгийн газруудад зөвлөгөө өгч байжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ном ба утга зохиол: Милтон Фридман Германы үндэсний ном сангийн каталогт
- Түүний бүтээсэн ба түүний тухай бүтээлүүд: Милтон Фридман Германы дижитал номын санд
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Милтон Фридман, Рөүз Фридман - Хувь заяагаа сонгох нь - 2007 - vii]
- Эдийн засгийн шинжлэх ухаан дахь Альфред Нобелийн дурсгалын шагналтан
- АНУ-ын эдийн засагч
- 20-р зууны эдийн засагч
- 21-р зууны эдийн засагч
- Монетаризм
- Үндсэн орлого
- Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ)
- Чикагогийн их сургуулийн багш
- Мон Пелерин нийгэмлэгийн гишүүн
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Медаль шагналтан
- Деи Линчеи Академийн гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Франциско Маррокины их сургуулийн хүндэт доктор
- АНУ-ын хүн
- Еврейчүүд
- 1912 онд төрсөн
- 2006 онд өнгөрсөн