Михаил Глинка
Михаил Иванович Глинка (1804 оны 5-р сарын 20-нд Оросын Смоленск мужийн Новоспасское тосгонд төрж, 1857 оны 2-р сарын 3-нд [15] Германы Берлин хотод нас барсан) - Оросын алдарт хөгжмийн зохиолч. Түүний зохиосон хөгжмийн бүтээлүүд А.С.Даргомыжский, М.П.Мусоргский, Н.А.Римский-Корсаков, А.П.Бородин, П.И.Чайковский болон бусад хөгжмийн зохиолчдод ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. «А.Пушкин М.Глинка хоёр шинэ орос хэл бүтээсэн, нэг нь яруу найрагт, нөгөө нь хөгжимд» гэж Оросын урлаг судлаач, хөгжмийн шүүмжлэгч В.Стасов хэлжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Михаил Глинка 1804 оны 5-р сарын 20-нд Смоленск мужийн Новоспасское тосгонд ахмад Иван Николаевич Глинка (1777—1834), эх Евгения Андреевна Глинка-Земелька (1783—1851) нарын хүү болж төржээ. Хөгжмийн зохиолчийн элэнц өвөг Польшийн шляхт Викторин Владислав Глинка (польш. Wiktoryn Władysław Glinka) гэж хүн байжээ. Польшийн газар нутаг байсан Смоленскийг 1654 онд Орос улс эзэлсний дараа элэнц өвөг эцэг нь Оросын иргэн болж Үнэн алдартны шашинтан болжээ.
Миша Глинкаг 6 нас хүртэл эцгийн талын эмэг эх Фёкла Александровна эрх танхил өсгөж, нас барснаас хойш эх нь хүмүүжүүлж байжээ. 10 настайдаа Миша хүү төгөлдөр хуур, хийл хөгжим гэрийн үйлчлэгчээр заалгаж сурчээ.
1817 онд түүний эцэг эх нь Михаилыг Санкт-Петербургт сурган хүмүүжүүлэх ерөнхий дээд сургуулийн дэргэдэх гимназид элсүүлснээр дотуур байранд амьдрах болжээ. Энэ үед түүний багш нь яруу найрагч, хувьсгалч В.К.Кухельбекер байжээ.
Санкт-Петербургт Глинка Карл Зейнер, Жон Филд зэрэг алдартай хөгжмийн багш нараас хувийн давтлага хичээл авдаг байжээ. 1822 онд тэрбээр Эзэн хааны Санкт-Петербургийн их сургуулийг амжилттай төгсөв. Тэр үедээ М.Глинка дотуур байранд хамт амьдардаг Лев Пушкиний (1805—1852) ах А.Пушкинтэй уулзаж анх танилцсан. Сургуулиа төгсөөд Глинка Баруун Европын хөгжмийн сонгодог зохиолуудыг судалж, язгууртны гэрийн хөгжим зохиоход оролцож, заримдаа авга ахын найрал хөгжмийг удирдах зэргээр шаргуу ажиллаж байв. Үүний зэрэгцээ Глинка өөрийгөө хөгжмийн зохиолчоор туршиж, Австрийн хөгжмийн зохиолч Йозеф Вайглын "Швейцарын гэр бүл" дуурийн сэдвээр босоо ятга эсвэл төгөлдөр хуурын хувилбаруудыг зохиож байжээ. Энэ үеэс эхлэн Глинка найруулгад илүү их анхаарал хандуулж, удалгүй улам олон ая зохиож, төрөл бүрийн төрөлд өөрийн хүчээ сорих болжээ.
1823 оны зун тэрбээр үеэлийнхээ нөхөр, хурандаа А.И.Киприяновын хамт Кавказаар аялж, Пятигорск, Кисловодск хотод очиж үзсэн байна. Кавказын ард түмний хөгжимтэй танилцсан нь хөгжмийн зохиолчийн бүтээлч сэтгэлгээнд ихээхэн ул мөр үлдээж, түүний «Руслан, Людмила хоёр» зэрэг дорно дахины сэдэвтэй бүтээлүүдэд тусгалаа олсон юм.
1830 оны 4-р сарын сүүлээр тэрбээр Итали руу явах замдаа Дрезденд саатаж, зуны бүх саруудад Германаар дамжин урт удаан аялал хийв. Намрын эхээр Италид ирсэн Глинка тэр үед хөгжмийн соёлын томоохон төв байсан Миланд түр саатжээ. Италид хөгжмийн зохиолч В.Беллини, Г.Доницетти нартай уулзсан.
1833 оны 7-р сард Глинка Берлин рүү явж, замдаа Вена хотод хэсэг зогсов. Берлинд Германы онолч Зигфрид Ден Глинкийн удирдлага дор полифони, хөгжмийн зэмсгийн бүтцийн чиглэлээр суралцжээ. 1834 онд эцгийнхээ нас барсан тухай мэдээг хүлээн авсан даруй Глинка Орос руу буцсан ажээ.
Михаил Иванович 1844 оны дундуур шинэ дуурийнхаа шүүмжлэлийг бараг мэдрэхгүй байсан тул гадаадад шинэ урт аялал хийв. Энэ удаад тэр Францыг зорьж, дараа нь Испанид очжээ. Парист Глинка Францын хөгжмийн зохиолч Гектор Берлиозтой уулзаж, (дараа нь) түүний авьяас чадварыг биширдэг болжээ.
1845 оны 5-р сарын 13-нд Глинка Испанид очиж, Испанийн ард түмний уламжлалт соёл, зан заншил, хэлийг судалж, Испанийн ардын аялгууг бичүүлжээ. Энэхүү аяллын бүтээлч үр дүн нь Испанийн ардын сэдвээр бичсэн хоёр симфони увертюра байв.
1856 онд Глинка Ж.П.Палестрина, И.С.Бах нарын бүтээлийг судлахаар Берлин явжээ.
Глинка 1857 оны 2-р сарын 15-нд Берлинд элэгний архаг өвчнийг даамжруулсан ханиадны улмаас нас барсөн бөгөөд түүнийг Лютеран оршуулгын газарт оршуулжээ. Мөн оны 5-р сард М.И.Глинкагийн дүү Людмилагийн шаардлагын дагуу хөгжмийн зохиолчийн чандрыг Санкт-Петербургт хүргэж, Тихвиний оршуулгын газарт дахин оршуулсан юм.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Дуурь
[засварлах | кодоор засварлах]- «Жизнь за царя» («Иван Сусанин») (1836)
- «Руслан и Людмила» (1837—1842)
Симфони
[засварлах | кодоор засварлах]- Симфония на две русские темы (1834, окончена и оркестрована Виссарионом Шебалиным)
- Музыка к трагедии Нестора Кукольника «Князь Холмский» (1842)
- Испанская увертюра № 1 «Блестящее каприччио на тему Арагонской хоты» (1845)
- «Камаринская», фантазия на две русские темы (1848)
- Испанская увертюра № 2 «Воспоминание о летней ночи в Мадриде» (1851)
- «Вальс-фантазия» (1839 — для фортепиано, 1856 — расширенная редакция для симфонического оркестра)
- Соната для альта и фортепиано (неоконченная; 1828, доработана Вадимом Борисовским в 1932)
- Блестящий дивертисмент на темы из оперы Винченцо Беллини «Сомнамбула» для фортепианного квинтета и контрабаса
- Блестящее рондо на тему из оперы Винченцо Беллини «Капулетти и Монтекки» (1831)
- Большой секстет Es-dur для фортепиано и струнного квинтета (1832)
- «Патетическое трио» d-moll для кларнета, фагота и фортепиано (1832)
- Ноктюрн «Разлука» (1839)
- Фортепианный цикл «Привет отчизне» (1847)