Jump to content

Орос-Туркийн дайн (1877-1878)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орос-Румын-Туркийн дайн (1877–1878)

Москвагийн хятад хорооллын хананы орчим дахь Плевнагийн хөшөө
Огноо 1877 оны 4 сарын 24 – 1878 оны 3 сарын 3
Байрлал Балканы хойг, Кавказ
Үр дагавар Оросын ялалт; Берлиний гэрээ
Газар нутгийн
өөрчлөлт
Болгар улс дахин байгуулагдсан; Румын, Серби, Монтенегро улсууд Османы эзэнт улсаас бүрэн тусгаарласан
Байлдагч талууд
 Хаант Орос Улс
Румын Румын
Серби Серби
Монтенегро
Болгар
 Османы эзэнт гүрэн
Удирдагчид
Оросын эзэнт гүрэн Михайл Скобелев
Оросын эзэнт гүрэн Михайл Николаевич
Оросын эзэнт гүрэн Михайл Лорис-Меликов
Оросын эзэнт гүрэн Иосиф Гурко
Оросын эзэнт гүрэн Иван Лазарев
Румын I Карол
Серби Коста Протич
Османы эзэнт гүрэн Ахмед Мухтар Паша
Османы эзэнт гүрэн Осман Нури Паша
Османы эзэнт гүрэн Сулейман Паша
Османы эзэнт гүрэн Мехемет Али
Османы эзэнт гүрэн Вейсел Паша
Хохирол
Орос: 27,512 тулалдааны үеэр алагдаж, сураггүй болсон. 49,828 шархадсан. 46,000+ тулалдааны бус үед (гол төлөв өвчнөөр) нас барсан. [1]

Румын: 4,302 алагдаж, сураггүй болсон, 3,316 шархадсан, 19,904 өвчилсөн.[2]

151,750+ алагдаж, шархдан, баривчлагдсан

Орос-Туркийн 1877–1878 оны дайн нь Балканы хойгт бий болсон үндэсний үзлийн өсөлт, Оросын Крымын дайны үеэр алдсан газар нутгаа эргүүлэн авч, Османы эзэнт гүрнээс тусгаарлахын эрмэлзэж буй Балканы үндэстнүүдийг дэмжсэнээр Хар тэнгист нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоос үүдэн гарсан дайн юм.

Дайны үр дүнд Румын, Серби, Монтенегро зэрэг, нэг хэсэг де факто тусгаар байдалтай байсан гүнлигүүд албан ёсоор Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносноо зарласан байна. Түүнчлэн Османчуудын 5 зууны дарангуйллын эцэст (1396–1878) Болгарын Вант Улс Дунай мөрөн болон Балканы уулсын хооронд (Румыны бүрэлдэхүүнд орсон Хойд Добруджаг эс тооцвол) Софи нийслэлтэйгээр байгуулагджээ. Мөн Берлиний конгресс ёсоор Австри-Унгар улс Босни ба Херцеговинаг, Их Британи улс Киприйг, Хаант Орос Улс Өмнөд Бессараби, Карсыг нэгтгэжээ.

  1. Kaminskii, L. S., and Novoselskii, S. A., Poteri v proshlykh voinakh (Casualties in past wars). Medgiz, Moscow, 1947, pp. 36, 37
  2. Scafes, Cornel, et. al., Armata Romania in Razvoiul de Independenta 1877–1878 (The Romanian Army in the War of Independence 187-1878). Bucuresti, Editura Sigma, 2002, p. 149
 Commons: Орос-Туркийн дайн (1877-1878) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан