Jump to content

Иберийн хойг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Пиренейн хойг-с чиглүүлэгдэв)
Иберийн хойгийн сансраас авсан зураг

Иберийн хойг (испани, португал хэл: Península Ibérica), Пиренейн хойг нь Европын баруун өмнө хэсэгт орших хойг юм.


Эрт цагт Ромын эзэнт гүрний захиргаанд байв. Ромын эзэнт гүрний мөхлийн дараа германы Баруун Готын эзэнт улсын захиргаанд орсон боловч 711 онд Умаяад халифтын довтолгооны улмаас Баруун Готын эзэнт улс мөхөж, Исламын түүхэнд бий болсон анхны Исламын эзэнт улс болох Умаяад халифтын мэдэлд шилжив. Умаяад халифт мөхөхөд халифийн удмынхан Иберийн хойг руу зугтаж, тэндээ Кордобын халифтыг байгуулсан байна.

Тэр үед хойгийн хойд хэсэгт Арагоны вант улс болон Леоны вант улс, Кастилийн вант улс зэрэг христийн шашинт улсууд байгуулагдаж, реконкиста буюу Иберийн хойгийг дахин Христийн шашны далбаан дор нэгтгэхийг эрмэлзэж байв. 1031 онд Кордобын халифт мөхөж, түүний суурин дээр мөн л исламын улс болох Альморавид, дараа нь Альмохад халифтууд бий болжээ.

Яваандаа хүчээ авч байсан христийн шашинтнууд исламын халифтуудыг өмнө зүгт шахаж, эзэмшил нутгаа томруулсаар байлаа. 1479 онд Арагон болон Кастилийн вант улсын вангууд ураг барилдаж, Испанийн хаант улсыг байгуулснаар реконкистагийн явж түргэсч, 1492 онд Иберийн хойг дахь сүүлчийн Исламын улс болох Насридын халифтыг мөхжээ.

Түүнээс хойш Испани ба Португал улсууд Иберийн хойгийг эзэмшиж ирсэн юм.