Спорт
Appearance
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Спорт нь байнгын хүчин чармайлт, шударга тоглолтыг шаарддаг зохион байгуулалттай, өрсөлдөөнтэй, зугаатай, ур чадвартай, ямар нэг зорилготойгоор ялагч тодордог, биеийн тамирын хөдөлгөөнт үйл юм. Тодорхой дүрэм эсвэл журмаар спортын үйл явц захирагдаж зохицуулагддаг.
Спортод тооцогдох хамгийн гол хүчин зүйлс нь үр дүнг гаргахын (ялах, ялагдах) тулд шаардагдах тамирчны биеийн тамирын чадал, чадвар юм. Спортын тэмцээнүүд эрх авч оролцдог. Эрх авах тэмцээнүүдэд орно.
Алдартай спортууд
[засварлах | кодоор засварлах]2018 онд спортын шүтэн бишрэгчид болоод хамрах хүрээгээд хамгийн алдартай 10 спортыг нэрлэе.
# | Спор | Шүтэн бишрэгчид | Хамрах хүрээ |
---|---|---|---|
1 | Хөлбөмбөг | 4 тэрбум | Дэлхийн хэмжээнд |
2 | Крикет | 2.5 тэрбум | Их Британи ба Хамтын Нөхөрлөлийн улс орнууд |
3 | Зүлэгний хоккей | 2 тэрбум | Европ, Африк, Ази болон Австрали |
4 | Теннис | 1 тэрбум | Дэлхийн хэмжээнд |
5 | Волейбол | 900 сая | Дэлхийн хэмжээнд |
6 | Бадминтон | 875 сая | Дэлхийн хэмжээнд |
7 | Сагсан бөмбөг | 825 сая | Дэлхийн хэмжээнд |
8 | Бэйсбол | 500 сая | АНУ, Карибын тэнгис болон Зүүн Ази |
9 | Регби | 475 сая | Их Британи, Хамтын нөхөрлөлийн орнууд ба бусад улс |
10 | Гольф | 450 сая | Баруун Европ, Зүүн Ази, Хойд Америк |