Сэжун ван
- «Сэжун» үгийг энд холбон амарчлав. «Сэжун хот»-д мөн хамаарна.
Сэжун | |
---|---|
Чусонь улсын ван | |
Хаанчлал | 1418 – 1450 он (32 жил, 4-р ван) |
Төрсөн огноо | 1397 оны 5 сарын 15 |
Төрсөн газар | Ханьсон |
Өнгөрсөн огноо | 1450 оны 4 сарын 8 (
|
Өнгөрсөн газар | Ханьсон |
Өмнөх | Тэжун ван |
Удаах | Мүньжун ван |
Хатан | 11 хатан, татвар |
Хүүхэд | 25 агь, гүнж |
Эцэг | Тэжун |
Эх | Воньгён |
Ургийн овог | И овог |
Оны цол | сол. 세종대왕 сэ-жун-дэ-ван |
Сэжун (сол. 세종; лат-га. Sejong[1]; 1397–1450) – Чусонь улсын дөрөвдүгээр ван байв. 1418–1450 онд төр барьсан.
Солонгосын түүхэнд Кугурёгийн Куангэту, Шиллагийн Мүньмү, Чусоний Сэжун гурвыг их ван (дэ-ван) хэмээсэн байдаг.[баримт хэрэгтэй]
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Сэжун 1397 оны 5 сарын 15-нд нийслэл Ханьсон дахь вангийн ордонд Тэжун вангийн гуравдугаар хүү болон Минь Вонён хатнаас төрсөн. Овог нэр — «И Ду» (сол. 이도). Багийн нэр - Воньжон (원정). 12 насандаа «Чүннён» их гүн хэмээх цол хүртсэн.
Хоёр ахаасаа илүү хичээл зүтгэл, эрдэм ухаантай байснаар эцэг ванд таалагдсан. 1404 онд Тэжунгийн их хүү Яннён ханхүүгээр нэр заагдсан ч ан гөрөө, амарч зугаацах хэтэрснээс 1418 онд ханхүүгээс огцорсон. Хоёрдугаар хүү Хюрён их гүн нь Сэжунд зай тавьж лам болсон. Ингээд 1418 онд ван өргөмжлөгдсөн боловч эцгийн нас барсан 1422 он хүртэл гардан төр бариагүй.
Улсын ван
[засварлах | кодоор засварлах]Цэрэг дайн
[засварлах | кодоор засварлах]Сэжун ван Мин улстай найрсаг харилцаж байсан. Күнзийн суртлыг ойшоон төрийн хэрэгт хэрэглэсэн.
Зүрчидийн довтолгооноос хамгаалж харуулын 10 цамхаг барьж, 1433 онд Ким Жонсо жанжны цэрэг Сунгари мөрөн хүртэл довтолсон.
Японтой гурван боомтоор худалдаа хийж байв. 1419 онд Цүшима арлын далайн дээрэмчдийг довтолж, алба авах болсон.
Соёл ахуй
[засварлах | кодоор засварлах]Сэжун ван тариачинд зориулсан тариалангийн олон аргын тухай гарын авлага ном «Нунса жигсоль» (농사직설)-ийг 1429 онд зохиолгожээ.
Ван эцгийнхээ тоон өргөсөн харц язгуурт Чан Ёншилийг мөн хүндэтгэн хэрэглэж усан цаг, од хэмжих хэрэгсэл, сүүдрээр хэмжих цаг зэргийг зохион бүтээлгэсэн. Чан овогт 1442 онд хур тунадас хэмжих багаж зохион бүтээснийг бүх аймагт тараан хэрэглэж байв.
Ханьсонгийн уртрагийг төвөөр бодсон солонгос зурхай зохиогдон хэрэглэгдэж байв.
Сэжун ван өөрөө хэд хэдэн ном бичсэн. 1420 онд ордонд эрдэмтдийн хүрээлэн бий болгосон.
Сэжун вангийн хамгийн их гавьяа хэмээх нь солонгос хэлэнд тохирсон солонгос үсгийг нэвтрүүлсэн хэрэг юм. Солонгос хэлийг урьд нь хятадын ханз ашиглан бичдэг байв. Өгүүлбэрийн бүтэц, хэл зүйн зөрүүнээс болоод солонгос хэлийг төгс илэрхийлж чаддаггүй. 1446 онд хэрэглээнд нэвтэрсэн. Хэрэглэх, сурахад маш хялбар үсэг юм. Үе болгон бичдэг. 28 үсэгтэй.
Үхэл, өв
[засварлах | кодоор засварлах]Сэжун 1450 онд өвчнөөр нас барсан ба Ён бунханд түүнийг оршуулжээ. Түүний вангийн орыг ахмад хүү Мүньжун нь өвлөн авсан. Нас барсны дараа «Сэжун» (세종, 世宗) хэмээх тахилын сүмийн цолыг нэхэн өргөмжилсөн.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Аав: Тэжун ван И Панвонь (태종) (1367 – 1422)
- Ээж: Ёхын Минь овгийн Вонгён хатан (원경왕후 민씨) (1365 – 1420)
Хатад, хүүхэд:
- Чонсон Шим овгийн Сохонь хатан (소헌왕후 심씨) (1395 – 1446)
- Жонсо гүнж (정소공주) (1412 – 1424), ууган охин
- И Хян, хожмын Мүньжун ван (왕세자 이향) (1414 – 1452), ууган хөвүүн
- Жоный гүнж (정의공주) (1415 – 1477), 2-р охин
- И Юү, Сүян их гүнь (수양대군 이유) (1417 – 1468), 2-р хөвүүн
- И Ён, Аньпён их гүнь (안평대군 이용) (1418 – 1453), 3-р хөвүүн
- И Гү, Имён их гүнь (임영대군 이구) (1420 – 1469), 4-р хөвүүн
- И Ёо, Гванпён их гүнь (광평대군 이여) (1425 – 1444), 5-р хөвүүн
- И Юү, Гымсон их гүнь (금성대군 이유) (1426 – 1457), 7-р хөвүүн
- И Им, Пёнвонь их гүнь (평원대군 이임) (1427 – 1445), 9-р хөвүүн
- И Ём, Ёнгын их гүнь (영응대군 이염) (1434 – 1467), 15-р хөвүүн
- Чонжү Ким овгийн Шиньбинь татвар эм (신빈 김씨) (1406 – 1464)
- И Жын, Геян гүнь (계양군 이증) (1427 – 1464), 8-р хөвүүн
- И Гун, Ычан гүнь (의창군 이공) (1428 – 1460), 10-р хөвүүн
- И Чим, Милсон гүнь (밀성군 이침) (1430 – 1479), 12-р хөвүүн
- И Ёнь, Икхёнь гүнь (익현군 이연) (1431 – 1463), 14-р хөвүүн
- И Жан, Ёнхэй гүнь (영해군 이장) (1435 – 1477), 17-р хөвүүн
- И Го, Дамян гүнь (담양군 이거) (1439 – 1450), 18-р хөвүүн
- Чонжү Ян овгинй Хебинь татвар (혜빈 양씨) (? – 1455)
- И О, Ханнам гүнь (한남군 이어) (1429 – 1459), 11-р хөвүүн
- И Хёнь, Сүчүнь гүнь (수춘군 이현) (1431 – 1455), 13-р хөвүүн
- И Жонь, Ёнпүн гүнь (영풍군 이전) (1434 – 1456), 16-р хөвүүн
- Жинжү Кан овгийн Ёнбинь татвар (영빈 강씨) (? – 1483)
- И Ён, Хваый гүнь (화의군 이영) (1425 – ?), 6-р хөвүүн
- И овгийн Сүгвон татвар (숙원 이씨)
- Жонань үнжү (정안옹주) (1441 – 1461), 7-р охин
- Сун овогт татвар эм (상침 송씨) (1396 – 1463)
- Жонхёнь үнжү (정현옹주) (1425 – 1480), 3-р охин
- Ча овогт татвар эм (사기 차씨) (? – 1444)
- 6-р охин (1430 – 1431)
Өмнөх Тэжун ван |
Чусоний ван 1418-1450 он |
Дараах Мүньжун ван |
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Латин галигаас кирил монголд Сэжон, Сэжонг, Сежон, Сежонг гэх нь бий.