Jump to content

Сүхбаатар дүүрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Сүхбаатар (дүүрэг)-с чиглүүлэгдэв)
Энэ дүүргийг бусад Сүхбаатараас ялган таниарай.
Сүхбаатар дүүрэг
ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷᠲᠡᠭᠦᠷᠭᠡ
Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний уулзвар.
Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний уулзвар.
Сүхбаатар дүүрэг далбаа
Сүхбаатар дүүрэг сүлд
Улс Монгол
Нийслэл Улаанбаатар
Сүхбаатарын район1965 он
Сүхбаатар дүүрэг1992 он
Хороо20
Засаг захиргаа
  Засаг даргаАлтангэрэл
Газар нутаг
  Нийт208.4 км2 (80.5 бээр2)
Хүн ам
 (2024 оны 1 сарын 1)
  Нийт 141,537
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтwww.sbd.gov.mn

Сүхбаатар дүүрэг (монгол бичгээр - sükebaɣatur, сүхэбагатур) — Монгол Улсын Нийслэл Улаанбаатарын дүүрэг. 20 хороонд хуваагддаг.

Сүхбаатар дүүрэг анх 1965 оны 4-р сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар “Сүхбаатарын район” нэртэй байгуулагдсан юм. Тэр үедээ 44 хороо, 19542 өрх, 96,6 мянган хүн амтай газар нутгийн хувьд томоохон район болон байгуулагдан даруй 60 орчим жилийн нүүрийг үзэж байна. 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэгт хувааж шинээр зохион байгуулагдсан түүхтэй. Тус дүүрэг нь Дамдины Сүхбаатарын нэрээр нэрлэгджээ.

Улаанбаатар хотын төвд орших тус дүүрэг 21.8 мянган га газар нутагтай, 2010 оны эцсээр 20 хороо, 36,165 өрхтэй, 136,891 хүн амтай байв. Үүний хамт тус дүүрэгт нийслэлийн төр, засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байдаг онцлогтой. Үүнд, Төрийн ордон, 13 орны элчин сайдын яам, Засгийн газрын яамд, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хөгжлийн Банк Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг орно.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

[засварлах | кодоор засварлах]

Тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн болон Хурлын даргаар 1992-1994 онд Л.Дамдин, 1994-1996 онд Ж.Хорлоо, 1996-2000 онд Д.Энхбаяр, 2000-2004 онд Б.Цэрэн, 2004-2008 онд С.Батхуяг, 2008-2010 онд Г.Өлзийбүрэн, 2011 онд А.Амарсайхан, 2012-2016 онд Б.Ган-Эрдэнэ, 2016-2020 онд Э.Ганбат нар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос Б.Энхболд ажиллаж байна.

Хороодын олон нийтэд танил болсон газрууд

[засварлах | кодоор засварлах]
Хороо Олон нийтэд танил газар
1 ҮСАХ, 1-р амаржих газар, Шангри-Ла худалдааны төв, Улсын Төв Номын Сан
2 Элит сургууль, Цирк, Ниссан моторс, 1-р дунд сургууль
3 Миний дэлгүүр, Номун хотхон
4 Сант сургууль,45-р сургууль
5 Улаанбаатар их дэлгүүр, Өгөөж, 6-р сургууль
6 Монгол 3-р дунд сургуулиас урагш МУИС хүртэл, Сүхбаатарын талбай
7 11-р хороолол, Орчлон сургууль
8 Авто плазагаас урагш Багшийн дээд хүртэл, Спортын төв ордон
9 3-р сургуулийн ойролцоо
10 100 айл
11 100 айл, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль, Цагдаагийн гудамж
12 3 буудал, 32-ын тойрог
13 4 буудал
14 6 буудал
15 Дамбадаржаа, 58-р дунд сургууль
16 Бэлх
17 Дамбадаржаа
18 Бэлх
19 Шарга морьт
20 Бэлхийн шинэ эцэс