Уэльс
Уэльс | |
---|---|
Төрийн дуулал: "Hen Wlad Fy Nhadau" ("Эцэг өвгөдөөс өвлөсөн нутаг") | |
Төлөв | Улс |
Нийслэл ба томоохон хот | Кардифф 51°29′N 3°11′W / 51.483°N 3.183°W Солбицол: 52°18′N 3°36′W / 52.3°N 3.6°W |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (2021) | |
Шашин (2021) | |
Ард түмний нэршил | Уэльсчүүд |
Төр засаг | Үндсэн хуульт хаант засгийн нэг хэсэг, шилжүүлсэн парламентын хууль тогтоох засаг |
• Хаан | III Чарльз |
Марк Дрейкфорд | |
Их Британийн Парламент | |
• Төрийн нарийн бичгийн дарга | Дэвид Дэвис |
• Төлөөлөгчдийн танхим | 40 гишүүд (650-аас) |
Хууль тогтоох байгууллага | Сенедд |
Үүсэл | |
• Гриффидд ап Лливелин нэгтгэсэн | 1057[1] |
3 сарын 3, 1284 он | |
1543 | |
7 сарын 27, 1967 он | |
31 July 1998 | |
Газар нутаг | |
• Total | 20,779 км2 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 3,267,501[6] |
• 2021 тооллого | 3,107,500[7] |
• Нягтаршил | 150/км2 |
ННӨ | 2020[9] тооцоо |
• Нийт | £67 тэрбум |
• Нэг хүнд ноогдох | £21,010[8] |
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | £75.7 тэрбум (2020)[10] |
ХХИ (2019) | ▲ 0.901[11] маш өндөр |
Мөнгөний нэгж | Фунт стерлинг (GBP) |
Цагийн бүс | UTC (GMT) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (Британийн Зуны Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж (МЭ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +44 |
Домэйн нэр | .wales .cymru [a] |
Вэбсайт wales | |
|
Уэльс (уэл. Cymru, англи. Wales) нь Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн орнуудын нэг[12] бөгөөд зүүн талаараа Англи улстай хиллэдэг бол баруун талаараа Атлантын далай болон Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Гурван сая гаруй хүн амын дийлэнх нь Уэльс болон Англи хэлээр ярьдаг. Уэльс хэлний тухайд дурдвал Уэльсийн соёл иргэншлийн хамгийн үнэт зүйл гэгддэг байх ба сүүлийн энэ хэлээрээ яригсадын тоо 20 хувь болон аажмаар буурч буй гэх дүгнэлт бий.[13][14]
Төмөр зэвсгийн үе болон дундад зууны он жилүүдэд Уэльсчүүд Селтик, Бритоны нутаг дэвсгэр амьдардаг байсан байна. Уэльс бие даасан нэгдэл болох замналаа 5 дугаар зуунд буюу Ромын Эзэнт гүрэн харьяалалдаа байсан Британийг чөлөөлсөн үеээс эхлэлтэй гэж үздэг.[15][16][17] 13 дугаар зуунд I Эдуард хаан Лливелинд ялагдал хүлээсэний дараа Англо-Норманчууд эзлэгдсэн Уэлсийн нутаг дэвсгэр дээр бүтэн зууны туршид амьдарч байжээ. Хожим нь Уэльс Английн бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд 1535-1542 оны Уэльсийн Англитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Англи-Уэльсийн хуулийг баталж одоог хүртэл засвар хийгдсээр хүчин төгөлдөр мөрдөгдсөөр буй. Уэльсийн улс төрийн амьдрал 19 дүгээр зуунд эрчимтэй явагдаж байсан бөгөөд 1881 онд дээд Уэльсийн дээд эрх мэдэлтнүүд болох Английн парламентийн бүлгэм далд ухуулга гэгч нэрийн доор хүний эрх, эрх чөлөөнд халдсан хэд хэдэн хуулийн заалт, тогтоолыг баталж байсан нь түүхэнд тодоор бичигддэг ажээ.
1955 онд нийслэл Кардифф хотыг зарлан тунхагласан бөгөөд 317,500 хүн амтай тус хот тухайн үеийн хамгийн их оршин суугчтай хот болж байжээ. Чулуун нүүрсний дэлхийд хамгийн их баялаг нөөцтэй гэгдэх Уэльсчүүд[18] анхлан Дэлхийн нэгдүгээр дайны үеүүдэд Лондон, Ливерпүүл хотуудаар дамжуулан дэлхийн зах зээлд гаргаж байжээ.[19] Суонси, Ньюпорт гэж том хотууд байдаг.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]* тэмдгээр тэмдэглэсэн нь хот болохыг нь илтгэх ба энэ нь гүнгийн хэргэмт (гүнлиг) нутаг дэвсгэр харьяалагдах юм. † тэмдгээр тэмдэглэсэн нь хот-гүнлиг буюу гүнлиг.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
Намтар[засварлах | кодоор засварлах]
Холбоос[засварлах | кодоор засварлах]
|