Jump to content

Хожуу Хань (947-951)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хожуу Хань (хят: 后汉; пиньинь: Hòu Hàn) бол 947 онд шато түрэг угсааны Лю Жыюань жанжины байгуулсан улс. Тэрээр 947 онд Киданы арми Хожуу Жинь улсыг мөхөөж, шато түргийн жанжин Лю Жыюанийг тоглоомын хаан болгож Хань улсыг байгуулж өгөөд, Киданы арми нутгийн зүг буцсан. Гэвч Лю Жыюаний засаглал 4 жил үргэлжлээд хятад жанжин Гуо Вэй бослого гаргаж, нийслэл хот Кайфэн хотыг эзлэн Хожуу Жоу улсыг байгуулсан. 951 онд Хожуу Хань улс мөхөх үед Лю Жыюаний дүү Лю Минь өөрийн харъяат нутаг Тайюань орчмын газарт Умард Хань улсыг байгуулж, 979 он хүртэл оршин тогтноод Сүн улсад эзлэгдсэн түүхтэй.

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]