Jump to content

Хятад-Японы хоёрдугаар дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хятад-Японы хоёрдугаар дайн
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны Номхон дайн фронт (1941 оноос)
Хятад-Японы хоёрдугаар дайн
Японд эзлэгдсэн мужуудыг улаан өнгөөр тодруулсан байдал.
Огноо 1931он есдүгээр сарын 18-ны оноос хойш бага тэмцэх,
Бүтэн хэмжээний дайн: 1937 оны долдугаар сар 7 - 1945 оны есдүгээр 9
Байрлал Эх газрын Хятад, Бирма
Үр дагавар
Газар нутгийн
өөрчлөлт
Хятад Япон улсад алдсан бүх нутаг дэвсгэрийг нөхөн сэргээхээр байна Симоносекский. Солонгосын хэлтэс АНУ-ын болон Зөвлөлтийн хүчний хооронд хуваагдсан.
Байлдагч талууд
Хятад[a]
гадаад дэмжлэгтэйгээр
 Япон

Васал дэмжлэгтэйгээр

  • Ван Цзинвэя Засгийн газар (1940–45)
  • Манж-го (1932–45)
  • Мэнжян (1936–45)
  • Түр Засгийн Газар (1937–40)
  • Шинэчлэлт Засгийн Газар (1937–40)
  • Зүүн Хэбэй (1937–38)
Удирдагчид
Чан Кайши

Чэнь Чэн
Ли Цзунжэнь
Янь Сишань
Сюэ Юэ
Бай Чунси
Вэй Лихуан
Ду Юймин
Фу Цзои
Сунь Лижэнь
Мао Зэдун
Чжу Дэ
Пэн Дэхуай
Линь Бяо
Джозеф Стилуэлл
Claire Chennault
Albert Wedemeyer

Эзэн Хаан Шоова

Korechika Anami
Yasuhiko Asaka
Shunroku Hata
Seishirō Itagaki
Kotohito Kan'in
Iwane Matsui
Toshizō Nishio
Yasuji Okamura
Hajime Sugiyama
Hideki Tōjō
Yoshijirō Umezu
Seizo Ishikawa
Пүи
Ван Цзинвэя

Цэргийн хүч
5,600,000 Chinese
ROC Air Force: 645 combat aircraft (1937-1941)[1]
3,600 Soviets (1937–40)
900 U.S. aircraft (1942–45)[2]
4,100,000 Japanese[3]
400 army and navy aircraft (1937-1941)[1]
900,000 Chinese collaborators[4]
Хохирол
Nationalist: 1,320,000 killed, 1,797,000 wounded, 120,000 missing, and 17,000,000–22,000,000 civilians dead [5]
Communist: 500,000 killed and wounded.
Japanese estimates—including 480,000 dead in total and 1.9 million military casualties [6][b]
Contemporary PRC studies: 1,055,000 dead
1,172,200 injured
Total: 2,227,200 [7]
Nationalist Chinese (ROC) estimates—1.77 million deaths, 1.9 million wounded[3]
  1. Чан Кайши-шек Гоминдан, коммунистууд, дайны ариутгах Эсрэг Япон улсын удирдагч байсан бөгөөд чангайхыг удирдаж байсан Засгийн газрын дарга юм.
  2. This number does not include as casualties of large number of Chinese collaborator government troops fighting on the Japanese side.

Хятад-Японы хоёрдугаар дайн (хятад. уламж. 中國抗日戰爭, хялбар. 中国抗日战争, япон. 日中戦争) нь 1937 оны 7-р сарын 7-ноос 1945 оны 9-р сарын 2-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах хятад Улс ба Японы эзэнт гүрний хооронд болсон дайныг хэлдэг. Хоёр улс 1931 оноос хойш үе үе тулалдаж байсан ч 1937 онд бүрэн хэмжээний дайн эхэлж, 1945 онд Япон бууж өгснөөр дайн дуусгавар болжээ. Энэ дайн нь түүхий эд болон бусад нөөцийн асар их нөөцийг булаан авахын тулд хэдэн арван жилийн турш Хятадад улс төр, цэргийн ноёрхлоо тогтоохыг оролдсон Японы империалист бодлогын үр дагавар байв.

Дайны өмнөх нөхцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

Хятадууд уг дайны явцад Герман, ЗХУ болон АНУ-аас эдийн засгийн болон бусад хэлбэрийн тусламж авч байсан байна. Солонгос, Ляодунгийн хойгт байрлаж байсан Японы хуурай замын багахан нэгтгэл 1932 оны 2-р сар гэхэд Манжуурыг бүхэлд нь эзлэн 1931 оны 9-р сараас Хятад-Японы дайн эхэлж Квантуны Арми хэмээх томоохон бүлэглэлийг бий болгож тус бүс нутаг Хятадад дайн явуулах гол бааз, түшиц газар болж байжээ. 1932 оны 1-р сарын сүүлчээр японы цэргийн адмирал Сезавагийн удирдсан тэнгисийн явган цэргийн ангиуд Шанхай хотод буудаллаж хятадын 19 дүгээр аялалын арми ухарч Гоминданы Засгийн газар буулт хийж Японы хяналт дор Манж-Го улсыг 1932 оны 2-р сарын 18-нд зарлан тунхаглажээ. Генералиссимус Чан Кайши хятадын Улаан армийн эсрэг дайн зарлаж өөрийнхөө нэр хүндийг өргөх зорилгоор "хөх цамцтангууд"-ын нийгэмлэг байгуулж Гоминданы армид цэвэрлэгээ явуулснаар түүний нэр нөлөө багасаж дайтагч талд нь ашигтайгаар эргэжээ. 1936 оны намар Шэньси мужид хятадын Улаан арми "дээрэмчидтэй хийх аян"-ныг сэргээсэн ч олигтой амжилтад хүрсэнгүй.

1937-1941 онд Япон улсыг Хятад дахь дайны “намаг” руу татах сонирхолтой байсан АНУ, ЗХУ-ын тусламжтайгаар Хятад улс тулалдаж байв. Япончууд Америкийн "Сувдан эрэг" дахь цэргийн бааз руу дайрсны дараа энэхүү Хятад-Японы дайн Дэлхийн 2-р дайны нэг хэсэг болсон.

Япончууд 1937 оны 7-р сарын 7-нд Лугоуцяо гүүр дээр "шөнийн маневр" хийж Ази тивд дайныг эхлүүлжээ. Шанхайн ойролцоо цэргийн десант буулгахад нь гоминданчууд эсэргүүцсэн ч дийлджээ. Японтой дайн хийж эхлэх үед Чан Кайши тааруу сургагдсан, зохион байгуулалт-сахилга бат муутай 1 сая 900 мянган цэрэг (зөвхөн 100 000 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй Герман, Итали,Франц мэргэжилтнүүдийн сургасан явган цэргийн 10 явган дивиз л японы армитай эн тэнцүү тулаан хийх чадвартай байлаа), хуучирсан 500 нисэх онгоц, 70 танк, 1 мянга гаруй их буу, хуучирсан 10 байлдааны усан хөлөг, 15 харуулын болон мина тээгч завьтай байв. Япончуудын эсрэг тэмцэлд Зөвлөлт Оросын хилийн бүс нутагт 150 мянган хүнтэй партизаны армитай ХКН-ыг Чан Кайши дэмжиж тэднээс 45 мянган партизантай хамтран Наймдугаар аялан байлдах арми байгуулж захирагчаар нь Жү Дэ-г томилжээ. Милитарист Япон улс Хятадын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явуулахад 240-300 мянга орчим хүнтэй 12 дивиз, 1300 орчим танк, 1 мянга орчим танк, хуягт тээвэрлэгч, 1,5 мянган их буу гаргаж тэнгисийн цэргийн тодорхой хүчээр дэмжүүлж генерал С.Хатаг командлагчаар нь томилжээ. Японы эзэн хааны арми эрчтэй давшиж Бээжин хот, Шар мөрний хойд хэсгийн нутгийг эзлэв. Нанжиний Засгийн газар ЗХУ-д хандаж 1937 оны наймдугаар сарын 21-нд харилцан үл довтлолцох тухай Гэрээ байгуулснаар Зөвлөлтийн тусламж ирж 1939 оны 2-р сар гэхэд Хятадад Зөвлөлтийн 3665 цэргийн мэргэжилтэн байлдааны ажиллагаанд оролцож байлаа. 1937 оны 12-р сард Шанхайгаас давшсан японы цэрэг Гоминданы нийслэл Наньжин хотыг эзлэж ширүүн тулалдаанд хятадын арми бараг бүх танк, нисэх онгоцоо алдаж Чан Кайши нийслэлээ Ханькоу хотод нүүлгэн шилжүүлэв. Тэрбээр цэргийн хүчээ сэлбэж 1939 оны дунд үе гэхэд гурван саяд хүргэж Тайэрчжуаны ойролцоо болсон байлдаанд дайсанд их хохирол учруулжээ. Гэвч япончууд сөрөг дайралт хийж Ханькоу хотыг булаан авч Чан Кайши нийслэлээ Чунцин хот руу нүүлгэв. Номхон далайд болж байсан байлдааны ажиллагааны шалтгаанаар япончууд Хятад дахь байлдааны ажиллагааг намжаажээ. Гэвч 1945 оны эхээр өргөн давшилт хийсэн ч хятадын цэрэг Чандэ, Чжэнзян голуудын орчим зогсоож чаджээ.1945 оны таваас наймдугаар саруудад Гоминданы командлал сөрөг давшилтад орж Кантон хотын ойролцоо японы зуун мянга орчим хүнтэй бүлэглэлийг бүслэв. 1945 оны 8-р сарын 8-нд ЗХУ Японд дайн зарлаж Квантуны армийг бут ниргэж буулган авч Хятадын фронтод байлдаж Японы бусад бүлэглэлийн анги нэгтгэлүүдийн хангамжийг тасалсаны улмаас бууж өгөхөд хүрчээ.

Цэргийн гэмт хэрэг

[засварлах | кодоор засварлах]

Сэтгэл санааны доройтол, хээл хахуульд автсан Гоминданы арми нь Засгийн газраа байрлаж байсан Нанжин хотыг тууштай хамгаалалгүй бараг зүгээр шахуу тавьж өгснөөр 1937 оны 12-р сарын 13-нд аймшигтай харгислал үйлдэх үндэслэл бүрэлдсэн билээ. Япончуудаас олон арван мянган хүнээр илүү байсан ч удирдлага нь сул дорой, хоцрогдсон техник хангамж, өөр өөр олон мужаас татагдсан цэргүүд хоорондоо хэл нэвтрэлцэхгүй (хамгийн гол нь офицер,унтер-офицер (бага дарга) нарын байлдааны бэлтгэл, тасаг салаа удирдах дадлага туршлага муу зэргийг дайсан япончууд болон Хятадад байрлаж ЗХУ болон барууны орнуудын ЭСЯ-ны цэргийн атташе нарын ажиглалт дүгнэлтээр тодорхойлогдсон) зэрэг олон шалтгааны улмаас бууж өгсөн Гоминданы армийн олон мянган цэрэг, Нанжин хотын энгийн номхон иргэд гээд 300 мянга, зарим эх сурвалжийн баталж байгаагаар 500 мянга гаруй хүнийг зургаан долоо хоногийн дотор хүйс тэмтэрсэн нь түүхэн үнэн. Бууж өгсөн нангиад цэргүүдийг эх орныхоо төлөө тэмцэх чадваргүй, арчаагүй, ямар ч хэрэггүй “хоолны сав” гэсэн үндэслэлээр шууд л буудан хороосон. Цаашлаад хотод орсон Япон цэргүүдийн харгислал ухаан санаанд багтамгүй байсан. Айрис Жан нэртэй Калифорнид амьдардаг эрдэмтний “Нан­жи­ны хүчирхийлэл” зэрэг олон номонд энэ аймшгийн ту­хай цөөнгүй баримтыг өгүүлсэн бай­даг. Жишээлэхэд, Япон цэргүүд нь нангиад иргэдийг жадаар хатгаж сэлмээр цавчих чадвараа шалгахад амьд хүүхэлдэй болгон ашиглаж байв. Цэргүүд нь эм хүйстэй гэсэн болгоныг хөгшин залуу, хүүхэд гэлтгүй эзэмдсэн. Үүнээс жилийн дараа 20 мянга га­руй нангиад эмэгтэйгээс амиа егүүтгэлгүй үлдсэн хэд нь булаан эзлэгчийн хүүхдийг тээх­гүй гэсэндээ амиа хорлож зарим нь төрсөн хүүхдээ өөрсдөө егүүтгэж байсан гэдэг. Тухайн үед Гоминданы Засгийн газрын нийслэл байсан хот болохоор эрх баригчдыг дагаад Герман тэргүүтэй Европын их гүрнийн Элчин сайдын яам, консулын газрууд энэ хотод байрлаж байсан юм. Эдгээр Элчин сайдын яамны ажилтнууд нангиад иргэдэд гол төлөв дээрэнгүй, үл тоосон байдлаас ханддаг байсан ч япончуудын харгислалыг хараад тус бүртээ боломжоороо олон хүн аврахаар хичээл зүтгэл гаргасан нь бас л түүхэн үнэн. Хэдхэн жилийн дараа еврейчүүдийг хэдэн саяар нь устгах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нацист Германаас Нанжинд байрлаж байсан консул нь Берлин рүү илгээсэн албан ёсны тайландаа япончуудын авирыг “араатны” гэж онцолсон байдаг. Цаашлаад Европын сонины сэтгүүлчид байсан тулдаа энэ аймшигтай харгислалын тухай мэдээг дэлхий нийт олж мэдсэн билээ. Өрнө дахин энэ тухай ингэж баримтжуулсан мэдээ цуглуулаагүй, олон нийтэд цацаагүй бол өдгөө ийм хэрэг гарсан эсэх нь ч эргэлзээтэй хэвээр үлдэх байсан биз. Японы арми Дотор газар энэ мэтээр хийсэн харгислал өч төчнөөн. Японы “NHK” агентлаг Нанжины алан хядлага газар авч байсныг үгүйсгэсэн мэдээлэл цацсан нь Хятадын ард түмэн төдийгүй Өмнөд Солонгос, Ази Номхон далайн орнуудын дургүйцлийг ихэд төрүүлсэн юм. Токио хотын захирагчийн сонгуульд баруун жигүүрээс нэр дэвшигч Наоки Хякута компанит ажлынхаа үеэр “Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй шүү дээ” гэж хэлсэнийг “Асахи” сонин иш татжээ. Түүгээр ч барахгүй дайнд оролцогч талууд бүгд харгислал үйлдсэн болохоор Япон хүүхдүүдэд ийм зүйл ярих шаардлагагүй гэж хэлсэн юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абе Япон, Солонгос, Хятадын харилцааг дэлхийн нэгдүгээр дайны үеийн Америк, Германтай адилтгасан учраас Азийн Гитлер гэж нэрлэгдсэн билээ. Тэгвэл Японы удирдагчдын үгүйсгэж буй Нанжины хядлагын гашуун түүхийн баримтыг эргэн сөхье. Эдгээр зургуудийг Япон цэргүүд авч хожим нь Хятадууд сэргээн хуулбарласан юм. nanjing-massacre-whitewash-06.

Нанжины хядлага гэж нэрлэгдсэн Японы армийн хүчирхийлэл Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1937 оны 12 дугаар сарын 13-наас эхлээд зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн юм. Тухайн үеийн Хятадын нийслэл Нанжины иргэдийг эмэгтэйчүүд, хүүхэд гэж ялгалгүй үй олноор нь хядсан энэ хэрэг түүхэнд хар толбо болон үлдэж өнөөг хүртэл улс төрийн маргаан дагуулсаар байна. head1d049465a67caa1ecbig 300 мянган хүний амийг авч одсон аллага Нанжин хотыг хар дарсан зүүд мэт болгожээ. Японы цэргүүд архи уун согтож, гудамжаар сэлгүүцэж охид, бүсгүйчүүдийг дураараа хүчирхийлж, дээрэм тонуул хийн, хүмүүсийг шатаан хөнөөж дураараа дургиж байв. Японы эзэрхийллийн эхний дөрвөн өдрийн дотор хорин мянган эмэгтэй хүчиндүүлж дийлэнхийг нь зэрэмдэглэн хөнөөжээ. Nanking-massacre3 Үгүйсгэх арга энэ гашуун түүхийг Японы улс төрчдийн зарим нь ийм зүйл огт болж байгаагүй гэж мэлздэг юм. Аллага үнэхээр аймаар. Ихэнх хүмүүсийг жадаар сүлбэж, толгойг нь цавчин, амьдаар нь шатаасан бол эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлж цувуулан, балчир хүүхдийг хүртэл хядаж байж.

Эмэгтэйчүүдийг төдийгүй, бага насны охидыг хүчирхийлээд дараа нь зэрлэгээр хөнөөж байжээ. Хохирогчдын цус урсаж, гол мөрөн тэр чигтээ улаан өнгөтэй болсон талаар баримтад дурдсан байдаг. Эрчүүдийг нь олсоор хүлэж буудан хороодог байв. 1540 Хятад иргэдээс гадна Нанжинд бизнес эрхэлж байсан гадаадынхан болон олон улсын байгууллагын ажилтнууд эх нутагтаа харьж чадалгүй тэндээ үүрд нойрссон түүхтэй. Дайн эхлэхээс өмнө иргэд амар жимэр өлсгөлөн зовлонг мэдрэлгүй амьдарч байсан талаар тухайн үед амьд үлдсэн хүмүүс дурссан байдаг. Тэндээс амьд үлдсэн буурай "Залуу охидыг эгнүүлэн зогсоож байгаад хамгийн үзэсгэлэнтэйг нь хүчирхийлсэн. Тухайн үед би үсээ хуссан болохоор эрэгтэй хүн шиг харагдаж амьд үлдсэн" гэж нэгэн эмэгтэй дурсчээ. Эрэгтэй хувцас өмсөж, нүүрэндээ хар хөө түрхэн амьд гарч байсан түүх олон бий. Харилцаа холбооноос бүрэн таслагдсан Нанжин хотын түүхийн хар мөр өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд бат бөх оршсоор. Нанжин хотыг Японы 30-50 мянган цэрэг бүслэж байсан гэж үздэг. Харин тухайн үеийн Япон цэргүүд Хятадын иргэдийг хэдэн мянгаар нь хүлж танкаар буудан цогцсыг нь голд шидсэн тухайгаа дурссан байдаг. Гэхдээ танкаар буудсан ч гэсэн ихэнх нь үхээгүй байсан тул жадаар хатгаж хөнөөсөн байна. Япон цэргүүд хүмүүсийн орилох өрөвдөлтэй дууг өнөөг хүртэл мартаж чадаагүй.[8]

  1. 1.0 1.1 Air Warfare: an International Encyclopedia Vol. 1, 2000, edited by Walter J. Boyne, ISBN 1-57607-729-2, pp. 125–127.Air Warfare:
  2. Taylor, p. 645.
  3. 3.0 3.1 Hsu, p. 535-565.
  4. Jowett, p. 72.
  5. Clodfelter, Michael "Warfare and Armed Conflicts: A Statistical Reference", Vol. 2, pp. 956.
  6. Dower, John "War Without Mercy", pp. 297.
  7. Liu Feng, (2007). "血祭太阳旗: 百万侵华日军亡命实录". Central Compilation and Translation Press. ISBN 978-7-80109-030-0. Note: This Chinese publication analyses statistics provided by Japanese publications.
  8. [1]