Шигүши

Шигүши (ханз: 指揮使; пиньинь: Zhǐhuī shǐ) бол хятад гаралтай цэргийн түшмэлийн албан тушаал бөгөөд, Юань улсын үеэс монгол цэргийн түшмэлд олгож явснаа, Мин улсын төрөөс Урианхайн гурван харуулын монгол аймгийн ноёдод олгодог цол болсон.

Судлагдсан байдал[засварлах | кодоор засварлах]

Германы эрдэмтэн К.Загастер, монголын Ванжил нарын судлаачид уг цолыг шүүх буюу шүүгч гэж үзжээ.[1] Өвөр монголын эрдэмтэн Сайшаал гуай Юань улсын Цэргийн явдлын хүрээлэнгийн нийслэл хот ба дотор газрыг сахин хамгаалах үүрэгтэй дотоод хамгаалалтын цэргийн нэгж болох Вэй (Хятад: )-н захирагч жи хуй ши (Хятад: 指揮使, Zhǐhuī shǐ) тушаалтны хувирсан нэр гэж үзсэн байна.[2] Монгол улсын эрдэмтэн Ж.Гэрэлбадрах нь Сайшаал гуайн үзсэнтэй санал нийлсэн байна.[3]

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Шигүши нь тухайн үеийн шигэчиний адил зиндааны цол бололтой. Даян хааны өрлөг баатар Горлодын Тогооч шигүши, хааны зарлигаар Исмэйл тайшийг дайлаар мордож, Шихир тайхуг олзлон авчирсан байдаг. Мөн Саган сэцний Эрдэнийн товчид Урианхайн Орочу шигүши өөрийн охин Шихирийг Баянмөнх жононд, Жалайрын Хутуг шигүши өөрийн охин Жимсгэнийг Даян хаанд тус тус хатан болгон өгч худ ураг болсон тухай дурдсан байдаг. Түүнчлэн Хорчины Шүүстэй баатарын нэрийг энэ цолтой холбох тохиолдол байдаг. Учир нь тухайн цагт хаад ноёдыг нэрээр нь бус цолоор нь төлөөлүүлж нэрлэж байсан.

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 102. ISBN 99929-78-82-1
  2. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 103. ISBN 99929-78-82-1
  3. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 103. ISBN 99929-78-82-1