Үндэстнүүдийн Лиг
Үндэстнүүдийн Лиг ҮЛ | ||
---|---|---|
Үндэстнүүдийн Лигийн албан лого | ||
Үндэстнүүдийн Лигийн гишүүн улсууд ба тэдгээрээс хамааралтай бүс нутаг мөн үндэстнүүдийн лигийн мандат (улбар шар) болон гишүүн бус улсууд (саарал) | ||
Англи нэршил | League of Nations | |
Франц нэршил | Société des Nations | |
Байгууллагын төв |
Женев | |
Гишүүн улсууд | 58 | |
Албан- ба ажлын хэл | ||
Байгуулагдсан |
1920 оны 1 сарын 10 | |
Татан буугдсан |
1946 оны 4 сарын 18 |
Үндэстнүүдийн Лиг ( (англи. League of Nations, франц. Société des Nations, испани. Sociedad de las Naciones) нь Дэлхийн 1-р дайны сургамжид үндэслэн 1920 онд байгуулагдаж 1946 онд оршин тогтнохоо больсон дэлхийн анхны олон улсын энхтайвны байгууллага. Төв нь Швейцарын Женев хотноо байрлаж байсан.
Үндэстнүүдийн Лигийн түүх
[засварлах | кодоор засварлах]Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Вудроу Уилсоны 14 нөхцөлт энхтайвны зарчимд анхлан дурьдагдаж, Версалийн гэрээний 1-р заалтад үндэслэн Үндэстнүүдийн лигийн дүрмийг баталснаар уг байгууллага байгуулагджээ. Анх 42 гишүүн улстайгаар байгуулагдаж байсан бөгөөд нийтдээ 58 гишүүн улстай болж байсан.
Санаачлагч нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Америкийн Нэгдсэн Улс нь Монрогийн номлолыг дагагч сенатын эсэргүүцлээс болж (Ерөнхийлөгч Уилсон Ардчилсан Намаас нэр дэвшиж сонгогдсон бол сенатад Бүгд Найрамдах Нам олонх байжээ) Үндэстнүүдийн Лигт элсээгүй. Мөн Октябрийн хувьсгалын үр дүнд байгуулагдсан Зөвлөлт Холбоот Улс (1934 онд гишүүнээр элссэн) болон дайнд ялагдсан Герман (1926 онд элссэн) нь анхандаа элсэх асуудал нь зөвшөөрөгдөөгүй байна. Ийнхүү томоохон гүрнүүд оролцоогүйгээс болж уг байгууллагын үндэс суурь нь бат бэх биш болжээ.
1920-иод онд бага зэргийн хямралыг амжилттай зохицуулж ирсэн жишээ байдаг ч дэлхийн хоёрдугаар дайны өмнөх жилүүдэд 1933 онд Япон болон Нацист Герман, 1937 онд Итали улсууд Лигээс гарч, Тэнхлэгийн талын жижиг улсууд ч дагалдан гарснаар томоохон хямралыг зохицуулах чадваргүй байгууллага болон хувирсан. Мөн 1925 онд Коста-Рика улс бүс нутгийн хямралыг зохицуулж чадахгүй байна гэсэн шалтгаанаар, 1926 онд Бразил улс Байнгын зөвлөлд оруулаагүйгээс уг байгууллагын орхин гарчээ.1939 оны 12-р сард хуралдсан байнгын зөвлөлийн хурлаас Финландад халдан довтолсон учраас ЗХУ-ыг Лигээс хөөсөн шийдвэр бөгөөд уг хурал нь Үндэстнүүдийн Лигийн хувьд эцсийнх байлаа. Дэлхийн 2-р дайн эхэлмэгц үндсэндээ уг байгууллага үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд оршин тогтнохоо больсон билээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны дараа 1946 оны 4-р сард 21 дэх удаагийн Ассемблей болж, санал хураалтын үндсэн дээр Үндэстнүүдийн Лигийг тарааж, хөрөнгийг нь НҮБ-д шилжүүлсэн байна. Олон Улсын Шүүх, Олон Улсын Ажилчны Байгууллага зэрэг харьяа байгууллагууд нь НҮБ-ын харьяанд очсон юм.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Ассемблей (Assembly)
- Байнгын зөвлөл (Council)
- Нарийн бичгийн дарга нарын газар (Secretariat)
- Олон улсын ёс зүйн байнгын шүүх (Permanent Court of International Justice)
- Олон улсын ажилчны байгууллага (International Labour Organisation)
Мөн Мандатын байнгын зөвлөл, Цэргийн асуудал эрхэлсэн байнгын зөвлөл, Зэвсэглэлийг хорогдуулах зөвлөл, Хуульч мэргэжилтнүүдийн зөвлөл зэргээс бүрдэж байв.
Байгуулагдах үедээ Байнгын зөвлөл нь Япон, Франц, Их Британи, Итали гэсэн бүрэлдэхүүнтэй байжээ.
Шийдвэр гаргах дээд эрх мэдэл нь Байнгын зөвлөл бус, Конгресст хамаарагдах бөгөөд, шийдвэр хүчинтэй болохын тулд олонхын санал биш, бүх гишүүдийн зөвшөөрлийг авах ёстой байснаараа өнөөгийн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас ялгаатай байлаа. Түүнчлэн энхийг сахиулагч армигүй байсан тул авах арга хэмжээ нь эдийн засгийн хориг арга хэмжээнээс үл хэтэрч, энэ нь хямралыг зохицуулах хангалттай арга болж чадахгүй байсан юм. Гэвч дэлхийн улс орнууд хамтарч шийдвэр гаргана гэсэн зарчим нь өндрөөр үнэлэгдэх ёстой билээ.
Манжуурын хэрэгтэй холбоотойгоор Японд сануулга өгөх, Этиопт халдан довтолсон учраас Италийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэргээр өнөөгийн НҮБ нь Аюулгүй байдлын байнгын зөвлөлийн гишүүн орнуудын оролцсон хямралт байдлын эсрэг юу ч хийж чаддаггүй байдалтай харьцуулахад тун дэвшилттэй талууд ажиглагдаж байлаа.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Үндэстнүүдийн Лигийн дүрэм - Йелийн их сургуулийн хуулийн салбарын вэб